A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ӨМЧЛӨЛИЙН ХЭЛБЭРЭЭС ҮЛ ХАМААРАН 2 ХУВИАР ТӨЛӨХ АЖИЛ ОЛГОГЧИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ (Энэ хавсралтыг 2008-142-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)
Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралт

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ӨМЧЛӨЛИЙН ХЭЛБЭРЭЭС ҮЛ ХАМААРАН 2 ХУВИАР ТӨЛӨХ АЖИЛ ОЛГОГЧИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛ (Энэ хавсралтыг 2008-142-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)
 
 1. Эрчим хүч, геологи, уул уурхайн салбар
1. Цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулж түгээх ажил;
2. Нүүрс олборлох ажил;
3. Бүх төрлийн ашигт малтмал олборлох, баяжуулах ажил;
4. Уул уурхай, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засварын болон сэлбэг үйлдвэрлэлийн ажил;
5. Геологи хайгуулын ажил.
 
П. Зам, тээвэр, холбооны салбар
 
6. Нефть бүтээгдэхүүнийг тээвэрлэх, түгээх, хадгалах үйлчилгээ;
7. Иргэний агаарын тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн засварын ажил;
8. Төмөр замын үйлчилгээ, зүтгүүр, замын засварын ажил;
9. Авто тээврийн үйлчилгээ;
10. Усан тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн засварын ажил;
11. Зам засвар, арчлалтын болон гүүрийн барилгын ажил;
12. Авто болон бүх төрлийн машин механизм засварлах, угсрах ажил;
13. Холбох байгууламж ашиглалтын болон хот хоорондын холбооны сүлжээний ашиглалт, холбооны үйлчилгээ.
 
Ш. Барилгын салбар
 
14. Барилгын материалын үйлдвэрлэл;
15. Барилга-угсралт, засал чимэглэл, засварын ажил;
 
IҮ. Хүнс, хөдөө аж ахуйн салбар
 
16. Биобэлдмэл үйлдвэрлэх, бактер шинжлэх ажил;
17. Мал зүй, мал эмнэлгийн ажил, үйлчилгээ;
18. Газар тариалангийн ажил;
19. Саалийн механикжсан ферм, гахай, шувууны аж ахуй эрхлэх ажил;
20. Гурил, тэжээлийн үйлдвэрлэл;
21. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
22. Яс, өлөн гэдэс боловсруулах болон спирт, архи, пивоны үйлдвэрлэл.
 
Ү. Хөнгөн үйлдвэр, нийтийн аж ахуй, үйлчилгээний салбар
 
23. Зоос, гоёлын зүйлийн үйлдвэрлэл;
24. Арьс шир, эсгий, нэхий, ноос, ноолуур боловсруулах, түүгээр бэлэн бүтээгдэхүүн хийх үйлдвэрлэл;
25. Шил, шаазан, ваар керамик эдлэлийн үйлдвэрлэл;
26. Шүдэнз, лаа, савангийн үйлдвэрлэл;
27. Мод бэлтгэх, боловсруулах ажил.
 
ҮI. Эмнэлэг, соёл, шинжлэх ухааны салбар
 
28. Эмийн үйлдвэрлэл;
29. Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах, хортон мэрэгчид устгах, халдваргүйжүүлэх ажил;
30. Вирус, халдвар, нян, шавьж, эмгэг, эс, дархлал судлах, биохими, хими, эмийн шинжилгээний ажил;
31. Төрөл бүрийн ном, сонин, сэтгүүл хэвлэх ажил;
32. Архивын ажил;
33. Кино үйлдвэрлэх, хальс боловсруулах ажил;
34. Реклам чимэглэлийн үйлдвэрлэл;
35. Ус хангамж, цэвэрлэгээний байгууламжид гүйцэтгэх ажил;
36. Лифтийн засвар үйлчилгээний ажил.
 
-------оОо-------