- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН “ӨРГӨМЖЛӨЛ”-ИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Засгийн газрын 1999 оны 212 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН "ӨРГӨМЖЛӨЛ"-ИЙН ТОДОРХОЙЛОЛТ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН "ӨРГӨМЖЛӨЛ"-ИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Монгол Улсын Ерөнхий сайдын "Өргөмжлөл"-ийн хавтас нь улаан өнгийн нийлэг эдээр хийгдсэн байх ба нүүрэн талын дээд хэсэгт төрийн сүлд, түүний доод талд "Өргөмжлөл" гэсэн үгийг алтан шармал өнгөөр бичсэн байна.
"Өргөмжлөл"-ийн хавтасны доторхи дэлгэмэл хуудасны 2, 3 дугаар талыг мөнгөлөг өнгийн түмэн насан хээгээр хүрээлүүлсэн байх ба 2 дугаар талын дээд хэсэгт Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 10 жилийн ойд зориулсан билгэдэл, тэмдэг, түүний дор:
"Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс маань бүү сандартугай"
гэсэн дөрвөн мөрийг уйгаржин монгол бичгээр, З дугаар талын дээд хэсэгт Монгол Улсын сүлд, түүний дор:
".....................Танаа
Монгол оронд ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 10 жилийн ойг тохиолдуулан ардчиллын их үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг тань үнэлж энэхүү "Өргөмжлөл"-өөр хүндэтгэн шагнав.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
1999.12.10"
гэж кирилл, монгол бичгээр алтан шармал өнгөөр бичсэн байна.
----оОо-----
Текст томруулах
A
A
A