A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУДАЛДАА-ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫНҮI ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 50 дугаар тогтоолын хавсралт

ХУДАЛДАА-ЭДИЙН ЗАСАГ, ШИНЖЛЭХ УХААН-ТЕХНИКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫНҮI ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
1.Засгийн газар хоорондын дор дурдсан хэлэлцээр, протоколын төслийг боловсруулах, Оросын талтай тохиролцох, гарын үсэг зурах ажлыг зохион байгуулах:
-"УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны тухай хэлэлцээр, тус нийгэмлэгийн дүрэм.
Жилдээ                                 ДБХЯ Г.Нямдаваа
                                                СЯ   П.Цагаан
-"УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувь хөрөнгийг нэмэгдүүлж тэгшитгэх нөхцөлийн тухай 1996 онд тохиролцсон протокол.
Жилдээ                                 ДБХЯ Г.Нямдаваа
                                                СЯ   П.Цагаан
-Жуулчны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр.
Эхний хагас жилд                 ДБХЯ Г.Нямдаваа
-Аж ахуйн нэгж, байгууллагуудад иргэд харилцан илгээж ажиллуулах нөхцөлийн тухай хэлэлцээр.
Жилдээ                                 ЭМНХЯ Л.Зориг
-Иргэний болон эрүүгийн хэргээр эрхийн туслалцаа үзүүлэх тухай Гэрээ.
Эхний хагас жилд ХЗЯ   Ж.Амарсанаа
-Загасны аж ахуйн салбарт хамтран ажиллах хэлэлцээр.
Жилдээ                                 ХААҮЯ Л.Нямсамбуу
-Атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах тухай хэлэлцээр.
Жилдээ                                  ДБХЯ Г.Нямдаваа                               
-БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр ураны орд газрыг ашиглах тухай 1981 оны хэлэлцээрийг хүчингүй болгох тухай протокол.
Жилдээ                                    ХААҮЯ  Л.Нямсамбуу
2.Монгол, оросын байгууллагуудын хооронд 1992 оноос өмнө бий болсон өр авлагыг нийлэх үүрэгтэйгээр байгуулсан хоёр талын ажлын хэсгийн ажлыг түргэтгэж, өр авлагыг зохицуулах талаар санал боловсруулах.
1998 оны 5 дугаар                    СЯ П.Цагаан
сарын 1-ний дотор                          Монгол банк Ж.Үнэнбат
                                                      Холбогдох яам, газрууд
3.Монгол Улсаас 1990 онд ОХУ-д нийлүүлсэн барааны үнийн урамшил 10,2 сая шилжих рублийг төлөхтэй холбогдсон тооцоог Оросын талтай хэлэлцэж зохицуулах.
1998 оны 6 дугаар                       СЯ П.Цагаан
сарын 1-ний дотор                         Монгол банк Ж.Үнэнбат
4.Хуучин ЗХУ-аас БНМАУ-д шилжих рублиэр олгосон зээлийн өр, мөн ОХУ-аас Монголд төлөх өрийн асуудлыг зохицуулах талаар 1998 оны 4 дүгээр сард Москвад хэлэлцээг үргэлжлүүлэх тухай Оросын талын саналыг судалж, уг асуудлаар Монголын талаас баримтлах удирдамж чиглэлийг боловсруулж, Засгийн газарт танилцуулах.
1998 оны 4 дүгээр                СЯ П.Цагаан
сарын 20-ны дотор                Монгол банк Ж.Үнэнбат
5.Монгол импортын барааны гаалийн татварыг тэглэсэнтэй холбогдуулан хоёр улсын гадаад худалдааг либералчлах асуудлаар Засгийн газар хоорондын комиссын хүрээнд хэлэлцээ хийх ажлын хэсэг байгуулж ажиллуулах, бүрэлдэхүүнийг Оросын талд мэдэгдэх.
Эхний хагас жилд ГХЯ Ш.Алтангэрэл
                                                ХААҮЯ Л.Нямсамбуу
                                                 ГЕГ Д.Цэнд
6.Хоёр улсын гадаад худалдааны үндэсний статистикийн үзүүлэлтүүдийг харьцуулан дүгнэх ажлын уулзалт зохион байгуулах.
Эхний хагас жилд  ГЕГ Д.Цэнд
                                                  ҮСГ Ц.Даваасүрэн
7.ОХУ-аас урьд нь авсан эрчим хүчний өрийг барагдуулах, шинээр нийлүүлэх эрчим хүчний төлбөрийг цаг тухайд нь хийж байх.
