A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 8 дугаар тогтоолын 2-р хавсралт

ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ЭЛЭГДЭЛ ТООЦОХ ЖУРАМ
     НЭГ.Нийтлэг үндэслэл
 
 1.Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд олон дахин оролцож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний өртөгт анхны үнээ шингээж, харьцангуй удаан хугацаанд ашиглагддаг, үнэ өндөртэй, үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус зориулалттай байшин, барилга байгууламж, дамжуулах хэрэгсэл, ажлын ба хүчний машин, хэмжих, тохируулах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тээвэр, холбооны хэрэгсэл, тооцоолон бодох машин, аж ахуйн эд хогшил, зүтгэх хүчинд ашиглагдаж байгаа ажлын мал зэрэг нэг жилээс дээш эдэлгээтэй үндсэн хөрөнгийн элэгдэл тооцоход энэ журмыг баримтална.
2.Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 3-т зааснаас бусад бүх үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцож, ашиглагдаж байгаа зориулалтаар нь үйлдвэрлэлийн холбогдох зардалд шингээнэ. Харин төсвөөс санхүүждэг байгууллагын үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцох боловч тэдний үйл ажиллагааны зардалд шингээхгүй.
3.Дор дурдсан үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцохгүй. Үүнд:
      а/худалдахад зориулсан үндсэн хөрөнгө;
      б/барилгын титулд ороогүй, түр ашиглах бүтээц, хийц хэсэг;
      в/ашиг шимийн мал амьтад;
      г/угсарч суурилуулах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;
      д/түр ашиглаагүй буюу нөөцөд байгаа үндсэн хөрөнгө;
      е/ашиглалтын хугацаанд байгуулсан элэгдлээрээ анхны үнээ бүрэн нөхсөн үндсэн хөрөнгө.
4. Хэрэв элэгдлээрээ анхны өртгөө нөхсөн үндсэн хөрөнгийг харьяа яамтай тохиролцсоны үндсэн дээр худалдан борлуулбал энэ тухай худалдан борлуулагчийн харилцагч татварын албаны тодорхойлолтыг уг хөрөнгийг худалдан авсан аж ахуйн нэгжийн харилцагч татварын албанд явуулна.
5.Үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалж зарим үндсэн хөрөнгийн элэгдлийн хувийг ихэсгэх буюу багасгах итгэлцүүрийг хэрэглэж болно.
6.Өөрийн байгууллагадаа байгаа үндсэн хөрөнгийн анхны үнэ, элэгдэл байгуулах хувь хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагууд харилцагч татварын албанд гаргаж өгөх бөгөөд түүний үндэслэл болон гүйцэтгэлд харилцагч санхүү, татварын байгууллагууд хяналт тавьж ажиллана.
 ХОЁР.Үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцох журам
Үндсэн хөрөнгийн элэгдлийг түүний анхны буюу шинэчилсэн үнээс тогтоосон хувь хэмжээгээр бодож, сар буюу улиралд нэг удаа тооцон холбогдох зардалд шингээнэ.
2.Үндсэн хөрөнгийн анхны үнэд түүнийг худалдан авах, барьж байгуулах, угсарч суурилуулах, тээвэрлэхтэй холбогдсон бүх зардлыг хамааруулах ба импортоор авсан бол дээрх зардлаас гадна гааль, худалдааны татвар, даатгалын хураамж зэрэг хуулийн хүчин төгөлдөр баримтаар нотлогдсон зардлыг оруулна.
3.Үндсэн хөрөнгийн анхны үнийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын шийдвэр гарсан нөхцөлд шинэчлэн тогтоосон үнээс бодож элэгдэл тооцно.
4.Гадаад валютаар худалдан авсан үндсэн хөрөнгийн хувьд Монгол банкны ханшаар бодож төгрөгт шилжүүлсэн үнээс элэгдэл тооцно.
