A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ МОНГОЛ, ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ҮП ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР, ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 60 дугаар тогтоолын хавсралт

ХУДАЛДАА, ЭДИЙН  ЗАСАГ,  ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ТАЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ МОНГОЛ, ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ҮП ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР, ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
1.Дор дурдсан баримт бичгийн төслийг Оросын талтай эцэслэн тохирч, гарын үсэг зурах бэлтгэлийг хангах:
а/Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай;
1999 оны 6 дугаар сард багтаан
ДБХЯ Г.Батхүү
б/ОХУ-ын иргэд Монгол Улсад, Монгол Улсын иргэд ОХУ-д хөдөлмөрийн түр үйл ажиллагаа эрхлэх тухай;
1999 оны 5 дугаар сар
ЭМНХЯ С.Сонин
в/Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн үйл ажиллагааны тухай 1949 оны Хэлэлцээр болон Дүрмийг шинэчлэх;
1999 оны 8 дугаар сард багтаан
ДБХЯ Г.Батхүү, "УБТЗ"-ын ХЭГ Р.Рааш
г/Загасны аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай.
1999 оны 6 дугаар сард багтаан
ХААҮЯ Ч.Содномцэрэн, БОЯ С.Мэндсайхан
2.Оросын тал санаачилбал хуучин ЗХУ-аас олгосон зээлийн өрийн асуудлаар санал боловсруулах, хэлэлцээ хийх Монголын талын ажлын хэсгийг шинэчлэх, боловсруулсан саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах.
жилдээ
Сангийн яам Я.Очирсүх
З.Монгол, Оросын хооронд худалдааг либеральчилах асуудлаар Оросын талын бусад орнуудтай байгуулсан хэлэлцээр, тогтоосон журмын талаар туршлага судлах, энэ талаар санал болловсруулан, Оросын талтай хэлэлцээ хийх.
1999 оны Ш улиралд багтаан
ГХЯ Н.Туяа, холбогдох яам, газрууд
4.Хоёр улсын хоорондын худалдаанд  үндэсний статистикийн үзүүлэлтийг харьцуулан дүгнэх асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийх.
1999 оны Ш улиралд багтаан
УГЕГ Т.Лхагваа
5.Хоёр улсын хооронд урьд өмнө байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг хянан цэгцлэх ажлыг дуусгаж, Оросын талтай тохиролцон, баримт бичиг үйлдэх
1999 оны 6 дугаар сард багтаан
ГХЯ Н.Туяа
6.Хуучин ЗХУ-ын хөрөнгөөр Монгол Улсад баригдсан үл хөдлөх хөрөнгийн асуудлыг зохицуулах манай талын ажлын хэсгийг томилон, санал бэлтгэж, Оросын талтай хэлэлцээг 1999 оны 5 дугаар сараас эхлэн хийх
жилдээ
Сангийн яам Я.Очирсүх, ТӨХ Д.Зоригт
7.1999 оны худалдааны Протоколыг хэрэгжүүлэх талаар:
1/1991 оны Хэлэлцээрийн дагуу 1999 онд чөлөөт валютаар төлөх 13,5 сая ам.доллараас 5,0 саяыг нь ямар бараагаар  төлөхийг Оросын талтай тохиролцож шийдвэрлэх;
1999 оны 5 дугаар сараас
СЯ Я.Очирсүх, ГХЯ Н.Туяа,
ХААҮЯ Ч.Содномцэрэн
2/Үлдсэн 8,5 саяыг нь зээлдүүлэгч орнуудын Лондонгийн клубээр дамжуулж хуучин ЗХУ-аас бусад орнуудад төлөхөөр хойшлуулсан өрөөс худалдан авах замаар төлбөр хийх Монголын талын тавьсан саналд Оросын тал нааштай шийдвэр гаргамагц 1999 оны Протоколд зохих өөрчлөлтийг хоёр талын Солилцох захидал хэлбэрээр тохиролцох;
СЯ Я.Очирсүх, Монгол банк Ж.Үнэнбат
3/1992 оны Протоколын дагуу 1998 онд бараагаар ОХУ-д төлөх төлбөрийн үлдэгдэл  3,4 сая ам.долларт хайлуур жоншны баяжмал нийлүүлэх, 1999 онд төлөх 3,2 сая ам.долларт Монголоос экспортлох барааны нэр төрөл, хэмжээний талаар санал боловсруулан Оросын талд хүргүүлэх;
1999 оны 5 дугаар сарын 1-ний дотор
СЯ Я.Очирсүх, ХААҮЯ Ч.Содномцэрэн,
ГХЯ Н.Туяа
4/2000 оны худалдааны Протоколыг энэ оны 11 дүгээр сард байгуулах арга хэмжээ авах.
