A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2002 оны 89 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

СУМЫН ЭМНЭЛГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
Үйл ажиллагаа
Биелэгдэх хугацаа
Толгойлж хариуцах байгууллага
Оролцох байгууллага
I үр дүн.  Сумын эмнэлгийн дэд бүтэц сайжирснаар эрүүл мэндийн суурь тусламжийн үйлчилгээ зохих стандартын дагуу явагдаж, чанар, хүртээмж нь дээшилж улмаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар баталгаажсан байна.
 
1.1. Хөтөлбөр түүний хэрэгжилт, үр дүнг сурталчилах, үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа авах
2002-2008 он
ЭМЯ
Бүх шатны Засаг дарга
1.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр гаргаж, шаардлагатай хөрөнгийг холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлж байх
2002-2008 он
ЭМЯ
 
Бүх шатны Засаг дарга
1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, биелэлтийг жил бүр Эрүүл мэндийн яаманд тайлагнаж байх
2002 оноос жил бүр
Аймгийн Засаг дарга
Сумын Засаг дарга
1.4. Эмнэлгийн 82 барилгыг стандартын шаардлагын дагуу шинээр барих
2002-2008
он
ЭМЯ
 
СЭЗЯ, бүх шатны Засаг дарга
1.5. Сумын эмнэлгийн 346 барилгад  их засвар хийх
2002-2008
он
ЭМЯ
 
СЭЗЯ,бүх шатны Засаг дарга
1.6. 285 сумын эмнэлгийн халаалтын төхөөрөмж, бохир, цэвэр усны системийг шинэчлэх
2002-2008
он
ЭМЯ
 
СЭЗЯ,ДБЯ,
 бүх шатны Засаг дарга
1.7. Сумын эмнэлгийн 70 хувьд багаж,  тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийх  
2002-2008
он
ЭМЯ
 
СЭЗЯ,АХБ, ДЭМБ,
НҮБ-ын Хүн амын сан
1.8. Эмнэлгийн түргэн тусламжийн       машины парк шинэчлэлт хийх
2002-2008
он
ЭМЯ
 
СЭЗЯ,
ДЭМБ, АХБ
1.9. Эрүүл мэндийн суурь тусламжийн багц, тэдгээрийг үзүүлэх стандарт боловсруулах
2002–2008
он
ЭМЯ
Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв
1.10. Эрүүл мэндийн суурь тусламжийг санхүүжүүлэх стандарт боловсруулах
2002–2008
он
ЭМЯ
СЭЗЯ
1.11. Сумын эмнэлэгт хийх оношилгоо, эмчилгээний стандартуудыг боловсруулах, шинэчлэх
 
2002–2008
он
ЭМЯ
Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төв
1.12. Сумын эмнэлэгт магадлан итгэмжлэл олгох, магадлан итгэмжлэгдсэн сумын эмнэлгийг нийтэд мэдээлэх, удирдлагыг нь урамшуулах арга хэмжээ авах
 
2002-2008
он
ЭМЯ
 
 
Бүх шатны Засаг дарга
1.13. Багийн бага эмчийг  унаагаар хангах
2002-2008
он
Сумын засаг дарга
Аймгийн Засаг дарга
П үр дүн. Сумын эмнэлгийг эмч, мэргэжилтнээр хангах, тэдний мэдлэг, чадавхийг дээшлүүлэх, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжсэнээр хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж,  үйлчилгээ жигд,  хүртээмжтэй болж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхи сайжирсан байна.
 
2.1. Бүх сумын эмнэлгийг их эмчээр хангах
2002-2008 он
ЭМЯ
Бүх шатны Засаг дарга
2.2. Сумын эмнэлгийн хүний нөөцийн хангамжийг  сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын түвшинд хүргэхээр  жил бүр төлөвлөж, байршил,  хуваарилалтыг сайжруулах талаар үе шаттай арга хэмжээ авах
 
2002-2008 он
ЭМЯ
 
БСШУЯ, НХХЯ,бүх шатны Засаг дарга
2.3. Сумын эмч, дунд мэргэжилтнийг төгсөлтийн дараахь болон зайны сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх сургалтыг бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд бүсчилэн зохион байгуулах
2002-2008 он
ЭМЯ
 
БСШУЯ,ДЭМБ, АХБ,бүх шатны Засаг дарга
2.4. Сумын удирдах ажилтан болон сумын эмнэлгийн эрхлэгч эмч нарыг эрүүл мэндийн менежментийн сургалтад хамруулах
2002-2008
он
ЭМЯ
 
ДЭМБ
2.5. Сумын эмнэлгийн эмч, ажиллагсдын цалинг нэмэгдүүлж,урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох
2002-2008
он
 
ЭМЯ
 
НХХЯ, СЭЗЯ,бүх шатны Засаг    дарга
2.6 Сумын эмнэлгийг  мэдээллээр хангах    ажлыг боловсронгуй болгох арга хэмжээ  авч хэрэгжүүлэх
2002-2008
он
ЭМЯ
ДЭМБ,бүх шатны Засаг    дарга
2.7. Эмийн эргэлтийн сан байгуулах  
2002-2004
он
ЭМЯ
Бүх шатны Засаг    дарга, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан