- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2002 оны 11 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хугацаа
|
Хариуцах байгууллага
|
1. "Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм"-ийг шинээр боловсруулан баталж мөрдүүлэх
|
2002 оны
1 дүгээр сард
|
Санхүү, эдийн засгийн яам
|
2. Бүртгэл, тайлан тооцооны талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах
|
2002-2004
|
Санхүү, эдийн засгийн яам
|
3. Салбарын хөгжлийн удирдлага зохицуулалтын газрын Нягтлан бодох бүртгэлийн хэлтсийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн З дахь хэсгийн дагуу өөрчлөн зохион байгуулж үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх
|
2002 оны
1 дүгээр сард
|
Санхүү, эдийн засгийн яам
|
4. Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн стандартын хорооны (орон тооны бус) бүрэлдэхүүн, дүрмийг шинээр баталж мөрдүүлэх
|
2002 оны
2 дугаар сард
|
Санхүү, эдийн засгийн яам
|
5. Зарим аж ахуйн нэгжид мөрдөх нягтлан бодох бүртгэлийн энгийн хэлбэрийн бүртгэлийн журам боловсруулж мөрдүүлэх
|
2002 оны
2 дугаар сард
|
Санхүү, эдийн засгийн яам
|
6. Төсвийн болон төрийн өмчийн үйлдвэрийн газрын нягтлан бодогчдыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын талаархи сургалтад хамруулах
|
2002-2004
|
Санхүү, эдийн засгийн яам
|
7. Монгол Улсын онцлогт нийцүүлэн нягтлан бодох бүртгэл, аудитын стандартыг боловсруулан хэвлэн нийтлэх
|
2002-2003
|
Санхүү, эдийн засгийн яам
|
8. Бүртгэл хөтлөлтийн улсын үзлэгийг жил бүр татвар төлөгчдийн тооллоготой хамт явуулах
|
2002-2004
|
Санхүү, эдийн засгийн яам, Үндэсний татварын ерөнхий газар
|
9. Аж ахуйн нэгж, байгууллага, Засгийн газар хоорондын гэрээний үндсэн дээр хэрэгжиж байгаа төслүүдийн дансны тооллогыг жил бүрийн 12 дугаар сард явуулах
|
2002-2004
|
Санхүү, эдийн засгийн яам
|
10.Төсвийн байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн стандартыг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж мөрдүүлэх
|
2002-2003
|
Санхүү, эдийн засгийн яам
|
11. 2003 оны П улиралд хийх "Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны 3 дугаар зөвлөлгөөн"-ий бэлтгэлийг хангуулж, бүртгэл, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэх
|
2003 оны
П улирал
|
Санхүү, эдийн засгийн яам
|
12.Хөтөлбөрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловс-руулах, хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох
|
2002-2004
|
Аймаг,
нийслэл, дүүргийн Засаг дарга
|
13.Хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдсон мэдээлэл, сурталчил-гаа бэлтгэж, холбогдох байгуул-лагад хүргүүлэх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар сургалт явуулах
|
2002-2004
|
Аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга
|
14.Аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн бодлого боловсруулж мөрдөх
|
2002-2004
|
Аж ахуйн нэгж, байгууллагын дарга
|
15.Хөтөлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хэрэг-жүүлэх арга хэмжээг тодор-хойлох, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах
|
2002-2004
|
Аж ахуйн нэгж, байгууллагын дарга
|
____OOO____
Текст томруулах
A
A
A