ГХЯ Н.Туяа, СЯ Я.Очирсүх,
ХААҮЯ Ч.Содномцэрэн
8.Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааны талаар:
1/Монголын эрчим хүчний системээс ОХУ-ын эрчим хүчний системд шөнийн цагаар дамжуулж байгаа цахилгаан эрчим хүчний тооцооны итгэлцүүрийг Орос Улсаас Монгол Улсад нийлүүлсэн эрчим хүчний бодит хэмжээний 50 хүртэл хувь болгон нэмэгдүүлэх талаар Оросын талтай хэлэлцээг үргэлжлүүлэн хийх;
жилдээ
ДБХЯ Г.Батхүү
2/ОХУ-аас ялангуяа баруун чиглэлээр импортлож  байгаа эрчим хүчний үнийг хямдруулах талаар Оросын талын холбогдох байгууллагуудтай хэлэлцээг үргэлжлүүлэн хийх;
Жилдээ
ДБХЯ Г.Батхүү холбогдох аймгууд, аж ахуйн байгууллагуудтай хамтран
3/Төвийн эрчим хүчний системээс болон Оросын талаас Монгол, Оросын хамтарсан үйлдвэрүүд ("Эрдэнэт", "Монголросцветмет")-ийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах, хамтарсан үйлдвэрүүдийн зүгээс цахилгаан эрчим хүчний төлбөрийг тухай бүр хийлгүүлж байх арга хэмжээ авах;
Байнга
ДБХЯ Г.Батхүү
4/Нүүрсний салбарт цаашид хамтран ажиллах талаар тодорхой санал боловсруулах, Оросын талын холбогдох байгууллагуудтай хэлэлцээ хийх;
1999 оны П-Ш улиралд
ДБХЯ Г.Батхүү
5/Атомын эрчим хүчийг энхийн зорилгод ашиглах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах.
1999 оны П улиралд
ГХЯ Н.Туяа
9.Тээврийн салбар дахь хамтын ажиллагааны талаар:
1/Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээн дэх тээврийн салбарын хамтын ажиллагааны ажлын хэсгийн П хуралдааныг энэ оны эхний хагас жилд Улаанбаатар хотод зохион байгуулах бэлтгэл хангах;
1999 оны 5 дугаар сард
ДБХЯ Г.Батхүү
2/Монгол, Оросын нутгаар дамжин тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх ачааны хэмжээ, нэр төрлийг гаргаж Оросын талд өгөхийн зэрэгцээ Оросын далайн боомтуудад байгаа илүү хүч чадлыг ашиглах боломжийн талаар санал боловсруулан Оросын талын холбогдох байгууллагуудад 1999 оны эхний хагас жилд багтаан хүргүүлэх.
1999 оны 5 дугаар сараас
ДБХЯ Г.Батхүү, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийг оролцуулах
10.Хамтарсан үйлдвэрийн талаар:
1/Хамтарсан үйлдвэрүүдийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагааг тогтворжуулах үүднээс дараахь асуудлыг судлах. Үүнд:
-хамтарсан үйлдвэрүүдийн санхүү, эдийн засгийн байдал нь тогтворжих хүртэл хугацаанд татварыг  боломжийн хэмжээнд багасгах;
-зарим орон сууц, нийгэм, соёл, ахуйн барилга байгууламжийг хамтарсан үйлдвэрийн бүрэлдэхүүнээс гаргах;
-үйлдвэрүүдийн дотоод нөөц бололцоог ашиглан удирдлагын зардлыг багасгах, ажиллагчдыг авч ажиллуулж буй системийг боловсронгуй болгох;
-үйлдвэрүүдийн өр төлбөрийн асуудлыг цэгцлэх;
-газар ашигласны төлбөрийн асуудлаар санал боловсруулж шийдвэрлүүлэх;
1999 онд
ТӨХ Д.Зоригт холбогдох яам, байгууллагуудтай хамтран
2/Хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Хэлэлцээрүүдийн дагуу хамтарсан үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн, тэдгээрийн үйлдвэрлэлийн зориулалттай бараа, материалыг хилээр оруулж, гаргахад гаалийн татвар ногдуулахгүй байх зарчмыг баримтлах;
Байнга
СЯ Я.Очирсүх, ТӨХ Д.Зоригт,
УГЕГ Т.Лхагваа
3/"Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" нэгдлийн бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар тээвэрлэх тарифыг хөнгөлөх асуудлаар зохих үндэслэл бүхий санал боловсруулан ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Төмөр замын тарифыг зохицуулах комисст оруулж 1 сарын дотор шийдвэрлүүлэх арга хэмжээ авах;
1999 оны Ш улиралд багтаан
ХААҮЯ Ч.Содномцэрэн, ТӨХ Д.Зоригт
4/Хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэгийн хувь нийлүүлэгчдийн дүрмийн сангийн оролцоог тэгшитгэх тухай шинжээчдийн бэлтгэсэн 1996 оны 4 дүгээр сарын 5-ны протоколыг гарын үсэг зуруулахад бэлэн болгох;
1999 онд багтаан
ДБХЯ Г.Батхүү, "УБТЗ"-ын ХЭГ Р.Рааш
5/Москва-Улаанбаатарын чиглэлийн суудлын галт тэрэгний тарифын түвшинг шинэчлэх, монголын төмөр замаас оросын төмөр замд төлөх өрийг барагдуулах зэрэг асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийх.
