- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 1995 оны 165 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ
ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ТҮҮНТЭЙ ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮЛГЭРЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ
Д/д Хийх ажил
|
Хугацаа
|
Хариуцах эзэн
|
Нэг. Тарваган тахлаас сэргийлэх, түүнтэй тэмцэх
А.Тарваган тахлаас сэргийлэх талаар
1.Өмнөх онд тарваган тахал өвчнөөс сэргийлэх, тэмцэх талаар зохиосон ажлыг дүгнэж, дараа онд гүйцэтгэх ажлыг тодорхойлон байнгын онцгой комиссын дайчлах төлөвлөгөөндтодотгол хийж байх.
2.Эпизоотологийн шинжилгээний отрядыг шаардлагатай цэгүүдэд гаргах
3.Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомт бүхий нутгуудад сэрэмжлүүлгийн пайз, тэмдэг, санамж тавих, урьд нь тавьсныг сэргээн шинэчлэх
4.Идэвхтэй голомтот нутгийн тарваган тахлын нянг үндсэн агуулагчийг эмнэлгийн хяналттай болон өндөржүүлсэн бэлтгэлтэй ангийн бригадын хүчээр сийрэгжүүлэх, шимэгчгүйжүүлэх
5.Тарвага, зурамны арьс, бусад түүхий эдийг дотоод, гадаадын зах зээл, үйлдвэрлэлд нийлүүлэх, төвлөрсөн хот, сууринд оруулахдаа зөвхөн халдваргүйтэж баталгаажсан буюу бүрэн боловсрогдсон нөхцөлд нэвтрүүлж байхаар журамлах
6.Тарваган тахал өвчнөөс сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа, ухуулга, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн зохиож, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад тусгай хөтөлбөрөөр жил бүр сургалт явуулж халдвараас хамгаалах мэдлэх эзэмшүүлэх
7.Тарваган тахлын голомт бүхий нутгийн хүн ам, ялангуяа анчид, малчид, тууварчид, жолооч, аж ахуйн нэгж, байгууллагын ажилчид, оюутан, сурагчид,хувийн машин, мотоциклтой хүмүүс, хил, гаалийн ажилтан зэрэг өртөмтгий бүлгийн хүмүүст тарваган тахлаас сэргийлэх тарилга хийх
8.Төвлөрсөн хот, суурин болон тарваган тахлын голомт бүхий нутгуудад тарвага агнуурын улиралд халдвар судлалын хяналтын эргүүл, пост ажиллуулан зөрчил гаргагчид, тэдгээрийг тээвэрлэж ирсэн жолооч, бусад холбогдогсдын хаягийг тодруулан, авч яваа тарваганы мах, арьс зэрэг зүйлийг хураах, тээврийн хэрэгсэлд нь халдваргүйжүүлэлт хийх, дээрх хүмүүсийг түр хугацаагаар тусгаарлан хянаж, зарцуулсан зардлыг гэм буруутай хүмүүсээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авч байх
9. Тарваган тахал гарсан үед шуурхай холбоо барихад шаардагдах холбоо, мэдээллийн хэрэгслийн бэлэн байдлыг хангах
10.Тарваган тахлын дуудлага, халдвар эсэргүүцэх арга хэмжээнд ажиллах байнгын онцгой комиссын гишүүд, аймаг, сум, багийн эмч, мэргэжилтнүүдийг нэрсээр нь гаргаж, сургалт, семинар, үзүүлэх сургуульд хамруулан сургаж дадлагажуулах
11.Аймаг, нийслэл, сум, багийн эмнэлэг, урьдчилан сэргийлэх бусад байгууллагуудад тарваган тахлын үед үзүүлэх эмнэлгийн тусламж, халдвар эсэргүүцэх бэлтгэлийг шалгаж, хамгаалах хувцас, эм, ариутгалын бодис, тоног төхөөрөмж, автомашины сэлбэг хэрэгсэл, бензин шатахууны нөөцлүүлэх арга хэмжээ авч байх