5.Улирлын болон цаг зуурын ажиллагаатай аж ахуйн нэгж, байгууллагад үндсэн хөрөнгийн жилийн элэгдлийн хэмжээг жилд ажилласан хугацаанд харьцуулан тооцож үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд шингээнэ.
 6.Тодорхой бүлэгт ороогүй буюу эсвэл шинэ нэр төрлийн үндсэн хөрөнгөнд элэгдлийн хувь тогтоохдоо элэгдлийн хувь тогтоосон үндсэн хөрөнгийн адил төстэй байдлыг харгалзан үзэж харилцагч санхүүгийн байгууллагатай тохиролцож аж ахуйн нэгж, байгууллага өөрөө тогтооно /Төрийн өмчийн байгууллагуудын хувьд харьяалах яам нь Сангийн яамтай тохиролцож элэгдлийн хувь хэмжээг тогтооно/.
7.Үндсэн хөрөнгийн элэгдлийн хэмжээг тооцох үндсэн арга нь шулуун шугамын арга байна. Үндсэн хөрөнгийг түргэвчлэн сэргээх нөхцөлөөр элэгдэл байгуулах арга /цаашид "түргэвчилсэн арга" гэнэ/-ыг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн элэгдэл байгуулахад хэрэглэж болох бөгөөд ашиглах жилийн нийлбэрээр жигнэх, бүтээгдэхүүний нэгжид ногдуулах, үлдэгдэл үнийг давхар бууруулах зэрэг элэгдэл тооцох түргэвчилсэн аргуудыг аж ахуйн нэгж, байгууллагын хувьцаа эзэмшигчид өөрсдөө сонгон авч ямар аргаар, хичнээн хувиар элэгдэл тооцохыг хөрөнгийн төрөл тус бүрээр гаргаж харилцагч санхүүгийн байгууллагатай тохиролцож хэрэглэнэ. Аж ахуйн нэгж, байгууллага үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох нэг аргыг нөгөөгөөр сольж хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол түүнийг харилцагч санхүүгийн байгууллагатай заавал тохиролцоно. Төрийн өмчийн болон төрийн өмчийн давамгайлсан үйлдвэрийн газар элэгдэл байгуулах түргэвчилсэн аргыг Сангийн яамны зөвшөөрснөөр сонгон хэрэглэж болно.
 ГУРАВ.Үндсэн хөрөнгийн элэгдлийн хувийг тооцох арга
1.Үндсэн хөрөнгийн элэгдлийн хувийг тодорхойлохын тулд түүний анхны /эсвэл шинэчилж тогтоосон/ үнэ, ашиглах жил буюу ашиглалтын хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүн, гүйцэтгэх ажил, үйлчилгээнмй тоо хэмжээ, ажиллах нийт цаг, уг хөрөнгийг ашиглалтаас хасах үед авч ашиглах зүйл /сэлбэг, материал гэх мэт/-ийн үнэ болон ашиглаж дууссаны дараахь худалдаж болох үнийг тооцно. Тэхдээ машин, тоног төхөөрөмжийн техникийн паспорт, адил төстэй хөрөнгийн дээрх үзүүлэлтийн дундаж гүйцэтгэл, техникийн болон санхүүгийн ажилтнууд оролцсон мэргэжлийн комиссоос гаргасан дүгнэлт, тооцоог үндэслэнэ.
 2.Үндсэн хөрөнгийн анхны буюу эсвэл шинэчилж тогтоосон үнээс /АҮ/ уг хөрөнгийг ашиглалтаас хасах үед авч ашиглаж болох зүйлийн үнэ болон ашиглаж дууссаны дараа худалдаж болох зүйлийн үнэ /үлдэх үнэ-ҮҮ/-ийг хасч, элэгдэл тооцох суурь үнэ /СҮ/-ийг /СҮ=АҮ-ҮҮ/ тодорхойлно.
Үндсэн хөрөнгийн үлдэх үнэ нь түүнийг задлах, буулгах зардалд хүрэхгүй буюу эсхүл үлдэх үнийн дүн уг хөрөнгийн анхны үнийн нэг хувиас хэтрэхгүй бол үлдэх өртгийг тооцохгүй байж болно.
3.Үндсэн хөрөнгийн элэгдлийн хувь хэмжээг дор дурдсан дөрвөн аргаар тогтооно:
      а/шулуун шугамын арга
     Энэ аргаар жилд байгуулах элэгдлийн хэмжээ /ЭХ/-г тодорхойлохдоо суурь үнийг ашиглах жил /АЖ/-ийн тоонд хуваах бөгөөд элэгдлийн хувь /Э%/-ийг тооцохын тулд жилд байгуулах элэгдлийн хэмжээ /ЭХ/-г уг хөрөнгийн анхны үнэд харьцуулан 100-гаар үржүүлнэ.
 
