- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН "ӨРГӨМЖЛӨЛ"-ӨӨР ШАГНАХ ЖУРАМ
Засгийн газрын 1999 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН "ӨРГӨМЖЛӨЛ"-ӨӨР ШАГНАХ ЖУРАМ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН "ӨРГӨМЖЛӨЛ"-ӨӨР ШАГНАХ ЖУРАМ
 
1.Монгол Улсад Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын "Өргөмжлөл"-өөр зарим хүмүүсийг шагнан урамшуулахад энэ журмыг мөрдөнө.
2.Энэхүү өргөмжлөлөөр Монгол Улсад өрнөсөн Ардчилсан хөдөлгөөний үйлст гар бие оролцон тодорхой хувь нэмэр оруулсан иргэдийг шагнаж урамшуулна.
3.Монгол Улсын Ерөнхий сайдын "Өргөмжлөл"-өөр шагнуулахаар нэр дэвшүүлэх, тодорхойлох эрхийг төр, захиргааны байгууллага болон төрийн бус байгууллага, улс төрийн намууд эдэлнэ.
4.Монгол Улсын Ерөнхий сайдын "Өргөмжлөл"-өөр шагнуулах хүний материалын бүрдэлтэд уг хүний ажил байдлын тодорхойлолт, санаачилга гаргагчийн албан бичиг, тамга тэмдгээр баталгаажсан үнэлэлт, дүгнэлтээс бүрдэнэ.
5.Шагналд тодорхойлогдон ирсэн материалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүлээн авч энэ журамд нийцүүлэн хянасны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулж шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A