A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2000 оны 88 дугаар тогтоолын хавсралт


ХАЛИУН БУГЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
¹
Арга хэмжээний агуулга
Хэрэгжүүлэх хугацаа
Хариуцах байгууллага
 
1.
Халиун бугын үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжилтийн явц, үр дүнг олон нийтэд сурталчлах.
2000 оноос
Байгаль орчны яам /хэвлэл мэдээллийн болон буга хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллагуудтай хамтран/
 
 
2.
Монгол орны бугын тархац, байршил, тоо толгой, сүргийн бүтэц, нөхөн үржил, агнуурын нөөцийг судлан тогтоох.
 
 
2000-2002
Байгаль орчны яам, Шинжлэх ухааны академи
 
3.
Холбогдох яам, нутгийн захиргааны байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр бугын үндсэн байршил зарим газар нутгийг  улсын болон орон нутгийн  тусгай хамгаалалтад авах санал, үндэслэлийг боловсруулж, шийдвэрлүүлэх.
 
2000-2002
Байгаль орчны яам,  аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
4.
Бугын байршил нутгийг аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой нөхцөл болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах  ажлыг зохион байгуулах.
 
2000-2001
Байгаль орчны яам,  аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
5.
Хөвсгөл, Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Баян-өлгий, Увс, Ховд аймгуудын  буга бүхий газруудын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдыг  унаа, бие хамгаалах болон холбооны хэрэгслээр хангах.
 
2000-2006
Байгаль орчны яам, Сангийн яам, холбогдох аймгийн Засаг даргын Тамгын газар
6.
Бугын ясан эвэрт экспортын гаалийн татвар ногдуулах, шаардлагатай гэвэл түр хугацаагаар гадаадад гаргахыг хязгаарлах,  асуудлыг судлан боловсруулж шийдвэрлүүлэх.
 
2001 оноос
Байгаль орчны яам, Сангийн яам, Улсын гаалийн ерөнхий газар
7.
Бугын биологи, генетик, экологийн чиглэлийн судалгааны ажлын уялдаа  холбоог сайжруулж, үр өгөөжийг дээшлүүлэх.
 
2000-2006
Байгаль орчны яам, Шинжлэх ухааны академи
 
8.
Бугыг зориудаар өсгөн үржүүлэх арга технологийг боловсруулж, заавар, зөвлөмж гаргах.
 
2000-2006
Байгаль орчны яам,
 эрдэм шинжилгээний байгууллагууд
9.
Буга  хамгаалах, өсгөн үржүүлэх чиглэлээр  төсөл хэрэгжүүлэх.
 
2000-2006
Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам
/Төрийн бус байгууллага, сонирхсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран/
10.
1998-2000 онд буга согоотой холбогдон гарсан хэрэг зөрчлүүдийг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэх арга хэмжээ авах.
2001
Байгаль орчны яам,  Хууль зүйн яам
/Шүүх, хууль хяналтын байгууллагатай хамтран/
11.
Нийслэл, аймгуудын зах зээлийн томоохон төв /Нарантуул, Цайз зэрэг/ -үүдэд буга согоо болон бусад ангийн гаралтай түүхий эдийн худалдаалалтад хяналт тавих үүрэг бүхий байцаагч, идэвхтэнийг тодорхой хугацаагаар томилон ажиллуулах,тэднийг ажлынх нь үр дүнгээр шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах.
 
2000-2006
Байгаль орчны яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэл, аймгийн Засаг даргын Тамгын газар
12.
Бугын цусан эвэр бэлтгэх үйл ажиллагаа эрхлэх зорилгоор байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн буганд им тэмдэг тавьж, улсын бүртгэл, мэдээллийн санд авах.
2000-2006
Байгаль орчны яам
13.
Агнуурын нөөцтэй зарим нутагт тусгай төлбөртэйгээр гадаадын анчдад буга агнуулах ажлыг зохион байгуулах.
 
2001-2006
Байгаль орчны яам, холбогдох аймаг, сумын Засаг даргын Тамгын газар
14.
Бугын ясан болон цусан эврийг боловсруулах, эх орны үйлдвэрт эм бэлдмэл, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагааг дэмжиж  энэ ажилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг чиглүүлэх.
2000-2006
Байгаль орчны яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам,
Гадаад харилцааны яам
15.
Бугын аж ахуйн зоотехникч,  малын эмч, агнуур зүйчдийг богино хэмжээний сургалтад хамруулах арга хэмжээг зохион байгуулах.
 
2004
Байгаль орчны яам,
Гадаад харилцааны яам, Гэгээрлийн яам,  Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам
16.
ОХУ, Казахстан, БНХАУ, БНСУ, Шинэ Зеланд зэрэг улстай буга хамгаалах, үржүүлэх, бугын цусан болон ясан эврийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, мэргэжилтэн сургах.
2000-2006
Байгаль орчны яам,
Гадаад харилцааны яам