- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “УЛСЫН КОМИССЫН АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГ
Засгийн газрын 1999 оны 126 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
"УЛСЫН КОМИССЫН АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГ
"УЛСЫН КОМИССЫН АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГ
1."Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг жил бүр тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах.
2.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцох, үндэсний хөтөлбөрт тодотгол, өөрчлөлт оруулах саналыг бэлтгэн Засгийн газарт оруулан шийдвэрлүүлэх.
3.Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг Улсын Их Хуралд жил бүр мэдээлж байх.
4.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг холбогдох байгууллагын төсөвт тусгуулах арга хэмжээ авч биелэлтэд хяналт тавих.
5.Аймаг, нийслэлд Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар комиссыг байгуулж ажиллуулах, арга зүйн удирдлагаар хангах.
6.Үндэсний хөтөлбөрийг радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах.
7.Иргэдийн монгол бичиг сурах идэвх, санаачилгыг өрнүүлж эдийн засгийн урамшууллын хөшүүрэг бий болгох.
8.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргаа болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.
---оОо---
Текст томруулах
A
A
A