A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДАА, ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН VII ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 170 дугаар тогтоолын хавсралт

ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДАА,  ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,  БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН  VII  ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЭХ  АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 
¹
Хийх ажил
 
Хугацаа
 
Хариуцах эзэн
 
 
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн Газар хоорондын 2001 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрээр олгосон 45,0 сая юаний буцалтгүй тусламжийн хөрөнгийг зарцуулах асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх
 
2001 оны  7-р сард
 
 
Санхүү, эдийн засгийн яам
 
 
 
БНХАУ Дэлхийн Худалдааны байгууллагад элсэхтэй холбогдуулан Хятадын талын хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд Монголын талаас санаачлан Хятадын талд тавих санал, тэдгээрийн үндэслэлийг гаргаж Засгийн газарт танилцуулж, чиглэл авах. Уг саналд дараахь зүйлүүдийг авч үзэж дүгнэлт гаргах:
Хоёр талын гэрээ, хэлэлцээрийг хянан үзэж Дэлхийн Худалдааны байгууллагын дүрэм, баримт бичигт нийцүүлэх. Үүнд:
Хил орчмын худалдааны төлбөр тооцооны механизмыг боловсронгуй болгох, зарим гүйлгээнд үндэсний валют хэрэглэх,Хятадын Эрээн зэрэг хил орчмын боомтуудад арилжааны банкуудын салбарыг нээх, бөөний болон жижиглэнгийн агуулах сүлжээ байгуулах;
Эрээн-Тяньжингийн хооронд монголын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх зэрэг гэх мэт
 
2001-2002 оны эхний хагас жилд
Үйлдвэр, худалдааны яам, Санхүү, эдийн засгийн яам,
Монгол банк
 
 
 
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын 2001 оны      7 дугаар сарын 2-ны өдрийн хэлэлцээрээр олгосон буцалтгүй тусламжаас орон сууцны төслийг хэрэгжүүлэхэд дутагдаж буй хөрөнгийг зохих журмын дагуу гаргуулан уг төслийн зураг, төсвийг дуусгаж барилгын ажлыг яаралтай эхлүүлэх ажлыг зохион байгуулах
 
Жилдээ
 
Дэд бүтцийн яам
 
 
Төмөртийн овооны цайрын ордыг ашиглах төслийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх Хятадын талын машин, механизмыг гаалийн татвараас чөлөөлж Монгол улсын гаалийн хяналтын дор тэдгээрийг ашиглуулах асуудлыг нарийвчлан  судалж шийдвэрлэх
2001 он
Санхүү, эдийн засгийн яам, Үйлдвэр, худал-дааны яам, Улсын гаалийн ерөнхий газар
 
 
Монголд ажиллаж байгаа хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд давхардсан хяналт шалгалт хийхгүй байх, хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрх зүйн орчныг тогтвортой байлгах, хятадын инженер, техникийн болон удирдах ажилтнуудын Монголд оршин суух эрхийн хугацааг уртасгах, Монгол улсад бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй бусад иргэдийн нэгэн адилаар хятадын иргэдэд хандаж байх тухай хятадын талын хүсэлтийг судлан үзэж хятадын талд хариу өгөх
 
2001 оны
10-р сар
Үйлдвэр, худалдааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яам
 
Төмөртийн овооны төмрийн ордын төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ, үр ашгийн үзүүлэлт, дэд бүтцийн байгууламж зэргийг хамарсан судалгаа гаргаж Хятадын талд тавьж хэлэлцүүлэн дүнг Засгийн газарт илтгэх.
 
2001 оны 10-р сар
Үйлдвэр, худалдааны яам, Санхүү, эдийн засгийн яам
 
БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар суралцаж буй оюутнуудын зарим хэсэг нь сурлага, сахилга батын доголдол гаргаж байгаад дүгнэлт хийж, оюутнуудад тавих шаардлагыг өндөржүүлэх, төлбөрийг өөрсдөөр нь гаргуулах, гадаадад суугаа өөрийн орны ЭСЯ, дипломат төлөөлөгчдийн газруудын оюутнуудтай ажиллах ажиллагааг идэвхжүүлэх арга хэмжээ авах. Хятадын талаас тавьсан шүүмжлэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж дохио санамж  өгөх
 
