A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1999 оны 36 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ТУСГАЙ СУРГАЛТЫН ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЖИЛТАН НЭМЭГДЭЛ ХӨЛС ОЛГОХ ТУХАЙ ЖУРАМ
 
1.Тахир дутуу хүний нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8 ахь хэсэгт заасны дагуу тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын инженер техникийн болон үйлчилгээний ажилтан, арга зүйч, багш, сурган хүмүүжүүлэгч, тусгай сургалтын ясли, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захиралд нэмэгдэл хөлс олгоход энэхүү журмыг баримтална.
2.Энэ дүрмийн 1-д заасан албан хаагчийн албан тушаалын үндсэн цалинг төрийн үйлчилгээний ижил төрлийн албан тушаалын албан хаагчийн цалингийн сүлжээг баримтлан тогтооно.
3.Тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын албан хаагчдад ажлын нөхцөлийг нь харгалзан албан тушаалын цалингаас дор дурдсан хувиар бодож нэмэгдэл хөлс олгоно:
а/тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын эрхлэгч, захирал, арга зүйч, багш, сурган хүмүүжүүлэгч, дотуур байрны хүмүүжүүлэгчид албан тушаалын цалингийн 30 хүртэл хувиар;
б/тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын сургалтын үйл ажиллагааг шууд гардан хариуцаж, зохион байгуулдаг инженер техникийн болон үйлчилгээний албан хаагчдад албан тушаалын цалингийн 20 хүртэл хувиар;
в/тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын бусад захиргааны гүйцэтгэх болон үйлчилгээний албан хаагчад албан тушаалын цалингийн 10 хүртэл хувиар.
4.Нэмэгдэл хөлсний хэмжээг тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын албан хаагчийн ажлын ачаалал, үр дүн, тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагад ажилласан хугацааг харгалзан сургуулийн захирал, ясли, цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд тухайн аймаг, дүүргийн Засаг даргын шийдвэрээр, бусад албан хаагчийн хувьд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн тушаалаар тус тус олгоно. Тусгай сургалтын төрийн өмчийн байгууллагын албан хаагчийн ажлын ачаалал, үр үнг тооцох журмыг гэгээрлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан шийдвэрээр батална.
5.Нэмэгдэл хөлсийг зөвхөн тусгай сургалтын байгууллагад тухайн албан тушаалыг эрхэлж буй хугацаанд албан тушаалын цалингаас тооцож сар бүр олгоно.
6.Нэмэгдэл хөлсөнд шаардагдах хөрөнгийг тусгай сургалтын байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ.
----------OOO-----------