- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАЙНЫ СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ҮЕ ШАТНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2002-2003)
Засгийн газрын 2002 оны 14 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
ЗАЙНЫ СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ҮЕ ШАТНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2002-2003)
¹
|
Зорилт
|
Арга хэмжээ
|
Хугацаа
|
Хариуцан гүйцэтгэх байгууллага
|
1
|
Зайны сургалтын бодлогын зохицуулалт, менежментийн тогтолцоог бий болгох
|
1.1. Зайны сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг бусад яам, агентлаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх чиглэл, төлөвлөгөөг жил бүр гаргаж, үр дүнг тооцож ажиллах
1.2. Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвийг байгуулж ажиллуулах
1.3. Зайны сургалтын салбарт хөрөнгө оруулах чиглэлээр туршлага хуримтлуулсан хандивлагч орон, олон улсын байгууллагыг судалж, төсөл боловсруулж, санал тавих
1.4. Зайны сургалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх шалгуур, үзүүлэлтийг боловсруулан хэрэгжүүлэх
1.5. Зайны сургалтын мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах үйлчилгээ үзүүлэх
|
2002-2003
2002
I улирал
2002-2003
оны
эхэнд
2002-2003
|
БСШУЯ, холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
БСШУЯ
БСШУЯ, СЭЗЯ
БСШУЯ
БСШУЯ
|
2
|
Зайны сургалтын үйлчилгээ, үйл ажиллагааны механизм бүрдүүлэх
|
2.1. Зайны сургалтын бодлогын болон орон нутгийн зөвлөлийг байгуулж ажиллуулах
2.2. Эрүүл мэнд, экологи, эрх зүй, эдийн засаг, гэр бүлийн боловсрол болон хүүхэд, залуучуудыг ажилд сургах, амьдралд бэлтгэх зайны сургалтын хэрэгцээг үе шаттайгаар судлах
2.3. Бүх нийтийн боловсролын төрөл, чиглэл бүрээр төслийн баг байгуулах санаачилгыг дэмжин үйл ажиллагааг тогтмолжуулах
2.4. Бүх нийтийн боловсролын асуудлаар зайны сургалтыг зохион байгуулах, зөвлөлгөө өгөх арга зүйг мэргэжлийн байгууллага, төслийн багийн оролцоотойгоор боловсруулж хэрэгжүүлэх
2.5. Нутаг дэвсгэрийн түвшинд зайны сургалтын үйлчилгээг бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх
2.6. Зайны сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, түгээх тогтолцоо бий болгох
|
2002
I-Ш улирал
2002-2003
2002-2003
2002-2003
2002-2003
2003
|
БСШУЯ,аймаг,
нийслэлийн Засаг дарга
БСШУЯ, ЭМЯ, БОЯ, ХЗДХЯ, СЭЗЯ, холбогдох яамд
БСШУЯ, ЭМЯ, БОЯ, ХЗДХЯ, СЭЗЯ, холбогдох яамд
БСШУЯ,ЭМЯ,
холбогдох яамд
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга нар
БСШУЯ, холбогдох яамд
|
3
|
Зайны сургалтын мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх
|
3.1. Зайны сургалт явуулах байгууллагуудын хүний нөөцийн чадавхийг сайжруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх
3.2. Өндөр хөгжилтэй оронд зайны сургалтын үндэсний боловсон хүчин бэлтгэх асуудлыг судалж, хэрэгжүүлж эхлэх
3.3. Зайны сургалтыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын тусламж авах, төсөл хэрэгжүүлэх, тэдгээртэй хамтран ажиллах үйл ажиллагааг дэмжин өргөжүүлэх
3.4. Зайны сургалтын мэргэжилтэн бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх богино хугацааны сургалтыг зохион байгуулах
3.5. Зайны сургалтын чиглэлээр үндэсний түвшний сургалт семинар зохион байгуулах
3.6. Зайны сургалтын чиглэлээр зохиогдох олон улсын хурал, сургалт, семинарт зайн сургалтын багш нарыг оролцуулах
|
2002-2003
2002-2003
2002-2003
2002-2003
2002-2003
2002-2003
|
БСШУЯ, холбогдох яам, агентлаг
БСШУЯ, холбогдох яамд
БСШУЯ, холбогдох яам, агентлаг
БСШУЯ, мэргэжлийн байгууллагууд
БСШУЯ, холбогдох яам, агентлаг
БСШУЯ, холбогдох яам, агентлаг
|
4
|
Зайны сургалтын хүртээмжтэй, чанартай, үр ашигтай мэдээлэл, техникийн орчин бий болгох
|
4.1. Албан бус боловсрол, зайны сургалтын өнөөгийн байдалд судалгаа хийж, дүгнэлт гарган, гарсан үр дүнг цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллах
4.2. Радио, телевизийн нэвтрүүлгийн программд албан бус боловсрол, зайны сургалтын тусгай цагтай болох
4.3. Зайны сургалтын хэвлэмэл болон аудио, видео материал, телевизийн хичээл бэлтгэн нэвтрүүлэх
4.4. Зайны сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт, шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгах
|
2002-2003
2002
2002-2003
2002-2003
|
БСШУЯ, холбогдох яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
БСШУЯ, РТХЭГ
БСШУЯ, мэргэжлийн байгууллагууд, сонирхлын бүлгүүд
БСШУЯ, СЭЗЯ
|
5
|
Зайны сургалтын оновчтой хэлбэрийг сонгон, агуулга, арга зүйг боловсруулж, хэрэгжүүлэх
|
5.1. Хүн амын боловсролын хэрэгцээг судалж, зайнаас явуулах сургалтын агуулга, арга зүйг тогтоох
5.2. Зайны сургалтад орчин үеийн мэдээлэл, харилцааны технологи нэвтрүүлэх, сургалтын аудио, видео мэдээллийн хэрэгслийн тохиромжтой хослол бий болгох бэлтгэл хангах
5.3. Цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүүхдийг гэр бүлд түшиглэн хөгжүүлэх, сургуульд бэлтгэх зорилгоор тэдний эцэг, эхэд зориулан явуулах зайны сургалтын агуулга, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх
5.4. Бүх шатны боловсролын байгууллагын суралцагч болон иргэдэд зориулсан Англи хэлний зайны сургалтын агуулга, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх
5.5. Багш болон боловсролын удирдах ажилтныг давтан бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх зайны сургалтын агуулга, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх
|
2002
2002-2003
2002-2003
2002-2003
2002-2003
|
БСШУЯ, холбогдох яамд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
ЗГХЭГ, БСШУЯ, РТХЭГ, холбогдох яам, агентлаг, сонирхлын бүлгүүд
БСШУЯ
БСШУЯ, мэргэжлийн байгууллагууд
БСШУЯ
|
Текст томруулах
A
A
A