A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1994 оны 51 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

ХҮН АМЫН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ДЭМЖИН ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Хүн амын ахуйн үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд бүрэн хувьчлагдаж үйл ажиллагаа нь хувийн өмч дээр тулгуурлан явагдах болсон нөхцөлд тэдгээрийг дэмжих, бие даасан үйл ажиллагааг нь хангах, зах зээлийн тогтолцооны зарчимд нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээг нь оновчтой шинэ хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай байна.
Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх чиглэл
Хүн амын ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх төрийн бодлого нь дараахь чиглэлээр тодорхойлогдоно:
1.Хот, суурин газар, хөдөөгийн хүн амын суурьшлын байдалтай уялдуулан дараахь нэр төрлийн үйлчилгээг хүн амд хүргэсэн байхаар өмчийн бүхий л хэлбэрээр зохион байгуулж ажиллуулан хүн амын хэрэгцээг бүрэн хангах:
-гэр ахуйн зүйл, гутал,  хувцас хийх, засварлах үйлчилгээ;
-гэр ахуйн техник, хэрэгсэл засварлах үйлчилгээ;
-газар тариалан болон мал аж ахуйн зориулалттай тоног, хэрэгсэл үйлдвэрлэх, засварлах үйлчилгээ;
-төмөр болон модон эдлэл үйлдвэрлэх, засварлах үйлчилгээ;
-хими цэвэрлэгээ, угаалгын үйлчилгээ;
-гэрэл зураг, үсчин, гоо сайхан, цаг засварын үйлчилгээ.
2.Шаардлагатай газруудад дээр дурдсан үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах.
3.Үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хувь хүн, гэр бүл, хот айлын хэрэгцээг хангахад чиглэгдсэн өрхийн үйлдвэрлэл, аж ахуйг хөгжүүлэх, улмаар энэ хэлбэрийг жижиг үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэх.
4.Орон нутгийн түүхий эд, материал, ажиллах хүчийг ашиглан үндэсний уламжлалт аргаар түүхий эд боловсруулах ажлыг сэргээх, импортын нөлөөллийг багасгах.
5.Хөдөлмөрөөр хорших хэлбэрээр ахуйн үйлчилгээ явуулахад түлхүү анхаарах.
6.Ахуйн үйлчилгээний чанарын түвшинг дээшлүүлэх, нэр төрөл, хүрээг нэмэгдүүлэх.
7.Хүн амын ахуйн үйлчилгээг хөгжүүлэхийг хөхүүлэн дэмжиж дараахь арга хэмжээ авна:
-үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг дэмжсэн зохион байгуулалт, санхүү, эдийн засгийн тааламжтай нөхцөл бүрдүүлэх;
-орон  нутгийн түүхий эдийн нөөцийг өндөр үр ашигтай технологиор боловсруулж ашиглах төслүүдийг дотоодын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх;
-үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэгдэх материал, тоног төхөөрөмж, техник, технологийг сайжруулах, шинэчлэх зорилгоор шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтлаг зохион байгуулж ажиллуулах;
-ахуйн үйлчилгээг дэмжиж ажилладаг олон нийтийн байгууллага, мэргэжлийн холбоодтой үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллах;
-үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжийн удирдах ажилтан, мэргэжилтнийг сургалтад хамруулах;
-экспортын нөөц нэмэгдүүлэх, импортын хамаарлыг багасгах чиглэлээр бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ явуулж буй нэгжийг дэмжиж урамшуулах;
-үйлдвэрлэл, үйлчилгээний холбогдолтой шинэ мэдээ, мэдээллээр хангах ажил зохион байгуулж туслах.
8.Хүн амын ахуйн үйлчилгээг хөгжүүлэхтэй холбогдуулан дараахь зохицуулалтын арга хэмжээ авна.Үүнд:
-шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлээр болон улс ардын аж ахуйн салбарт онц шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгоход улсаас захиалга өгч нийтэд зарлан мэдээлж, шилдэг төслийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар хэрэгжүүлэх ажил зохион байгуулах;
-ахуйн үйлчилгээний чиглэлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдолтой тоо баримтыг стстистикийн мэдээллийн системд оруулах;
-үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаатай холбогдолтой норм, норматив, эрхийн актыг боловсруулах ажлыг шинжлэх ухааны байгууллагаар захиалан хийлгүүлэх;
-үйлдвэрлэл, үйлчилгээний талаар Засгийн газраас явуулж буй бодлогод нийцүүлэн эдийн засгийн харилцааг зохицуулж буй хууль, дүрэм, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авах;
-улс орны болон бүс нутгийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа бүхий бөгөөд эдийн засгийн бүтцэд нөлөө үзүүлэхүйц аж ахуйн нэгжийг байгуулах, түүнийг зохистой байршуулахад анхаарах.
9.Хүн амын ахуйн үйлчилгээг хөгжүүлэх, зөв зохистой явуулах үүднээс дараахь чиглэлээр хяналтыг зохион байгуулна:
-үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагаанд хууль тогтоомжийг хэрхэн мөрдүүлж байгаад;
-бүтээгдэхүүний болон ажил, үйлчилгээний чанар, стандартын мөрдөлтөд;
-гадаад харилцаа, худалдааны үйл ажиллагааг зүй зохистой явуулж, мэдээ тайланг үнэн зөв гаргаж байгаад.
 