                        СҮ         АҮ-ҮҮ                   ЭХ
    ЭХ=    --      =   -----              Э%=  ---- х 100%
                        АЖ          АЖ                      АҮ
 
Жишээ нь: Үндсэн хөрөнгийн анхны үнэ 520,0 мянган төгрөг, үлдэх үнэ 10,0 мянган төгрөг, ашиглах хугацаа 3 жил гэвэл, жилд байгуулах элэгдлийн хэмжээ:
 
       /АҮ-ҮҮ/       /520,0-10,0/
 ЭХ =----------  =   ---------------= 17О,О мян.төгрөг  буюу жилд байгуулах
         АЖ                  3
 
элэгдлийн хувь нь                             ЭХ                          170,0
                                         Э% =              ---- х100% =      ------ х 100% = 32,7% болно.
                                                             АҮ                           520,0
 
Хэрэв үлдэх үнэ байхгүй бол жилд байгуулах элэгдлийн хувийг тогтоохдоо 100 хувийг ашиглах жилийн тоонд хувааж болно.
 
                            100      100
       Э%= -----  = ------= 33,3% болно.
                            АЖ        3
 
     б/ашиглах жилийн нийлбэрээр жигнэх арга
     Энэ аргаар үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцохдоо эхлээд ашиглах жилийн нийлсэн /ЖН/-ийг тодорхойлж, дараа нь сүүлчийн жил /СЖ/-ийн тоог ашиглах жилийн нийлбэрт харьцуулж, түүгээр суурь үнээ үржүүлж, эхний жилд байгуулах элэгдлийн хэмжээг тооцно. Дараа жилүүдийн элэгдлийн хэмжээг тооцохдоо сүүлчийн жилийн тоог жил бүр нэгээр хорогдуулан дээрх аргаар бодно. Дээрх жишээг үндэслэн энэ аргаар элэгдлийг тооцвол:
     Ашиглах жилийн нийлбэр /1+2+3/ 6 болох бөгөөд жил бүр байгуулах элэгдлийн хэмжээг тодорхойлбол:
      Эхний жилд:
 
                                СЖ х СҮ          3 х 510                      1530
     ЭХ/1/=    ---------                =    ----------            =    ------ = 255 мянган төгрөг
                               Ж/н/                         6                             6
 
        Хоёрдахь жилд:
 
                         /СЖ-1/ х СҮ                 /3-1/ х 510
   ЭХ/2/=--------------                =    --------------- =  170 мян.төгрөг
                             ЖН                                      6
 
        Гуравдахь жилд:
 
                           /СЖ-2/ х СҮ        /3-2/ х 510
   ЭХ/3/= -------------  =                 --------------- = 85 мян.төгрөг болно.
              ЖН                                 6
 
      Олон жил ашиглагдах үндсэн хөрөнгийн ашиглах жилийн нийлбэрийг дараахь байдлаар тодорхойлж болно:
 
                       АЖ/АЖ+1/                 3 х /3+1/       12
   Ж =                -----------                 = -----------=           ---- = 6
                          2                 2              2
 
      в/бүтээгдэхүүний нэгжид ногдуулах арга
      Суурь үнийг тухайн үндсэн хөрөнгийн ашиглагдах хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний тоо хэмжээнд хувааж, нэгж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд ногдох үндсэн хөрөнгийн элэгдлийг тодорхойлон түүнийг тайлангийн үеийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн тоо хэмжээгээр үржүүлж жилд ногдох элэгдлийг тодорхойлно. Жишээ нь: 510 мян.төгрөгийн суурь үнэтэй үндсэн хөрөнгө 3 жил ашиглагдах хугацаандаа 1020 хийц хэсэг /Б/ үйлдвэрлэнэ гэвэл бүтээгдэхүүний нэгжид ногдох суурь үнэ /СҮН/ нь:
 
 
 
                          СҮ       510,0
     СҮН=----- = --------- =0,5 мянган.төгрөг болно.
                          Б        1020
 
      Тайлангийн үед 400 ширхэг хийц хэсэг үйлдвэрлэсэн гэвэл байгуулах элэгдлийн хэмжээ ЭХ /СҮН х Б/ = /400 х 0,5/ = 200 мянган төгрөг болно.
 
     г/үлдэгдэл үнийг давхар бууруулах арга
     Шулуун шугамын аргаар бодох элэгдлийн хувийг жил дараалан 2 дахин өсгөж, түүнийг жил бүрийн үлдэгдэл үнээр үржүүлэх замаар үндсэн хөрөнгийн элэгдлийн хэмжээг тодорхойлно. Сүүлчийн жилийн үлдэгдэл үнийг гаргахдаа үлдэх өртгийг хасна.
     Жишээ нь: 520 мянган төгрөгийн анхны үнэтэй үндсэн хөрөнгө 3 жил ашиглахдаа шулуун шугамын аргаар бодох элэгдлийн хувь 33,3% гэвэл үүнийг 2 дахин өсгөж 66,6 хувиар элэгдлийг тооцно.
     Эхний жилд:
 
                    АҮ х ЭН                      520,0 х 66,6        34632
    ЭХ/1/ = ---------- = --------------- = ------- = 346 мян.төгрөг
                  100               100                            100
 
Хоёрдахь жилд:
 
                           ҮҮ х ЭН                    /520,0-346/  х  66,6
   ЭХ/2/ =----------=    ---------------------------  = 116  мян.төгрөг
100              100
101               
     Гуравдахь жилд:
     ЭХ/3/= АҮ - /ЭХ1 + ЭХ2 + ҮҮ/ = 520 - /346 + 116 + 10/= 520 - 472 = 48
 мянган төгрөг болно.
 
 
------оОо-----