Байнга
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад хэргийн яам
 
 
"Хятадын хүчин чадалтай, шилдэг аж ахуйн нэгжүүдийг  Монгол улсад очиж тухайн орон нутагт хэрэгцээтэй, зах зээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлэхийг Хятадын Засгийн газар хөхиүлэн дэмжинэ" гэснийг анхааралдаа авч, Монгол улсад нөөц ихтэй нүүрс, зэс, төмөр, уран зэрэг байгалийн баялгийн тухай дэлгэрэнгүй судалгаа гаргах, эдгээр түүхий  эдийн хэрэгцээ,  баланс БНХАУ-д ямар байгааг нарийвчлан судалж хятадын талаас тэдгээрийг худалдан авах баталгаа гаргуулах чиглэлээр ажиллах
Жилдээ
Үйлдвэр, худалдааны яам,
Дэд бүтцийн яам
 
 
Хятадын Засгийн газраас хөрөнгийн дэмжлэг үзүүлсэн Улаанбаатарын Найрамдал ханын материалын ХХК, Улаанбаатарын газрын төсөл,  Дунд гол-Хуатай ноолуур боловсруулах үйлдвэр болон И Да хувцасны ХХК-иудыг хууль эрх зүйн хүрээнд дэмжиж ажиллах тухай Монголын төлөөлөгчдийн амлалтыг анхааралдаа авч,  хэрэгжүүлж  ажиллах
 
Байнга
Үйлдвэр, худалдааны яам , Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын  газар
 
Чойбалсан-Рашаантын төмөр замын төслийг хариуцан боловсруулах ажлын хэсэг байгуулж уг төслийн тухай үндэслэл тооцоог  гаргаж Хятадын холбогдох байгууллагатай хэлэлцэн тохирох
 
Жилдээ
 
 
Дэд бүтцийн яам
 
 
 
Замын Үүд-Эрээний хоорондох хилийн бүсийг  авто замаар  холбох асуудлыг шийдвэрлэх
 
2001 оны 11-р сар
Дэд бүтцийн яам
 
 
 
Бага, дунд оврын сахарын үйлдвэр Монголд барих нарийвчилсан техникийн материалыг Хятадын талд өгч судлуулан уг үйлдвэрийг барих талаар ажиллах
 
Жилдээ
Үйлдвэр, худалдааны яам
 
 
 
 "Мянганы замын төсөл"-д тусгагдсан босоо тэнхлэгийн замын Чойроос өмнөд хил хүртэлх зам, түүнчлэн хэвтээ тэнхлэгийн замын баруун, зүүн төгсгөлийн цэгүүдийг Хятадын авто замтай холбох талаар нарийвчилсан мэдээ материалыг гаргаж Хятадын талд өгч, урагшлуулах чиглэлээр ажиллах
 
2001-2002 оны эхний хагас жил
Дэд бүтцийн яам
 
 
 
Монгол, Хятадын Засгийн газрын хооронд  клирингийн тооцоогоор худалдаа хийж байх үед үүссэн Монголын талын өр /5,568 сая шв.франк/-ийн талаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх
Жилдээ
Санхүү, эдийн засгийн яам
 
Тавантолгойн нүүрсний орд, нүүрсний лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл, Чаргайт, Дөргөн, Үенчийн усан цахилгаан станцын төслүүдийн үндэслэл тооцоог гаргаж Хятадын талд тавьж, энэ талаар хамтран ажиллах хятадын компаниудыг сонгоход Хятадын талын дэмжлэг авах
2001-2002 оны эхний хагас жилд
Дэд бүтцийн яам
 
Булган-Такашекений боомтыг байнгын ажиллагаатай олон улсын боомт болгох, улирлын чанартай зарим боомтыг нээн ажиллуулах талаар хэлэлцээ хийж тохиролцох
2001-2002 оны эхний хагас жил
Гадаад хэргийн яам, Хилийн цэргийн удирдах газар, Улсын гаалийн ерөнхий газар
 
БНХАУ-аас нефть бүтээгдэхүүн авах асуудлаар хятадын холбогдох компанитай шууд харилцаж энэ чиглэлээр хамтын ажиллагаа тогтоон хөгжүүлэхийг дэмжих
 