-----оОо-----
 
 
 
"ХҮН АМЫН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ДЭМЖИН
ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТАЛААР ОЙРЫН ХУГАЦААНД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ
ТӨЛӨВЛӨГӨӨ
1.Ахуйн үйлчилгээний салбарын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн бүртгэлийг үйлчилгээний чиглэл бүрээр гаргуулж, тэдгээрийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээний талаар байнгын мэдээлэл гаргадаг болох.
1995-1996 онд Худалдаа, үйлдвэрийн яам, Статистикийн газар, аймаг,нийслэлийн Засаг даргын Тамгын газар.
2.Ахуйн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үйлчилгээ явуулах нөхцөл, үйлчилгээний чанар, соёлын түвшингийн байдалд үзлэг хийж тэдгээрийг үйлчилгээний төрлөөр нь ангилал, зэрэглэлд хамруулах,үүнтэй холбогдуулан үйлчилгээний салбарын зэрэглэл тогтоох журам боловсруулж мөрдүүлэх.
1996-1998 онд Худалдаа, үйлдвэрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар.
3.Хувьчлагдаад ажиллахгүй байгаа буюу үндсэн үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон, түүнчлэн ажлын чиглэлээ өөрчилсөн ахуйн үйлчилгээний цэг, салбарын талаар дүгнэлт гаргаж байнгын ажиллагаатай болгох арга хэмжээ авах.
1996-1997 онд Засгийн газрын Өмч хувьчлалын комисс, Худалдаа, үйлдвэрийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар.
4.Ахуйн үйлчилгээний салбарын удирдлагын арга ухаанд мэргэжлийн ажилтнуудыг сургах, шинээр бэлтгэх, тэдний мэргэжил, мэдлэг, ур чадварыг байнга дээшлүүлэх, тэдэнд маркетинг, менежментийн мэдлэг эзэмшүүлэх.
1995-2010 онд, Худалдаа, үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар.
5.Хөдөөгийн хөдөлмөрчдийн хэрэгцээг хангах зорилгоор хими цэвэрлэгээ, угаалгын үйлчилгээ, цагаан ултай гутлын үйлдвэрлэл, ахуйн техник засварлах үйлчилгээ, оёдлын үйлдвэрлэлийг бий болгож тэдгээрийн материаллаг баазыг бэхжүүлэх үүднээс тодорхой төсөл боловсруулж хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулах.
1995-2000 онд Худалдаа, үйлдвэрийн яам, аймаг,нийслэлийн Засаг даргын Тамгын газар.
6.Хүн амын ахуйн үйлчилгээний чанар, эрүүл ахуйн шаардлага,үзүүлэлтүүдийг хангах үүднээс шаардлагатай стандарт, техникийн нөхцөлүүдийг боловсруулж мөрдүүлэх.
1996-2000 онд Улсын стандартчилал баталгаажуулалтын төв, Шинжлэх ухаан, боловсролын яам
7.Суурин газраас алслагдсан малчдад зайлшгүй шаардлагатай наад захын ахуйн үйлчилгээг газар дээр нь гүйцэтгэх буюу хүлээн авагч-олгогчоор дамжуулан төвлөрсөн байранд гүйцэтгээд хүргэж өгдөг хэлбэрийг худалдааны үйлчилгээтэй хоршуулж хэрэгжүүлэх ажил зохион байгуулах.
1996-2010 онд аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар.
8.Амьжиргааны доод түвшинд байгаа бөгөөд ажил эрхлээгүй хүмүүсийг өрх гэр, хамт олноор нь хөдөлмөрөө хорших хэлбэрээр ажиллуулж хүн амд үйлчлэх ажлыг зохион байгуулах.
1996-2010 онд. Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар.
 