Жилдээ
ДБХЯ Г.Батхүү, "УБТЗ"-ын ХЭГ Р.Рааш
11.Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны талаар:
1/Хөдөө аж ахуйн салбарт шинээр байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд хамтын ажиллагааны доорхи чиглэлээр монголын байгууллагуудын баримтлах удирдамжийг боловсруулж Оросын талтай хэлэлцээ хийх.Үүнд:        
-Монголын малыг эрүүлжүүлэх, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
-баруун аймгуудад мал нядалгааны хөргүүлтэй З цэг байгуулах;
-хөргөлтийн 6 модуль байгуулах;
-мах,махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх;
-мах боловсруулах шинэ технологи нэвтрүүлэх;
-хөдөө  нутгийн хангамжийн сүлжээ бий болгох.
1999 онд
ХААҮЯ Ч.Содномцэрэн
2/Мал эмнэлгийн хяналтыг Оросын талтай хамтран хийж, мал эмнэлгийн гэрчилгээг олгож байх;
Жилдээ
ХААҮЯ Ч.Содномцэрэн
3/Буриадын мах комбинатуудыг ашиглах замаар хамтарсан компани байгуулах боломжийг судлах.
Жилдээ
ХААҮЯ Ч.Содномцэрэн
12.Бусад асуудлууд:
1/Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээн дэх урсгал өр, цаашид гарах төлбөр тооцоо, үүний дотор ОХУ-аас импортоор авч байгаа эрчим хүч, нефть бүтээгдэхүүн зэрэг барааны төлбөрт монголын бараа нийлүүлэх асуудлаар Засгийн газар хоорондын баримт бичиг боловсруулж тохиролцох хамтарсан ажлын хэсэг байгуулах, Оросын талтай хэлэлцээ хийх;
1999 оны 4 дүгээр сараас
ГХЯ Н.Туяа, СЯ Я.Очирсүх, ДБХЯ Г.Батхүү,
ХААҮЯ Ч.Содномцэрэн
2/Олон улсын холбооны хэрэгцээнд үр ашигтай ашиглахаар бодолцон, төмөр замын дагуухь мяндсан кабелийн системийг, эсвэл тоон радиорелейний шугамыг ашиглан хоёр улсын холбооны тоон системийг холбох асуудлаар Оросын талтай хэлэлцээг үргэлжлүүлэх;
Жилдээ
ДБХЯ Г.Батхүү
3/Дархан дахь монгол, оросын хамтарсан геологийн экспедицийг санхүүжүүлэхэд оросын талаас гаргасан 6,4 сая шилжих рублийн зардлыг барагдуулах асуудлаар санал боловсруулан шийдвэрлүүлэх;
1999 оны 6 дугаар сард багтаан
СЯ Я.Очирсүх, ХААҮЯ Ч.Содномцэрэн
4/Транс-азийн байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан шугамыг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих тухай манай талын саналыг Оросын тал дэмжиж байгаагаа илэрхийлсэнтэй  холбогдуулан, эдгээр шугамын төслийг хэрэгжүүлэхэд Монголын талын оролцох хэлбэр, нөхцөлийн талаар санал боловсруулах, байгалийн хийг аж ахуйн зориулалтаар ашиглах талаархи хамтын ажиллагааны асуудлыг оросын холбогдох байгууллагуудтай хамтран судлах;
Жилдээ
ГХЯ Н.Туяа, ДБХЯ Г.Батхүү
5/Хоёр талын агаарын нислэгийн үйлчилгээний төлбөрийг нэг түвшинд тогтоох асуудлаар Оросын талтай тохиролцох;
1999 оны 4-5 дугаар сард багтаан
ДБХЯ Г.Батхүү
6/Засгийн газар хоорондын комиссын хүрээнд байгуулагдсан байгаль орчныг хамгаалах салбарын хамтын ажиллагааны ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, ажлын хэсгийн уулзалтын бэлтгэлийг ханган, 1999 оны П улиралд зохион байгуулах;
1999 оны 4 дүгээр сараас
БОЯ С.Мэндсайхан
7/Мэдээлэл, сурталчилгаа, суваг, мэргэжилтэн солилцох, мэргэжилтэн бэлтгэх болон бусад хэлбэрээр радио, телевизийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тодорхой санал боловсруулан, оросын холбогдох байгууллагуудтай хэлэлцэн тохирох;