Байнга
Үйлдвэр, худалдааны яам
 
 Экспорт, импортын барааны чанарыг баталгаажуулах, харилцан зөвшөөрөх тухай хамтын ажиллагааны Монгол Улс, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын 1994 оны Хэлэлцээрт зохих өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллах
2001 он
Үйлдвэр, худалдааны яам
 
Хилийн худалдааны төлбөр тооцооны  асуудлаар ажлын хэсэг байгуулж  ажиллах
2001 оны   8-р сар
Санхүү, эдийн засгийн яам,
Монгол банк
 
Мал аж ахуй, газар тариалангийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мал аж ахуйн түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагын түвшинд хүргэх чиглэлээр  Хятадын Хөдөө аж ахуйн яамтай шууд хамтын ажиллагаа тогтоон ажиллах
 
2001-2002 оны эхний хагас жил
Хүнс, хөдөө аж ахуйн яам
 
Хоёр талын аялал жуулчлалын байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг идвэхжүүлэх талаар Хятадын  холбогдох байгууллагуудтай хэлэлцэх
 
2001 оны  Ш улирал
Дэд бүтцийн яам
 
 
 
Байгаль орчныг хамгаалах  салбарт, тухайлбал цөлжилт, элсний нүүдлийг зогсоох, бэлчээрийн менежментийг сайжруулах, хөрсний эвдрэлээс сэргийлэх, ан амьтныг хамгаалах, ялангуяа байгаль, цаг уурын ижил төстэй  газруудын туршлагыг судлах чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх
 
2001 он
Байгаль орчны яам
 
 
 
Улаанбаатар-Бээжин-Улаанбаатарын чиглэлд 2001 оны зуны улиралд зорчигчдын нэмэгдэл галт тэргийг аялуулах талаар идэвхтэй ажиллах
 
2001 оны 10-р сард багтаан
Дэд бүтцийн яам
 
 
 
Монгол улсад спирт импортлохыг хориглосон журмыг мөрдөх, худалдааны гаалийн статистикийн мэдээллийг харилцан солилцох асуудлаар хятадын талын дэмжлэгийг авах чиглэлээр ажиллах
 
Жилдээ
Санхүү, эдийн засгийн яам,
Улсын гаалийн ерөнхий газар
 
 
Энэ онд багтаан хоёр орны олон улсын агаарын нислэгт шинэ зам нээх талаар Хятадын холбогдох эрх бүхий байгууллагатай  яриа хэлцэл үргэлжлүүлэн энэ онд багтаан тохирох
2001 он
Дэд бүтцийн яам
 
 
 
МИАТ компанийн  Япон, БНСУ-д нисэх нислэгт  5 дугаар эрх олгох асуудлын талаар Хятадын эрх бүхий байгууллагуудтай хэлэлцээгээ идэвхжүүлэн үргэлжлүүлэх
 
Жилдээ
Дэд бүтцийн яам
 
 
 
Эрээн-Замын-Үүдийн хооронд шилэн кабелийг холбох асуудлаар хоёр талын ажлын хэсэг байгуулж ажиллуулах, монголын хөдөө нутагт утасгүй харилцааны сүлжээ байгуулах судалгааны хэсэг байгуулж хамтран ажиллах, судалгааны үр дүнг үндэслэн Монголд хамтран хөрөнгө оруулж, мэдээлэл холбооны тоног төхөөрөмжийн суурь баазыг бий болгох, Монгол улс-Хятад улсын хооронд мэдээлэл холбооны салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах тухай тохиролцон хэрэгжүүлж  ажиллах
2001 он
Дэд бүтцийн яам
 
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн У И, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны сайд Ши Гауншэн, мөн яамны орлогч сайд, Комиссын Хятадын хэсгийн дарга Анмин нарыг Монголд урихаар дипломат шугамаар ажиллах
 
Жилдээ
Гадаад хэргийн яам
 
 
 
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын VII  хуралдааны шийдвэрийн биелэлтийн явцад байнгын хяналт тавьж, ээлжит VШ хуралдааныг 2002 оны            П улиралд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах
 
Жилдээ
Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсэг,
Гадаад хэргийн яам
 
 
 
 
 
 
 
 
 
 
_ _ оОо _ _