A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БУЮУ ХҮНДЭТ ТЭМДГИЙН НИЙТЛЭГ ТОДОРХОЙЛОЛТ БА ДАГАЛДАХ МӨНГӨН ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ (Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт


ЗАСГИЙН ГАЗРЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БУЮУ ХҮНДЭТ ТЭМДГИЙН
НИЙТЛЭГ ТОДОРХОЙЛОЛТ БА ДАГАЛДАХ МӨНГӨН ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ
 
(Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

  1.Нийтлэг тодорхойлолт

Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг нь гонзгой дугуй хэлбэртэй, тухайн салбар, ажил мэргэжлийн чиглэл, онцлогийг бэлэгдсэн дүрслэлтэй, салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн оноосон нэрийг монгол үсгээр бичсэн байна.Тэмдгийн дээд хэсэгт соёмбо дүрсэлсэн байна.

Тэмдгийн урт нь 40-45 мм, өргөн нь 20-22 мм, зузаан нь 2,5 мм байна.
Тэмдгийн тухайлсан загварыг холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга батална./ЗГ-ын 2012-11-24-ны 142-р тогтоолоор өөрчлөлт орсон/
Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгээр шагнагдагсдад хувийн дугаар бүхий үнэмлэх олгоно.

  2.Дагалдах мөнгөн шагналын хэмжээ

Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгээр шагнахад 100000 (нэг зуун мянга) төгрөгийн мөнгөн шагналыг нэг удаа олгоно./ЗГ-ын 2012-11-24-ний 142-р тогтоолоор өөрчлөлт орсон/
 
 
-----оОо-----