Жилдээ
РТХЭГ Н.Билэгт
8/Хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны Дэд комиссын П хуралдааныг 1999 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэлийг хангах, хуралдааны дүнг Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэгт танилцуулах, шийдвэрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;
Жилдээ
ГХЯ Н.Туяа
9/Оросын талтай байгуулсан эрхийн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээг үндэслэн эрхийн туслалцаа харилцан үзүүлэх, хил орчмын нутагт гарч байгаа малын хулгай, бусад ахуйн гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийх;
1999 оны П улирал
ХЗЯ Л.Цог, ГХЯ Н.Туяа
10/Монгол Улсын нутаг дэвсгэрт ураны орд газрыг эзэмших тухай Засгийн газар хоорондын 1981 оны 12 дугаар сарын 23-ны Хэлэлцээрийг хүчингүй болгох тухай Засгийн газар хоорондын протоколын төслийг тохиролцох, Монголын талд шилжүүлэх геологи хайгуулын материалын хэмжээг тодорхойлох, цаашдын ашиглалтын асуудлаар санал солилцох асуудлаар ОХУ-ын Краснокаменск хотын химийн нэгдэл рүү экспертүүдийг томилон ажиллуулах;
1999 оны П улирал
ХААҮЯ Ч.Содномцэрэн, ГХЯ Н.Туяа
11/Хоёр улсын диплом, эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Оросын талтай тохиролцох;
1999 онд багтаан
ГЯ А.Баттөр
12/1994 оны 8 дугаар сарын 10-ны Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн дагуу хилийн байцаан өнгөрүүлэх боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Булган аймгийн Тэшиг, Увс аймгийн Шарсуурийн боомтуудыг энэ оны 5 дугаар сарын 1-нээс байнга ажиллуулах талаар хэлэлцээ хийх;
1999 оны П улирал
ГХЯ Н.Туяа, УГЕГ Т.Лхагваа,ХЦУГ  Д.Базарсад         
13/Ахуйн зориулалтаар шатдаг хий нийлүүлэх, хий савлах 5 станц хамтран барих, ашиглах, автомашиныг шатдаг хийгээр ажиллуулах төхөөрөмж угсрах сүлжээ байгуулах, ахуйн хэрэгцээнд шатдаг хий ашиглах цэгүүд байгуулах зэрэг асуудлаар Оросын талын саналыг судлах;
1999 онд багтаан
ДБХЯ Г.Батхүү, ХААҮЯ Ч.Содномцэрэн,
БОЯ                              С.Мэндсайхан, холбогдох байгууллагуудыг оролцуулан
14/Орос хэл дээрх ном, хэвлэлийг ОХУ-ын дотоодод мөрдөгдөж байгаа үнээр авч байх боломжийг  судлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
Жилдээ
ДБХЯ Г.Батхүү, Гэгээрлийн яам А.Баттөр
15/Нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийг шинэчлэх, ариун цэвэр, халдварт өвчний хяналтын талаар хамтран ажиллах тухай баримт бичгийг байгуулах асуудлыг Оросын талд тавьж хэлэлцэх;
Жилдээ
ЭМНХЯ С.Сонин
16/Хоёр талын төв, орон нутгийн биеийн тамир, спортын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг сэргээх талаар Оросын талын холбогдох байгууллагуудтай хэлэлцэх;
Жилдээ
ЭМНХЯ С.Сонин
17/Засгийн газар хоорондын комиссын үндэсний хэсгийн дарга нарын ажлын уулзалтыг зохион байгуулах;
1999 оны IҮ улиралд
ЗГХК-ын Монголын хэсэг Г.Батхүү,ГХЯ Н.Туяа
18/Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ҮП хуралдааны шийдвэрийн биелэлтийн явцад байнгын хяналт тавьж, ээлжит ҮШ хуралдааныг 2000 оны I улиралд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлийг хангах.
Жилдээ
ЗГХК-ын Монголын хэсэг Г.Батхүү,
ГХЯ Н.Туяа
---оОо----