- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЛБАН ТУШААЛЫН БОЛОН АЛБАН АЖЛЫН СУУДЛЫН АВТОМАШИН ХЭРЭГЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ЖАГСААЛТ
Засгийн газрын 1996 оны 266 дугаар тогтоолын хавсралт
АЛБАН ТУШААЛЫН БОЛОН АЛБАН АЖЛЫН СУУДЛЫН АВТОМАШИН ХЭРЭГЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ЖАГСААЛТ
А. Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан
АЛБАН ТУШААЛЫН БОЛОН АЛБАН АЖЛЫН СУУДЛЫН АВТОМАШИН ХЭРЭГЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ЖАГСААЛТ
1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн
2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
3. Аймаг, нийслэлийн Засаг дарга
4. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
5. Монгол Улсын ерөнхий сайд асан /төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд/
6. Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга
7. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга
Б. Албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан
1. Төрийн өмчийн хорооны дарга
2. Тагнуулын төв газрын дарга
3. Ерөнхийлөгчийн зөвлөх
4. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга
5. Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Улаанбаатар хотын ерөнхий менежер
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын харьяалалд:
6. Хэрэг эрхлэх газрын дэд дарга
7. Ерөнхий сайдын зөвлөх
8. Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга
- Сангийн сайдын харьяалалд:
9. Татварын ерөнхий газрын дарга
10. Гаалийн ерөнхий газрын дарга
11. Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн дарга
-Батлан хамгаалахын сайдын харьяалалд:
12. Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга
13. Хилийн цэргийг удирдах газрын дарга
14. Иргэний хамгаалалтын газрын дарга
15. Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч
-Хууль зүйн сайдын харьяалалд:
16. Цагдаагийн ерөнхий газрын дарга
17. Хорих байгууллагуудыг удирдах газрын дарга
-Дэд бүтцийн хөгжлийн сайдын харьяалалд:
18. Дэд бүтцийн улсын хяналтын албаны дарга
19. Эрчим хүчний удирдах газрын дарга
-Бусад:
20. Радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга
21. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга
Жич: а/ Дотоод албан ажлын хэрэгцээнд аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт тус бүр 1, Дэд бүтцийн болон Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны тамгын хэлтэст тус бүр 2, бусад яамдын Тамгын хэлтэст тус бүр 1 хүртэл суудлын автомашиныг дуудлагын журмаар хэрэглүүлнэ.
б/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнууд дуудлагын автомашиныг Хэрэг эрхлэх газрын даргын шийдвэрээр тогтоосон журмын дагуу хэрэглэнэ..
Текст томруулах
A
A
A