A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 228 дугаар тогтоолын хавсралт

ДОТООДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
      1.Энэхүү  нийтлэг  журмын зорилт нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, төсөвт байгууллага, төрийн  өмчийн  хийгээд  төрийн  өмчийн оролцоотой аж ахуйн нэгж /цаашид  "байгууллага" гэх/-д дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах,  илэрсэн  зөрчил, дутагдлыг арилгуулах, сахилга дэг журмыг  бэхжүүлэх,  аппаратын  үйл  ажиллагааг хөнгөн шуурхай явуулахад оршино.
      2.Монгол  Улсын  хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг,  Засгийн газрын тогтоол, харъяалах дээд шатны байгууллагын  болон өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилт,  төлөвлөгөөний  биелэлт, хариутай бичгийн шийдвэрлэлт, төрийн  өмчийн  бүртгэл,  тооцоо,  ашиглалт, хадгалалт, хамгаалалт,  байгууллагын дотоодод мөрдөх үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа,  хөдөлмөр  хамгаалал, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд байнгын хяналт  тогтоож,  шаардлагатай асуудлаар шалгалт хийн, илэрсэн зөрчил,  дутагдлыг  арилгах,  гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд дотоодын  хяналт  шалгалтыг  зохион байгуулах үйл ажиллагаа чиглэгдэнэ.
      З.Энэхүү  нийтлэг  журамд нийцүүлэн байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон дотоодын хяналт шалгалтыг  зохион байгуулах журмыг тогтооно.
      4.Дотоодын  хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг  тухайн байгууллагын  дарга,  Тамгын газар буюу түүнтэй ижил чиг үүрэг бүхий нэгж, ажилтан хариуцан гүйцэтгэнэ.
      5.Дотоодын  хяналт шалгалтыг зохион байгуулах үүрэг бүхий нэгж  нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана.
      6.Дотоодын  хяналт шалгалтыг зохион байгуулж явуулах жил, хагас жилийн төлөвлөгөөг байгууллагын дарга батална.
      7.Дотоодын  хяналт  шалгалтыг  Тамгын  газар буюу түүнтэй ижил  чиг үүрэг  бүхий  нэгж, ажилтны санаачилгаар удирдлагын зөвлөлийн  шийдвэрээр эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн  дагуу хийнэ.
      8.Монгол  Улсын  хууль  тогтоомж,  Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтыг дор дурдсан журмаар  зохион байгуулна:
         а/хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллага, тухайн хурал, Засаг даргын хугацаатай болон  хугацаа заагаагүй боловч шуурхай арга хэмжээ авах шийдвэрийн  холбогдох зүйл, заалт нэг бүрээр Засгийн газрын 1995 оны 5З  дугаар  тогтоолоор баталсан "Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар"-ын  дагуу бүртгэл хөтөлж хэрэгжилтийн явцыг улирал тутам  удирдлагын зөвлөлд мэдээлж, холбогдох арга хэмжээ авахуулах;
         б/бүртгэл хяналтад авсан тогтоол, шийдвэрийн холбогдох зүйл, заалтын  хэрэгжилтийн  явц, үр дүн, хэрэв тасарч байгаа бол  шалтгааныг тодорхойлсон мэдээг улирал бүрийн эхний сарын 1-ний дотор багтаан холбогдох дээд шатны байгууллагад оруулах.
      9.Өөрийн гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд бүртгэл хяналтын картаар хяналт  тавьж  сар  тутам, байгууллагын төлөвлөгөөний биелэлтийг  улирал тутам гаргаж байгууллагын удирдлагад  танилцуулна.
      10.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол байгууллагын  аппаратын ажилтантай холбогдуулан дотоодын хяналтын журмаар хийх шалгалтыг  иргэдийн мэдээлэл,  шууд  удирдах  албан тушаалтны санал,  байгууллагын удирдлагын санаачилгаар болон  төлөвлөгөөтэйгээр хийнэ.
      11.Төрийн  өмчийн ашиглалт, бүртгэл, санхүүгийн үйл  ажиллагааны хяналт шалгалтыг дор дурдсан журмаар зохион байгуулна:
         а/санхүү  тооцооны мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулах  замаар байгууллагынхаа болон тодорхой нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх;
         б/байгууллагынхаа  санхүү,  нягтлан  бодох  бүртгэлийн жил, улирлын тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийх;
         в/өмч  хөрөнгийн  ашиглалт, хамгаалалтын байдалд тооллого  явуулах.
       12.Үйлдвэрлэлийн  аюулгүй  ажиллагаа, хөдөлмөр хамгааллын журмын биелэлтийг шалгахдаа энэ талаархи хууль тогтоомж, Засгийн  газрын шийдвэрээр  тогтоосон  нийтлэг журам, стандартын шаардлага,  тэдгээрийг биелүүлэх зорилгоор тухайн байгууллагын захиргаанаас гаргасан шийдвэрийг баримтална.
      1З.Байгууллагын  хэмжээнд хийгдсэн хяналт шалгалтын ажлын дүн,  авсан арга хэмжээний тухай удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж,  шаардлагатай бол  зохих  шийдвэр гаргаж хамт олонд мэдээлнэ.
      14.Дотоодын  хяналт  шалгалтыг  зохион байгуулсан дүнгийн талаархи тайланг зохих хугацаанд дээд шатны байгууллагад гарган  өгч байна.
      15.Дотоодын  хяналт  шалгалт  хийх үүрэг бүхий ажилтан нь хяналт шалгалт явуулахдаа байгууллагын салбар, нэгжийн удирдлагатай   шууд харилцаж, тэдгээрээс тогтоол шийдвэрийн биелэлт, шаардлагатай  мэдээ, судалгаа  гаргуулан  танилцах, холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил дутагдлын талаар тайлбар гаргуулах, зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах талаар байгууллагын удирдлагад санал оруулах эрх эдэлнэ.
 
--------оОо-------