A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 2 дугаар тогтоолын хавсралт


ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРТ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААСАН ХУГАЦААНЫ НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
 
1.Зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч нарт  төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг  тухайн албан хаагчийн  албан тушаалын  сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгоно:
 
Төрийн тусгай алба хаасан хугацаа /жилээр/
Төрийн тусгай алба хаасан  хугацааны нэмэгдлийн хэмжээ /хувиар/
5-7
5
8-10
8
11-14
12
15-19
15
20-24
20
25-30
25
31 ба түүнээс дээш
30
 
2.Төрийн албанд ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт нь албан хаагчийн хувийн хэрэг байна.
3.Төрийн тусгай алба хаасан хугацаанд дараахь хугацааг оруулан тооцно:
а/төрийн тусгай албанд ажилласан;
б/төрийн тусгай албанд ажиллах хугацаандаа байгууллагын бодлогоор  дотоод, гадаадын академи, дээд, тусгай сургууль, мэргэжил дээшлүүлэх дамжаа, адьюнктур, магистрантур,  докторантурт суралцсан;
в/төрийн албанд ажиллах хугацаандаа жирэмсний, амаржсаны болон өвчний учир чөлөөтэй байсан.
4.Төрийн захиргааны байгууллагад  тушаалаар ажиллаж буй  офицер, ахлагч нар энэ журамд хамрагдана.
 
 
----оОо----