- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУУРЬ БОЛОВСРОЛ ЭЗЭМШЭЭГҮЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1995 оны 55 дугаар тогтоолын хавсралт
СУУРЬ БОЛОВСРОЛ ЭЗЭМШЭЭГҮЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
СУУРЬ БОЛОВСРОЛ ЭЗЭМШЭЭГҮЙ ИРГЭДИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
1.Суурь боловсрол эзэмшээгүй иргэдийн сургалтыг зохион байгуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
2.Суурь боловсрол эзэмшээгүй иргэдийн сургалтад дараахь иргэдийг хамруулна:
а)хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сургуульд элсэн ороогүй үлдсэн, сургууль завсардсанаас суурь боловсрол эзэмшээгүй хүүхэд, насанд хүрэгчид;
б)хүндэтгэн үзэхээс бусад шалтгааны улмаас сургуульд элсэн ороогүй, сургууль завсардсанаас суурь боловсрол эзэмшээгүй хүүхэд, насанд хүрэгчид.
З.Суурь боловсрол эзэмшээгүй насанд хүрэгчдийн бүртгэлд 16-45 насны иргэдийг хамруулна.
4. Суурь боловсрол эзэмшээгүй иргэдийн бүртгэлийг батлагдсан маягтын дагуу жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан энэ журмын 2 дугаар зүйлд зааснаар ангилан гаргах буюу шинэчлэн тодотгож байна.
5.Суурь боловсрол эзэмшээгүй иргэдийн бүртгэл, тэдний сургалтыг зохион байгуулах асуудлыг сум, дүүргийн Засаг дарга, сургалтын ажлыг аймаг, нийслэлийн боловсролын төв, ерөнхий боловсролын сургууль хариуцна
Хоёр.Сургалтын бэлтгэл, хөтөлбөр
6 Суурь боловсрол эзэмшээгүй иргэдийн сургалтыг зохион байгуулах бэлтгэлийг хангахын тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
а)бүртгэгдсэн иргэдийн мэдлэгийн түвшинг батлагдсан аргачлалын дагуу шалган тогтоож бичиг үсэгт тайлах болон аль шатны сургалтад хамрагдахыг шийдэх;
б)сургалтад хамрагдах иргэдийн нас, боловсролын түвшин, эрхэлсэн ажлын чиг үүрэг, байршлыг харгалзан сургалтын хэлбэр /нүүдлийн болон суурин/, дамжааны тоог тогтоох;
в)сургалтын арга, хэлбэртэй уялдуулан хичээлийн болон дотуур байр, хоол хүнс,бусад бэлтгэлийг хангах арга хэмжээ авах;
г)иргэдийн сургалтын анги бүлгийг зохион байгуулах, тэдгээрийн эхлэх, дуусах хугацааг тогтоож, хичээллэх хуваарийг батлан гаргах;
д)хичээл заах багш нарыг томилж, тэдний хичээлийн бэлтгэлийг хангуулах, хөтөлбөрийг нь батлах..
7.Суурь боловсрол эзэмшээгүй иргэдийг бүртгэх маягт, тэдний боловсролын түвшинг шалгаж тогтоох аргачлал, сургалтын төлөвлөгөө, хичээлийн үлгэрчилсэн хөтөлбөрийг Шинжлэх ухаан, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батлан гаргаж, тэдгээрийг боловсронгуй болгох арга хэмжээг байнга авч байна.
Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр нь дамжаагаар заавал судлах хийгээд бие дааж сурах хичээлийн агуулгаас бүрдэнэ.
8.Сургалтын хөтөлбөр нь анхан шатны болон суурь боловсролын агуулгатай уялдсан, суралцагчдын мэдлэг, чадварын түвшинд тохирсон байна.
9.Суралцагчдын авьяас сонирхол, хэрэгцээ, сурах аргатай нийцүүлэн батлагдсан хөтөлбөрийн агуулгын З0 хүртэлх хувьд нь тухайн сургууль нь зохицуулалт хийж болно.
10.Сургалтыг бэлтгэл сургалт, бага болон суурь боловсрол эзэмшүүлэх сургалт гэсэн шатлалтайгаар дамжааны хэлбэрээр зохион байгуулна. Бэлтгэл дамжаанд цагаан толгой, монгол хэл унших, тоо бодлогын хичээлийг; бага боловсрол эзэмшүүлэх дамжаанд монгол хэл, унших, тоо бодлого, амьдрах ухааны хичээлийг; суурь боловсрол эзэмшүүлэх дамжаанд монгол хэл-уран зохиол, математик, хууль зүй, байгаль, нийгмийн болон амьдрах ухааны хичээлийг тус тус судлахаар тооцож хөтөлбөрт тусгана.
