- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БЭЛЭГ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ГАРДУУЛАХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАГНАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1999 оны 198 дугаар тогтоолын 2-р хавсралт
БЭЛЭГ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ГАРДУУЛАХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАГНАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
БЭЛЭГ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛ ГАРДУУЛАХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАГНАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг.Ерөнхий зүйл
1.Монгол Улсын төр, засгийн удирдагчид, Засгийн газрын гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээртэй адилтгах албан тушаалтнаас гадаад, дотоодын зочин, төлөөлөгчдөд бэлэг, дурсгалын зүйл гардуулах, илгээх, хүлээн авах, тэдгээрийг зарцуулах, тайлагнах үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдлөг болгоно
Хоёр.Бэлэг, дурсгалын зүйл гардуулах
2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй тэдгээртэй адилтгах зиндааны гадаадын зочин, төлөөлөгчдөд өгөх бэлэг, дурсгалын зүйлийг баталсан төсвийн дагуу Төрийн ёслолын албаны бэлэг дурсгалын сангаас бүртгэл, тайланд тусган гаргаж зочны байранд хүргэж өгнө.
3.Дээрх албан тушаалтан албан ёсны айлчлалаас бусад үед гадаад, дотоодын зочин, төлөөлөгчдөд гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулах, илгээхэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 100,0 мянган төгрөг, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас 80,0 мянган төгрөгөөс тус тус илүүгүй үнэтэй зүйл нэг хүнд ногдохоор тооцож төрийн ёслолын алба бэлэг дурсгалын сангаас бүртгэл, тайланд тусган гаргаж өгнө.
4.Монгол Улсын Гадаад харилцааны сайдаас гадаадын зочин, төлөөлөгчдөд нэг хүнд 65,0 мянган төгрөг, Монгол Улсын сайд болон аймаг, нийслэлийн засаг дарга, тэдгээртэй адилтгах албан тушаалтнаас тухайн салбар, чиглэлийн шугамаар албан ёсны айлчлал хийж буй ижил зиндааны гадаадын зочин, төлөөлөгчдөд нэг хүнд 50,0 мянган төгрөг, албан айлчлалын бус үеийн гадаад, дотоодын зочин төлөөлөгчдөд нэг хүнд 40,0 мянган төгрөгөөс тус тус илүүгүй үнэтэй зүйл байхаар тооцож уг яам, байгууллагын байрны захиргаа буюу санхүү, аж ахуй хариуцсан алба бүртгэл тайланд тусган гаргаж өгөх ажлыг зохион байгуулна.
5.Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлагаас гадаад, дотоодын зочин, төлөөлөгчдөд гардуулах бэлэг, дурсгалын зүйлийг нэг хүнд 40,0 мянган төгрөгөөс илүүгүй үнэтэй байхаар тооцож төрийн ёслолын алба бэлэг дурсгалын сангаас бүртгэн гаргаж олгоно.
6.Зочин, төлөөлөгчдөд өгөх бэлэг, дурсгалын зүйлс нь соёлын чанартай зүйл байх бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон түүх, дурсгалын үнэт эдлэл, байгалийн үнэт эрдэнэс баялгийн болон бусад зүйл байж үл болно
7.Монгол үндэсний дээл, малгайг Монгол Улсад анх удаа айлчилж буй гадаад улсын төр, засгийн тэргүүн, тэдний гэргий /нөхөр/-д айлчлалын үеийн төсөвт тусган бэлэглэж болно.
8.Зочин, төлөөлөгчдийн очсон байгуллага бүр бэлэг өгөх шаардлагагүй, харин өөрийн танилцуулга, зурагт хуудас, энгэрийн тэмдэг дурсгаж болно.Бэлгийн зүйлийг тэдгээрийн урьсан байгууллага хариуцна..
9.Дээр дурдсан албан тушаалтнууд гадаад улсад айлчлах, дотоодод томилолтоор ажиллахад шаардагдах бэлэг, дурсгалын зүйлийн хэмжээг энэ бүлэгт заасны нэгэн адил мөрдөнө..
Гурав Бэлэг, дурсгалын зүйл хүлээн авах, тайлагнах зарцуулах.
/ЗГ-ын 2012-141-р тогтоолоор 3-р бүлгийг хүчингүй болгосон/
Дөрөв.Бусад зүйл
15.Энэ журамд зааснаас бусад албан тушаалтан, ажилтан нараас албан ажлын шугамаар гадаад, дотоодын зочин, төлөөлөгч, байгууллага, иргэдэд бэлэг, дурсгалын зүйл гардуулах шаардлагатай бол тухайн байгууллагын удирдлагаас тусад нь төсөв батлуулан хэрэгжүүлж болно.
/ЗГ-ын 2012-141-р тогтоолоор хүчингүй болгосон/
Текст томруулах
A
A
A