A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 72 дугаар тогтоолын хавсралт

НЭГ УДААГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ
1. Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2. Нэг удаагийн буцалтгүй тусламжийг Улсын болон Хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд  олгоно.
3. Нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо дараахь зарчмыг баримтална:
3.1. 2002 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнө нас барсан энэ журмын 1 дэх заалтад дурдсан иргэдийн буцалтгүй тусламжийг тэдний ар гэрт нөхөн олгохгүй;
3.2. Буцалтгүй тусламжийг нэг хүнд давхардуулан олгохгүй. Давхардсан тохиолдолд тусламж авагч иргэн буцалтгүй тусламжийн аль илүү хэмжээтэйг нь сонгож авах эрхтэй;
3.3. 2002 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш нас барсан энэ журмын 1 дэх заалтад дурдсан иргэдийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь нөхөн олгоно.
3.4. Нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний үнэмлэх, бичиг баримтыг үндэслэл болгоно.
4. 2002 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш Улсын болон Хөдөлмөрийн баатар цол авсан хүнд энэ тогтоол хамаарахгүй.
5. Энэ журамд заасан буцалтгүй тусламжийг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний төвөөр дамжуулан олгоно.
6. Аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний төв Улсын болон Хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд энэ журамд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон тухай бүртгэлийг хөтөлж, тэдгээр иргэд нь өөр газар шилжин суурьшсан тохиолдолд буцалтгүй тусламжид хамрагдсан эсэх тухай тодорхойлолтыг шинээр харьяалагдаж байгаа Нийгмийн халамж, үйлчилгээний төвд гаргаж өгнө.
7. Энэ журмын хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын болон нийгмийн халамж, үйлчилгээний улсын байцаагч хяналт тавина.
 
----оОо----