-----оОо-----
 
 
"НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР ОЙРЫН ХУГАЦААНД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
1.Улсын хэмжээнд болон орон нутагт нийтийн аж ахуйн салбарын удирдлагын бүтэц, зохион байгуулалтын оновчтой хувилбар, гүйцэтгэх үүрэг, төв, орон нутгийн байгууллагатай ажиллах зарчмыг тодорхойлох, Засгийн газраас зөвшөөрсөн "Орон сууцны салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх талаар 1994-1996 онд хийх ажлын хөтөлбөр"-тэй уялдуулан хэрэгжүүлэх.
1995-1996 онд Дэд бүтцийн хөгжлийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
2.Нийтийн аж ахуйн салбарын барилга байгууламж, техник, технологид  шинэчлэлт, өргөтгөл хийх ээлж дарааллыг санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан үе шаттайгаар боловсруулж хэрэгжүүлэх ажил зохион байгуулах.
 
1995 оноос  Дэд бүтцийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
3.Хот, тосгодын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан шаардлагатай газарт усны хангамжийн эх үүсвэрийн хайгуул хийлгэж, нөөцийг тогтоон зөв зохистой ашиглах, усны эх үүсвэрийн хувьд хүндрэлтэй суурин газрын усны хангамжийн асуудлыг шийдвэрлэх хувилбаруудыг гарган сонголт хийж, тэр дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
1995-2005 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн яам, Дэд бүтцийн хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчны яам, аймгуудын Засаг даргын Тамгын газар.
4.Нийтийн аж ахуйн байгууламжид гарч болзошгүй аваарь ослоос урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед хэрэглэх материал сэлбэг, тоног төхөөрөмжийн хөрөнгийн нэг удаагийн эх үүсвэрийг шийдэж зохих хэмжээний нөөц бий болгох, байнгын нөөцийг бүрдүүлэх, зарцуулах журам тогтоож мөрдүүлэх.
1995-1996 он.Худалдаа, үйлдвэрийн яам, дэд бүтцийн хөгжлийн яам, Сангийн яам.
5.Хот, тосгод дахь гэрийн болон амины орон сууцны хорооллыг ундны усаар хангах, бохир шингэнийг зайлуулж цэвэрлэх бага  оврын байгууламж барьж нэвтрүүлэх арга хэмжээ авах.
1996 оноос Дэд бүтцийн хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар.
6.Нийтийн аж ахуйн байгууламжийн ашиглалт, эзэмшилтийг зохицуулахад чиглэгдсэн хууль эрхийн актыг гаргаж мөрдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
1995 оноос Дэд бүтцийн хөгжлийн яам, Хууль зүйн яам
7.Нийтийн аж ахуйн салбарыг удирдах арга ухаанд мэргэжлийн ажилтнуудыг сургах, боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийн мэргэжил мэдлэг, ур чадварыг үнэлэх шалгуур, зэрэглэл, ангилал бий болгох, тэдэнд маркетинг, менежментийн мэдлэг эзэмшүүлэх арга хэмжээ авах.
1995 оноос Дэд бүтцийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, Шинжлэх ухаан, боловсролын яам
8. Өөрийн орны онцлогт нийцсэн ус цэвэрлэх технологитой болох, ундны болон технологийн усны чанар, бохир усыг цэвэрлэх түвшинг дэлхийн стандартын хэмжээнд хүргэх, эрчим хүч хэмнэх, нийтийн халуун усны үйлчилгээний зардлыг хямдруулахад эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын ажлыг чиглүүлж, үйл ажиллагааг нь дэмжих.