12.Зохион байгуулалттайгаар тарвага агналтад ажиллах анчдыг тахлаас сэргийлэх, хамгаалах мэдлэг эзэмшүүлэх
Б.Тарваган тахлын өндөр идэвхтэй голомт бүхий нутгуудад зохиох ажил
13.Тарваган тахлын өндөр идэвхтэй бичил голомтуудын байршил, нэрсийн жагсаалтыг гаргаж байнгын онцгой комиссын гишүүд, эрүүл мэндийн холбогдох байгууллагын хяналтын мэргэжилтнүүдэд нэр заан хариуцуулж, байгаль орчны хяналтын байгууллагын ажилтнуудаар хяналт шалгалт хийлгэх хуваарь гарган ажиллуулах
14. тарваган тахлын голомтын хорио цээрийн журмыг зөрчиж болзошгүй хүмүүсийн судалгаа бүртгэл гаргаж, тэдэнтэй нэг бүрчлэн ажиллаж ухуулга, таниулга хийх, нохойг уяатай байлгах
15.Тарваган тахлын онц идэвхтэй голомтын хүрээнд байгаа зуслан, намаржаанд айл гаргахгүй байх талаар тусгай журам тогтоон мөрдүүлэх
16.Тарваган тахлын голомт бүхий нутагт хадлан хадах,отор хийх зэргээр түр хугацаагаар явж ажиллаж буй хүмүүсттахлаас сэргийлэх заавар, зөвлөлгөө өгөх, хяналт хамгаалалтад авч амьтан, хүний өвчлөлийн сэжиг илэрвэл хэрхэн ажиллах талаар зохих мэдлэгтэй ойлголттой болгох
В/ Тарваган тахал өвчин, түүний сэжиг илэрсэн үед авах арга хэмжээ
17. Дуудлага хүлээн авмагц дуудлагын хэсгийг яаралтай гаргаж, байнгын онцгой комиссыг бэлэн байдалд оруулах
18. Сэжигтэй өвчтөний голомтод халдварын судалгаа хийж хавьтагсдыг илрүүлэн тусгаарлах, онош батлагдах хүртэл хөл хорио тогтоох
19.Дуудлагын хэсгийн ахлагч нь өөрийн албаны жижүүр, удирдлагад шинжилгээний явц, халдвар эсэргүүцэх арга хэмжээний талаар шуурхай мэдээлж байх
20. Онош батлагдмагц улс, орон нутгийн байнгын онцгой комисс нь дайчлах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ.
А. Урвах тахал өвчнөөс сэргийлэх талаар
21.Энэхүү төлөвлөгөөний нэг дэх хэсгийн 1, 9, 10, 11-д заасан арга хэмжээг тус тус хэрэгжүүлэх
22. Хүн амыг ундны цэвэр усаар найдвартай хангах
23.Ялгадас зайлуулалтыг эрүүл ахуйн найдвартай аргаар хангах
24. Хүн амд урвах тахал өвчнөөс сэргийлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах
Б.Урвахтахал өвчин гарсан үед авах арга хэмжээний талаар
25.Энэ төлөвлөгөөний 18-21-д заасан бүх арга хэмжээг авах
26. Хөл хорионы бүсэд байгаа хүн амыг ундны цэвэр усаар хангах, шаардлагатай үед усыг хлоржуулах
27. Энэ төлөвлөгөөний 24-т заасан арга хэмжээг авах
28. Эм, алдагдсан эрдэс, шингэнийг нөхөх бэлдмэлийг түгээх цэгүүдийг байгуулан ажиллуулах
29. Нийтийн хоолны газар, хүнсний үйлдвэр, худалдаа, усан хангамж, цэвэрлэх байгууламжид тавих ариун цэврийн шаардлагыг өндөржүүлж биелэлтэд нь хяналт тавих, тэдгээрээс нян судлалын шинжилгээнд авах сорьцын тоог нэмэгдүүлэх
В.Урвах тахлын голомт дарагдсаны дараа авах арга хэмжээний талаар
30. Эдгэрсэн өвчтөнийг диспансерийн хяналтад авах
31. Ходоод гэдэсний замын хурц суулгалт өвчинтэй хүмүүсийг илрүүлж эмчилгээнд хамруулах, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх
|
Жил бүрийн 1 улиралд
