- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
Засгийн газрын 2001 оны 82 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
МОНГОЛ УЛСЫН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ
1. Энэ дүрмээр Мэдээлэл, холбооны технологийн үндэсний хороо /цаашид "үндэсний хороо" гэх/-ны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг зохицуулна.
2. Үндэсний хороо нь Улсын Их Хурлын 2000 оны 21 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал"-аар тодорхойлсон стратегийн болон үйл ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт зөвлөлгөө өгөх үүрэг бүхий орон тооны бус байгууллага байна.
3. Мэдээлэл, холбооны талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийгмийн эрх тэгш оролцоог бүрдүүлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор Үндэсний хорооны бүрэлдэхүүнд төр, ашгийн төлөө хуулийн этгээд, боловсрол, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагын төлөөллийг тэнцүү тоогоор оруулна.
4. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлнэ.
5. Үндэсний хороо нь дэд тэргүүнтэй байна.
6. Үндэсний хорооны өдөр тутмын үйл ажиллагааг Үндэсний хорооны ажлын алба гүйцэтгэнэ.
7. Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газар батлах бөгөөд төлөөлөл тус бүрээс нэг гишүүн нь жил тутам солигдох зарчмаар бүрэлдэхүүнийг шинэчилнэ. Орны гишүүнийг түүний төлөөлөл санал болгосноор Засгийн газар баталгаажуулна.
8. Үндэсний хорооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, ажиллах журмыг Үндэсний хорооны дарга батална.
9. Үндэсний хороо дараахь асуудлаар Засгийн газарт зөвлөлгөө өгнө:
1/мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн эрх зүйн таатай орчин бүрдүүлж, төлөвшүүлэх;
2/мэдээллийн бодлого, зохицуулалтын тогтолцоог бий болгох, төрийн мэдээллийн тогтолцоог мэдээлэл, холбооны технологиор дэмжин хөгжүүлэх;
3/мэдээлэл, холбооны технологийн бизнесийг өргөжүүлэх, өндөр үр ашигтай эдийн засгийн салбар болгох;
4/эдийн засаг-бизнесийн үр ашигтай, шуурхай мэдээллийн тогтолцоо бий болгох;
5/дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ, боловсролын салбарт мэдээлэл, холбооны технологийг эрчимтэй нэвтрүүлэх;
6/мэдээллийн үйлчилгээгээр дамжуулан иргэд нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх;
7/нийгмийн үйлчилгээнд мэдээлэл, холбооны технологийг өргөн нэвтрүүлэх;
8/мэдээлэл, холбооны технологийн өнөөгийн байдал болон энэ талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд байнга дүгнэлт хийж, тухай бүр үнэлгээ өгч байх.
10. Үндэсний хороо мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас боловсруулсан бодлого, шийдвэрийн талаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах эрхтэй.
11.Үндэсний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Үндэсний хорооны хурал байна. Үндэсний хороо улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
12.Үндэсний хорооны хурлыг Үндэсний хорооны тэргүүн, түүний эзгүйд дэд тэргүүн удирдана.
13. Үндэсний хорооны хурлын бэлтгэл ажлыг Үндэсний хорооны ажлын алба хариуцна.
14. Шаардлагатай гэж үзвэл хуралд холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан, тэдний санал, дүгнэлтийг сонсож болно.
15. Үндэсний хорооны хурлыг гишүүдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцох бөгөөд хэлэлцэж буй асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
16. Үндэсний хорооны хурлын шийдвэр нь зөвлөмж бөгөөд хурлын тэмдэглэлийг хөтөлнө.
17. Үндэсний хороо тодорхой зарим асуудлаар ярилцлага, семинар, зөвлөлгөөн, сургалт зохион байгуулж болно.
18. Үндэсний хороо ажлаа Засгийн газрын өмнө хариуцах бөгөөд жилд нэг удаа тайлагнана.
---оОо---
Текст томруулах
A
A
A