- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРОТИКИЙН СУРТАЛЧИЛГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1998 оны 193 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ЭРОТИКИЙН СУРТАЛЧИЛГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
ЭРОТИКИЙН СУРТАЛЧИЛГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
1.Эротикийн сурталчилгаанд хяналт тавих зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийн үйл ажиллагааг Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.
2.Зөвлөлийг эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хууль зүй, гэгээрлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон зохиолч, сэтгүүлч, уран бүтээлчдийн төлөөлөгчийг оролцуулан Гэгээрлийн яамны дэргэд байгуулна.
3.Зөвлөлийн дарга нь Зөвлөлийн үйл ажиллагааг удирдаж түүний үүрэг, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг хариуцна. Зөвлөлийн даргын эзгүйд түүний үүрэгт ажлыг даргын томилсон зөвлөлийн аль нэг гишүүн гүйцэтгэнэ.
4.Зөвлөлийн үйл ажиллагаа явуулах үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байна.
5.Хуралдааныг шаардлагатай үед Зөвлөлийн дарга зарлан хуралдуулна. Хуралдааныг Зөвлөлийн дарга удирдана.
6.Зөвлөлийн хуралдааны явцын талаар тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд Зөвлөлийн дарга гарын үсэг зурсан байна.
7.Зөвлөл эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомжид нийцсэн шийдвэр гаргана. Шийдвэрийг тогтоолын хэлбэрээр гаргана.
8.Зөвлөл Садар, самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу дараахь эрх, үүрэгтэй байна. Үүнд:
а/эротик хэвлэл, ном зохиол, кино, дүрс бичлэгийг хянах;
б/хэвлэн нийтлэх, нийтийн хүртээл болгох эсэх талаар шийдвэр гаргах;
в/шаардлагатай гэж үзвэл маргаантай асуудлаар дүгнэлт гаргах эрх бүхий холбогдох мэргэжлийн хүмүүс, судлаачдыг оролцуулсан шинжээчийн хэсэг томилох тухай шийдвэр гаргах;
г/хяналт тавих явцад Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн нь илэрвэл холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэх талаархи саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих;
д/эротикийн сурталчилгааг хууль тогтоомжид нийцүүлэн явуулах талаар санал боловсруулж холбогдох байгууллагад оруулах.
-----оОо----
Текст томруулах
A
A
A