11.Суурь боловсрол эзэмшээгүй иргэдийн сургалтыг зохион байгуулахад туслах, зөвлөлгөө өгөх үүрэг бүхий арга зүйч багшийг аймаг, нийслэлд, зөвлөх (явуулын) багшийг сум, дүүрэгт тухайн шатны Засаг дарга томилон ажиллуулна.
12.Арга зүйч багшийн ажиллах журмыг аймаг, нийслэлийн боловсролын төвийн захирал, зөвлөх багшийн ажиллах журмыг тухайн ерөнхий боловсролын сургуулийн захирал тус тус баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина.
Гурав.Сургалтын зохион байгуулалт
13.Суурь боловсрол эзэмшээгүй иргэдийн сургалтыг дор дурдсан чиглэлээр зохион байгуулна:
Сургалтын төрөл
|
Жилд хичээллэх хоног
|
Зорилго
|
Бэлтгэл дамжаа
|
З6-52
|
бичиг үсэгт сургах
|
Бага боловсрол эзэмшүүлэх дамжаа
|
З6-52
|
|
- 1 дэх шатны
|
|
унших, бичих, тоо бодлогын баттай дадал эзэмшүүлэх, амьдрах ухааны мэдлэг олгох
|
- 2 дахь шатны
|
52-74
|
ерөнхий боловсролын сургуулийн Ш-IҮ ангийн хөтөлбөрийн түвшинд байгаль, нийгмийн ухааны мэдлэг эзэмшүүлж,хөдөлмөрийн дадал олгох
|
Суурь боловсрол эзэмшүүлэх дамжаа
|
74-өөс цөөнгүй
|
суурь боловсрол эзэмшүүлж мэргэжилд бэлтгэх
|
14.Сургалтын үндсэн дамжааг суралцагчдын мэдлэг чадварын төлөвшлөөс хамааруулан хэд хэдэн шаттайгаар зохион байгуулж болно.
15.Сургалтын дамжаа тус бүрийн зорилго нь боловсролын зохих шатны түвшний агуулга (стандарт)-ыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
16.Сургалтын дамжаа бүрийн хичээлийн жилийн эцэст суралцагчдын мэдлэгийн түвшинг шалгалтаар тогтооно. Мэдлэгийн түвшинг тогтоох шалгалтын сэдвийн агуулгыг тухайн нутаг дэвсгэрийн сургууль тогтооно.
Суралцагчдын шалгалтын үнэлгээний оноогоор дараагийн шатны дамжаанд дэвшин суралцах хүмүүсийг тодорхойлно.
17.Бие даан хичээллэж дээд шатны хөтөлбөрийн агуулгыг урьдчилан эзэмшсэнээ зохих журмын дагуу нотолсон суралцагчдыг сургуулийн захиргааны зөвшөөрлөөр дамжаа алгасуулан суралцуулж болно.
18.Хүн амын байршил, эрхэлсэн ажил, үйлчилгээний болон суралцагчдын насны онцлог, чадвар, байгаль цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан дамжаа тус бүрийн сургалтын эхлэх хугацаа, үргэлжлэх хоног, өдөрт хичээллэх цагийг тухайн шатны Засаг дарга ялгавартайгаар тогтоож болно.
Дөрөв. Сургалтын удирдлага, хяналт, тайлан мэдээ
19.Аймаг, нийслэлийн боловсролын төв нь тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд явагдаж байгаа сургалтыг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангаж, явцад нь хяналт тавьж шаардлагатай арга хэмжээ авна.
20.Суурь боловсрол эзэмшсэн иргэдэд зохих журмын дагуу үндсэн сургуулиас нь боловсролын гэрчилгээ олгоно.
21.Суурь боловсрол эзэмшээгүй байсан иргэдийн сургалтын тухай жил бүрийн тайланг дараахь хугацаанд гаргана:
а)сум, дүүргийн тайланг Засаг даргын Тамгын газраас 12 дугаар сарын 15-ны дотор гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэх;
б)аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэгдсэн тайланг 12 дугаар сарын З0-ны дотор гаргаж шинжлэх ухаан, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A