A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ /Уг хавсралтыг Засгийн газрын 2007-353-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979
Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогт оолын 1 дүгээр хавсралт /Засгийн газрын 2007-353-р тогтоолоор хүчингүй болсон/

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ 
 1.Төрийн  захиргааны  албан хаагчид төрийн бодлого боловсруулах, түүнийг  хэрэгжүүлэх  ажлыг  зохион байгуулах, хяналт тавих нэн хариуцлагатай үүргийг гүйцэтгэснийх нь төлөө тухайн албан тушаалыг  хашиж байх  хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.
 2.Төрийн захиргааны  албан  тушаалын ангилал, зэрэглэлийн тэргүүн түшмэл,  эрхэлсэн  түшмэл,  ахлах түшмэлд хамаарагдах албан тушаалтанд онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгоно.
 З.Төрийн захиргааны албан хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг  тухайн  албан  хаагчийн  албан тушаалын сарын цалингийн 0 хувиар бодож олгоно /Энэ заалтад Засгийн газрын 2007 оны 239 дүгээр тогтоолор өөрчлөлт орсон/.
 4.Төрийн захиргааны албан хаагчид олгох албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллагын төсвөөс олгоно.
 5.Албан  ажлын  онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох бэлтгэлийг хангасны үндсэн  дээр  энэ  журмыг  1996  оны  1 дүгээр сарын 1-нээс мөрдөнө.
 
 
----оОо----