1998 онд                               ДБХЯ                Г.Нямдаваа
                                                СЯ                П.Цагаан
                                                "Эрдэнэт" үйлдвэр
8."Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" нэгдлийг хувьцаат болгох нөхцөл, журам боловсруулах ажлын хэсэг байгуулж Оросын талтай хэлэлцээ хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулах.
Жилдээ                 СЯ П.Цагаан
                                ХААҮЯ Л.Нямсамбуу
                                ТӨХ З.Энхболд
9.Засгийн газар хоорондын 1991 оны 6 дугаар сарын 5-ны хэлэлцээрт заасны дагуу "Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" нэгдлийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг ОХУ-д оруулахад гаалийн татвараас чөлөөлүүлэх асуудлыг оросын холбогдох байгууллагуудтай хэлэлцэж тохиролцох.
Эхний хагас жилд                 ХААҮЯ Л.Нямсамбуу
                                      СЯ     П.Цагаан
                                      ГЕГ Д.Цэнд
10."Эрдэнэт" үйлдвэр, "Монголросцветмет" нэгдлийн хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүч, материал, сэлбэг хэрэгсэл, нефть бүтээгдэхүүн болон барилга-угсралтын ажлыг худалдааны нэмэлт татвараас чөлөөлөх асуудлыг авч хэлэлцэхийг санал болгосон Оросын талын хүсэлтийг судалж, зохих хариу өгөх.
Эхний хагас жилд  СЯ П.Цагаан
                                                ХААҮЯ Л.Нямсамбуу
11.Зэсийн баяжмалын монголын хувьд ногдох хэсгийг оросын үйлдвэрүүдэд боловсруулж эцсийн бус дамжлагаас бусад оронд экспортлох талаар зөвшөөрөл гаргуулах.
Эхний хагас жилд                 ХААҮЯ Л.Нямсамбуу
                                                "Эрдэнэт" үйлдвэр
12."Эрдэнэт" үйлдвэрт Медногорскийн зэс-хүхрийн комбинатын төлөх 5,2 сая ам.долларын өрийг барагдуулах арга хэмжээ авах.
Эхний хагас жилд                ХААҮЯ Л.Нямсамбуу
                                      СЯ    П.Цагаан
                                                "Эрдэнэт" үйлдвэр
13.ОХУ-д 1998 онд 60 мянган тонн хайлуур жоншны флотацийн баяжмал, 25 мянган тонн металлургийн баяжмал нийлүүлэхээр зохих хэлэлцээ хийж тохиролцох.
Эхний хагас жилд                ХААҮЯ Л.Нямсамбуу
                                                "Монголросцветмет" нэгдэл
                                                Х.Бадамсүрэн
14.Шинээр барилга байгууламж барихад зориулж "Монголросцветмет" нэгдлээс санхүүжүүлж байгаа хөрөнгө оруулалтаас авах ашгийн татварыг бууруулах тухай Монголын Засгийн газрын 1995 оны 80 дугаар тогтоолын хүчинтэй байх хугацааг 2000 он хүртэл сунгах эсэх талаар санал боловсруулж, Засгийн газарт танилцуулах.
Эхний хагас жилд                ХААҮЯ Л.Нямсамбуу
                                      СЯ    П.Цагаан
                                                "Монголросцветмет" нэгдэл
                                                Х.Бадамсүрэн
15.Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах шугамаар /"Эрдэнэт" үйлдвэрт зориулж тогтоосон нөхцөлөөр/ "Монголросцветмет" нэгдэл, "Бурятэнерго" эрчим хүчний системийн хоорондын шууд гэрээний дагуу цахилгаан эрчим хүч нийлүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх.
Эхний хагас жилд                ДБХЯ Г.Нямдаваа
                                                ХААҮЯ Л.Нямсамбуу
16."Монголросцветмет" нэгдлийн алтны ордуудад 1991-1995 онд газрын баялаг ашигласны төлбөрийг хүчингүй болгох асуудлыг судалж, зохих хариу өгөх.
Эхний хагас жилд  СЯ П.Цагаан
                                                ХААҮЯ Л.Нямсамбуу
17.Улаанбаатар төмөр замаар ОХУ-аас БНХАУ руу болон эсрэг чиглэлд дамжин тээвэрлэх ачааны хэмжээг нэмэгдүүлэх талаар хийж байгаа ажлыг эрчимжүүлэх.
Жилдээ                 ДБХЯ Г.Нямдаваа
                                УБТЗ Р.Раш
18."УБТЗ" нийгэмлэгийн ачаа, зорчигч тээвэр, замын аж ахуй болон засварын баазыг хөгжүүлэх арга хэмжээ авах.