Жил бүрийн
П, Ш улиралд
Жил бүрийн
1Ү, Ү сард
жил бүрийн П, Ш улиралд
Агнуурын улиралд
Жил бүрийн Ш,1Ү сард
Жил бүрийн
Ү11 сард
Жил бүрийн Ү111-Х сард
Жил бүрийн 1 улиралд
Жил бүрийн 1 улиралд
Жил бүрийн 1 улиралд
Жил бүрийн П улиралд
Жил бүрийн Ү111-Х сард
Жил бүрийн Ү111-Х сард
Жил бүрийн Ү11-1Х сард
Жил бүрийн П-Ш улиралд
1 цагийн дотор
Тухайн газар очсон даруй
Цагтутам
Мэдээлэл авсан даруй
Жил бүрийн 1 улиралд
Тогтмол
Тогтмол
Дулааны улирал угтуулан
Тухайн заасан хугацаанд
Тогтмол
Тогтмол
24 цагийн дотор
тогтмол
1 сарын хугацаанд
Голомт дарагдсанаас хойш нэг жилийн хугацаанд
|
Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн байнгын онцгой комисс
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, байнгын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны холбогдох байгууллагууд
Аймаг, нийслэл, сум, дүүргийн, байнгын онцгой комисс, төв, орон нутгийн эрүүл мэнд, байгаль орчны хяналтын байгууллагууд
Аймаг, нийслэл, сум, дүүргийн байнгын онцгой комисс, төв орон нутгийн эрүүл мэндийн холбогдох байгууллагууд
Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар
Эрүүл мэндийн яам, шинжлэх ухаан, боловсролын яам, Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар
Аймаг, нийслэл, сум, дүүргийн эрүүл мэндийн холбогдох байгууллагууд
Аймаг, нийслэл, сум, дүүргийн байнгын онцгой комисс, төв, орон нутгийн холбогдох байгууллагууд
Дэд бүтцийн хөгжлийн яам, аймаг, нийслэл, сум, холбогдох дүүргийн холбооны байгууллагууд
Аймаг, нийслэл, сум, дүүргийн байнгын онцгой комисс
Аймаг, нийслэл, сум, дүүргийн байнгын онцгой комисс, эрүүл мэндийн холбогдох байгууллагууд
Аймаг, нийслэл, цагдаагийн газар, төв, орон нутгийн байгалийн голомтот халдварт өвчинтай тэмцэх байгууллагууд
Аймаг, нийслэл, сум, дүүргийн байнгын онцгой комисс
Сум, дүүргийн байнгын онцгой комисс
Аймаг, сум, дүүрэг, багийн Засаг дарга нар
Сум, багийн Засаг дарга, төв, орон нутгийн байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх байгууллага
Төв, орон нутгийн байнгын онцгой комисс, эрүүл мэндийн холбогдох байгууллагууд
Төв, орон нутгийн байнгын онцгой комисс, эрүүл мэндийн холбогдох байгууллага
Төв, орон нутгийн дуудлагын хэсгийн ахлагч
Улс, орон нутгийн байнгын онцгой комисс
Тухайн харитуцагч байгууллагууд
Орон нутгийн Засаг дарга, ус ашиглалтын байгууллага
Аймаг, нийслэл, орон нутгийн Засаг дарга нар
Аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Эрүүл мэндийн яам, Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газар
Тухайн хариуцагч байгууллагууд
Улс, орон нутгийн байнгын онцгой комисс, ус ашиглалтын байгууллага
Тухайн хариуцагч байгууллагууд
Тухайн орон нутгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албад
Аймаг нийслэлийн эрүүл ахуй, халдвар судлалтын хяналтын байгууллагууд
Төв, орон нутгийн эрүүл мэндийн холбогдох байгууллагууд
Аймаг, нийслэл, сум, дүүргийн эрүүл мэндийн холбогдох байгууллагууд
|
Текст томруулах
A
A
A