- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НОГООН ХЭРЭМ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ 2005-2006 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2005 оны 44 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
"НОГООН ХЭРЭМ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ 2005-2006 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
"НОГООН ХЭРЭМ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ 2005-2006 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
¹
|
Хийх ажил
|
Гүйцэтгэх
хугацаа
|
Хариуцах эзэн
|
1
|
"Ногоон хэрэм" хөтөлбөрт хамрагдах газрын байршлыг судлах газар зүй, геоэкологийн судалгааны баг ажиллуулж, хэрэм байгуулах технологи, арга хэлбэрийг нарийвчлан тогтоох, экосистемийн онцлогийг харгалзан тарьж ургуулах мод, модлог ургамлын нэр төрлийг сонгох
|
2005
|
БОЯ, ШУА
|
2
|
"Ногоон хэрэм" хөтөлбөр хэрэгжүүлэх үндэсний болон орон нутгийн зөвлөл, нэгжүүдийг зохион байгуулж, хөтөлбөрийн удирдах зөвлөлийг орон тооны албатай болгох, нутгийн иргэд, байгууллагын саналын дагуу хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг боловсруулах
|
2005-2006
|
БОЯ, СЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
3
|
"Ногоон хэрэм" үндсэн экотрассын дагуу усны хайгуул судалгаа хийж, уст цэгүүдийг тогтоох, усжуулах асуудлыг шийдвэрлэх
|
2005-2006
|
БОЯ, ШУА
|
4
|
"Ногоон хэрэм" хөтөлбөрийг гадаад улс оронд сурталчилах зорилгоор хандивлагчдын уулзалт зохион байгуулах
|
2005 оны
Ш улирал
|
БОЯ, ГХЯ
|
5
|
Хөтөлбөрт оролцох иргэд,олон нийтийн байгууллагуудын дунд сэдэвчилсэн сургалт зохион байгуулах
|
2005 оны
П-IY улирал
|
БОЯ, БСШУЯ
|
6
|
Ховд, Дорноговь, Сүхбаатар, Өвөрхангай, Төв аймгуудад мод үржүүлгийн газар байгуулах
|
2005 -2006
|
БОЯ, холбогдох
аймаг,нийслэлийн Засаг дарга
|
7
|
Хөтөлбөрт хамрагдах бүс нутагт тохиромжтой хурдан ургах, амьдрах чадвар сайтай мод, модлог ургамлын үр, тарьц, суулгацыг гадаад, дотоодын зах зээлээс олж нийлүүлэх ажлыг зохион байгуулах
|
2005 -2006
|
БОЯ, холбогдох
аймаг,нийслэлийн Засаг дарга
|
8
|
"Ногоон хэрэм" зурвасын холбогдох хэсгийг гадаадын хандивлагч, улсын төсөв, орон нутаг, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүч хөрөнгөөр тус тус хэрэгжүүлэх хуваарийг нарийвчлан гаргаж мөрдүүлэх
|
2005 оны
I-П улирал
|
БОЯ, СЯ, холбогдох
аймаг, нийслэлийн Засаг дарга
|
9
|
Улсын төсөв, гадаадын санхүүжилтээр хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээг тендер зарлан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх
|
2005-2006
|
БОЯ, СЯ, холбогдох
аймаг, нийслэлийн Засаг дарга
|
10
|
БНХАУ болон бусад орнуудад хэрэгжүүлж буй ижил төстэй ажлын туршлагыг судалж, нэвтрүүлэх
|
2005 -2006
|
БОЯ, ГХЯ, СЯ, холбогдох
аймаг, нийслэлийн Засаг дарга
|
11
|
Ойжуулалт, мод үржүүлгийн ажилд дэвшилтэт технологи нэвтрүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангах
|
2005-2006
|
БОЯ, ҮХЯ, СЯ,
холбогдох
аймаг, нийслэлийн Засаг дарга
|
12
|
"Ногоон хэрэм" хөтөлбөрийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах ажлыг тогтмолжуулах
|
2005-2006
|
БОЯ, Радио, телевизийн хэрэг эрхлэх газар
|
Текст томруулах
A
A
A