1998-1999 онд              ДБХЯ Г.Нямдаваа
                                                УБТЗ Р.Раш
19.Иргэд харилцан визгүй зорчих журам тогтоох талаар зарчмын байр сууриа дахин нотолж, эхний ээлжинд виз олголтыг хөнгөвчлөх, хялбарчлах талаар хийж  буй ажлыг үргэлжлүүлэх.
Жилдээ                 ГХЯ Ш.Алтангэрэл
20.Манай хоёр улсын хооронд урьд өмнө байгуулсан гэрээ, Хэлэлцээрүүдийг хянан цэгцлэх ажлыг дуусгаж, албан ёсны баримт бичиг үйлдэх.
Жилдээ                 ГХЯ Ш.Алтангэрэл
21.Монгол-Оросын улсын хилийг нэвтрэх хилийн боомтын тухай 1994 оны Хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Монгол Улс, ОХУ-ын улсын хилийг шалгасан баримт бичгийг хэвлэх ажлыг түргэтгэх талаар Оросын талтай дахин хэлэлцэх.
Эхний хагас жилд  ГХЯ Ш.Алтангэрэл
                                                ХЦУГ Д.Базарсад
22.Соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт 1998-2000 онд хамтран ажиллах хөтөлбөрийг боловсруулж, Оросын талтай тохиролцох.
Жилдээ                       ГЯ Ч.Лхагважав
                                                Шинжлэх ухааны академи
                                                Б.Чадраа
23.Төв Азийн суурь судалгааны олон улсын эрдэм шинжилгээний төв байгуулах асуудлыг Оросын талтай хамтран боловсруулж дуусгах.
Жилдээ                                 Шинжлэх ухааны академи
                                                Б.Чадраа
24.Геологи хайгуулын материалын зардлыг Засгийн газар хоорондын 1991 оны 7 дугаар сарын 15-ны Протоколын дагуу нөхөн төлөхтэй холбогдсон асуудлыг Оросын эрх бүхий байгууллагуудтай хэлэлцэж, үр дүнг Комиссын Монголын хэсэгт мэдээлэх.                                                                                                                                                                                                          
1998 оны 7-р сарын                 ХААҮЯ Л.Нямсамбуу
1-ний дотор            СЯ П.Цагаан
25.Манай улсад тусламж үзүүлж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байрлуулж үйлчлэх зориулалтаар барьж байгуулсан 50 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орон сууц, соёл, ахуйн үйлчилгээний барилга байгууламжийг монголын талд үнэ төлбөргүй шилжүүлж өгөхийг оросын талаас дахин хүсэхийн хамт эдгээр сууцны Улаанбаатарт байгаагаас заримыг нь Москвад монголын мэдэлд байгаа бөгөөд барьж дуусгаагүй орон сууцаар, мөн түүнчлэн Дархан дахь орон сууц, сургуулийг монголын мэдэлд байгаа үйлдвэрлэлийн баазын зарим хэсгээр тус тус солих тухай Оросын талын саналыг судалж, зохих хариу өгөх.
Эхний хагас жилд ТӨХ З.Энхболд
26.Монголын эрчим хүчний системээс ОХУ-ын эрчим  хүчний системд шөнийн цагаар дамжуулж байгаа цахилгаан эрчим хүчний тооцооны итгэлцүүрийг нэмэгдүүлэх талаар Оросын талтай хэлэлцээ хийх.
Эхний хагас жилд  ДБХЯ Г.Нямдаваа
27.ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дайруулан байгалийн хийн хоолой, өндөр хүчдэлийн цахилгаан шугам барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд Монголын тал оролцох сонирхолтой байгааг Оросын тал анхааралдаа авсантай  холбогдуулан  Монгол дахь  байгалийн хийг аж үйлдвэрийн болон ахуйн зориулалтаар ашиглах талаархи хамтын ажиллагааны асуудлыг оросын холбогдох байгууллагуудтай хамтран судлах.
Жилдээ                 ХААҮЯ Л.Нямсамбуу
                                ГТХЭГ Г.Энхболд
28.Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг зохицуулж байх Засгийн газар хоорондын үлгэрчилсэн баримт бичгийн төсөл боловсруулж, Оросын талтай санал солилцох.
Жилдээ                 ГХЯ Ш.Алтангэрэл
29.Засгийн газар хоорондын комиссын үндэсний хэсгийн дарга нарын ажлын уулзалт зохион байгуулах.
Сүүлийн хагас жилд                 ЗГХК-ын Монголын хэсэг
                                       Г.Нямдаваа
                                       ГХЯ  Ш.Алтангэрэл
-----оОо----