Дэд бүтцийн хөгжлийн яам, Шинжлэх ухаан, боловсролын яам, Үндэсний хөгжлийн газар, Байгаль орчны яам, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам.
9.Хувьчлагдаад ажиллахгүй байгаа буюу үндсэн үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон, түүнчлэн ажлын чиглэлээ өөрчилсөн нийтийн аж ахуйн цэг, салбарын талаар дүгнэлт гаргаж, үйл ажиллагааных нь шинэ чиглэлийг тогтоох асуудлыг судалж шийдвэрлэх.
1995-1996 онд Засгийн газрын Өмч хувьчлалын комисс, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
10.Хот, тосгодын  хуурай хог, хаягдлыг ялгаж ашиглах, боловсруулах жижиг, дунд үйлдвэр байгуулах боломжийг судалж шийдвэрлэх.
1995 оноос Дэд бүтцийн хөгжлийн яам
11.Цэвэр усны нөөцийг зүй зохистой ашиглах, хэрэгцээг оновчтой болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор хэрэглэгчдийг дэс дараатай хэмжүүржүүлэх ажил зохион байгуулах.
1995 оноос Дэд бүтцийн хөгжлийн яам, Байгаль орчны яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
12.Нийтийн аж ахуйн салбарт нэн тэргүүнд шаардлагатай зарим хийцийн сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх замаар импортын нөлөөллийг багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
1995 оноос Худалдаа, үйлдвэрийн яам, Дэд бүтцийн хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар.
13.Орон сууц, нийтийн аж ахуйн ашиглалт, хамгаалалт, эзэмшилт, үйлчилгээг сайжруулах оновчтой хэлбэрийг судалж нэвтрүүлэх.
1995 оноос Дэд бүтцийн хөгжлийн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
14.Нийтийн аж ахуйн салбарын материаллаг баазыг  бэхжүүлэх, түүний хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай техник, тоног төхөөрөмж, үнэ өртөг өндөртэй зарим сэлбэг хэрэгсэл, тусгай зориулалтын автомашиныг олж нийлүүлэх санхүү, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжийг судалж, шийдвэрлүүлэх.
1995 оноос Дэд бүтцийн хөгжлийн яам, Сангийн яам, худалдаа,үйлдвэрийн яам
15.Хог, хаягдал тээвэрлэж, зайлуулах ажил, жорлон, бохир усны цооногийн ашиглалтын үзлэг явуулж улс, орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах
1995 он Байгаль орчны яам, Эрүүл мэндийн яам, Дэд бүтцийн хөгжлийн яам, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар.
16.Ариутгал, халдваргүйжүүлэлтийн болон хортон шавьж, мэрэгч устгах бодис, арга, технологийн түвшинг дэлхийн стандартын хэмжээнд хүргэх механизмыг бүрдүүлж хяналт тавих, түүнийг сайжруулах.
1996 оноос Эрүүл мэндийн яам,  Худалдаа, үйлдвэрийн яам, Дэд бүтцийн хөгжлийн яам.
17.Хортон шавьж, мэрэгч устгах албаны эдийн засгийн болон мэргэжлийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх
1996 оноос Эрүүл мэндийн яам,  Дэд бүтцийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар.
18.Эмнэлгүүдийн дезкамерын ашиглалтыг сайжруулж, нутаг дэвсгэрийн харьяаллаар үйлчлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах.
Эрүүл мэндийн яам, аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газар.
19.Крематори барих асуудлыг судалж, холбогдох байгууллагуудад асуудал боловсруулан оруулж шийдвэрлүүлэх.
Дархан-уул, Орхон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар.
 
----оОо-----