A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 198 дугаар тогтоолын хавсралт
 
ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИХ, ХҮЛЭЭН АВАЛТ ХИЙХ ЗАРДЛЫН НОРМАТИВ
 
1.Хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт хийх зардал дор дурдсан хэмжээтэй байна:
а/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд хүндэтгэлийн зоог барих, хүлээн авалт хийхэд уг ёслолын арга хэмжээнд зориулан хийсэн төсөвт багтаана;
б/Монгол Улсын Гадаад харилцааны сайд болон Засгийн газрын гишүүдээс тэдэнтэй адилтгах зиндааны зочин, төлөөлөгчдөд албаны ёсны зоог барихад нэг хүнд ногдох зардал нь 10 хүртэл хүн оролцох зоогт 20000 төгрөг,50 хүртэл хүн оролцох зоогт 15000 төгрөг, 50-иас дээш хүн оролцох зоогт 10000 төгрөгөөс тус тус илүүгүй байна. Хүлээн авалт хийх зардлыг зоогт зориулан тогтоосон хэмжээний 80 хувиар бодож тооцно.
2.Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, тэдгээртэй адилтгах албан тушаалтнаас гадаад, дотоодын зочин, төлөөлөгчдөд хийх хүлээн авалтын нэг хүнд ногдох зардал нь 10 хүртэл хүн оролцоход 12000 төгрөг, 50 хүртэл хүн оролцоход 10000 төгрөг, 50-иас дээш хүн оролцоход 8000 төгрөгөөс тус тус илүүгүй байна.
3.Энэхүү хавсралтын 2 дугаар зүйлд заасан хүлээн авалтын арга хэмжээнд архи хэрэглэхийг хориглоно