- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Засгийн газрын 1994 оны 51 дүгээр тогтоолын 1-р хавсралт
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Үндсэн чиглэлийн зорилго
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Нийтийн аж ахуйн салбарыг хот байгуулалтын нэгдсэн бодлогын хүрээнд хүн амын нутагшил, бүс нутгийн хөгжлийн төсөл, хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөтэй нягт уялдуулан хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, салбарын эдийн засгийн үр ашиг, хөрөнгийн ашиглалт, ажлын чанар, үйлчилгээний хүртээмж, түвшинг дээшлүүлэхэд үндсэн чиглэлийн зорилго оршино.
Нийтийн аж ахуйн салбарын хөгжлийн үндсэн шаардлага
-хөгжлийн үндсэн шаардлагыг улс, бүс нутаг, аймаг, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд харилцан уялдаатайгаар авч үзэж, хэрэгжүүлэх арга зам, ээлж дараалал, хугацаа , шаардагдах хөрөнгийг оновчтой тодорхойлох;
-Уламжлалт нүүдлийн болон суурин маягийн соёл иргэншлийн онцлог, тухайн орон нутгийн газар зүйн байршил, байгаль цаг уурын нөхцөл, зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний зэрэг дэд бүтцийн хөгжлийн хандлага, орон нутгийн бодит нөөц бололцоонд тулгуурлан нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх оновчтой хувилбаруудыг боловсруулах;
"Салбарын хэмжээнд техник, технологийн шинэчлэлт хийж, дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлчилгээний түвшинг олон улсын стандартад хүргэх;
Нийтийн аж ахуйд хэрэглэгдэх материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх замаар импортын нөлөөллийг багасгах.
Нийтийн аж ахуйн салбарын бодлого
1.Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь салбарын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулж, хяналт тавина.Үүнд:
а/ үндэсний хөгжлийн чиг баримтлал, хот байгуулалтын бодлоготой уялдуулан бүсийн болон аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд боловсруулах төслүүдэд нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх чиглэлээр тусгах шаардлагуудыг үндэслэлтэй тодорхойлох;
б/ олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламжийг ашиглан боловсруулах, хэрэгжүүлэх төслүүдийн өгөгдөл шаардлагыг тодорхойлох, уг төслүүдэд улсын экспертиз хийлгэх;
в/ тодорхой чиглэлээр төслүүд шалгаруулах тендер зарлан дүгнэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах;
г техникийн хөгжлийн үндсэн чиг хандлагыг тодорхойлж, техник, технологийн шинэчлэлт хийх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх;
д/ салбарын чиглэлийн эрдэм шинжилгаа, туршилт, судалгааны ажлыг дэмжих, цаашдын үйл ажиллагааны чиглэл, шаардлагыг тодорхойлох, уялдуулан зохицуулах, үр дүнд хяналт тавих;
е/ салбарын чиглэлийн улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалт, зураг төсөл, хайгуул судалгааны ажлыг уялдуулан зохицуулж, олон улсын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр дүнд хяналт тавих;
ж/ олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах, олон улс, бүс нутаг /тив/-ийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд орох арга хэмжээг зохион байгуулах;
з/ салбарын мэдээллийн санг байгуулж мэдээлэх, төв, орон нутгийн холбогдох байгууллагуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх ажил зохион байгуулах;
и/ салбарын хэмжээнд мөрдөх норм, дүрэм, стандарт боловсруулах, батлах.
2. Нутгийн захиргааны байгууллага нь нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг харгалзан нутаг дэвсгэрийнхээ хүн амын нутагшил, байгаль орчныг хамгаалах болон эрүүл ахуйн үндсэн шаардлага Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлсэн иж бүрэн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Үүнд:
а/.өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний хөтөлбөр боловсруулахад хүн амын нутагшил, хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн хөгжлийн төслийн үндсэн шаардлага, зах зээлийн тогтолцооны зарчмыг харгалзахын хамт орон нутгийн бодит боломж, нөөц бололцоонд тулгуурлах;
б/ хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлагуудыг хангах чиглэлийг баримтлах;
в/ нийтийн аж ахуйн байдалд судалгаа шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгсний үндсэн дээр хэрэгжүүлэх арга зам, ээлж дараалал, хугацаа, санхүүжүүлэх хэлбэр зэргийг оновчтой тодорхойлох;
г/ салбарын чиглэлээр орон нутгийн нөөц бололцоонд түшиглэн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэх жижиг, дунд болон хамтарсан үйлдвэр хөгжүүлэх замаар импортын нөлөөллийг багасгах;
д/ улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалт, олон улсын зээл, тусламжийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлэх төслийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр дүнг нь дээшлүүлэх;
е/ нийтийн аж ахуйн салбарыг хөгжүүлэх, үйлчилгээний хүртээмжийн түвшинг дээшлүүлэх, шударга өрсөлдөөн нэвтрүүлэх болон бусад арга хэмжээг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагын тусламж дэмжлэгийг авах, өмчийн аливаа хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх;
ж/ орон нутгийн хэмжээнд хот, тосгоны усны хангамж, ариутгах татуургын системийн технологийн болон ашиглалтын түвшин, горимыг сайжруулан хэвийн найдвартай ажиллагааг нь хангаж, экологи, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх;
з/ хот, тосгодыг ерөнхий төлөвлөгөөний дагуу тохижуулах, нийтийн аж ахуйг хамгаалах, иргэдийн үйлчилгээний хэлбэр, зохион байгуулалтыг сайжруулах, гэрийн хороолол, амины орон сууцны хуурай, шингэн хог, хаягдлыг цуглуулах, зайлуулах, боловсруулах ажлыг оновчтой шийдвэрлэх;
и/ орон сууц, нийтийн аж ахуйн ашиглалт, хамгаалалт, эзэмшил, үйлчилгээний соёлын түвшинг дээшлүүлэх, энэ талын сэтгэлгээний хоцрогдлыг арилгах талаар нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийг хамарсан мэдээлэл, сурталчилгаа явуулах;
к/ хүн амын амьжиргааны түвшинтэй уялдуулан ажил, үйлчилгээний үнэ, тарифын уян хатан зохистой бодлого барих, зорхицуулалт хийж байх;
л/ төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа /хамтарсан шийдвэр гаргах, аж ахуйн нэгжийн удирдлагыг өөрчлөх, томилох зэрэг/ уялдуулах.
3.Улсын нийслэл, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад төрийн захиргааны төв байгууллагын бодлогын хүрээнд хэрэгжүүлбэл зохих зарим арга хэмжээг орон нутгийн хөтөлбөрийн үндсэн чиглэлүүдэд тусгаж хэрэгжүүлэх.
-----оОо----
Текст томруулах
A
A
A