A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ Засгийн газрын 2006 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.
Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 42 дугаар
             тогтоолын 5 дугаар хавсралт
 
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ /Засгийн газрын 200 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэхүү журмын зорилго нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон бусад эрх зүйн актын хүрээнд төрийн албан хаагчид ажлын үр дүнгээр мөнгөн урамшил /цаашид "мөнгөн урамшил" гэх/ олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.
 
1.2. Төсвийн ерөнхий менежерүүд нь энэхүү журмын дагуу төрийн албан хаагчид мөнгөн урамшил олгох арга хэмжээг тухайн онд батлагдсан цалингийн сандаа багтаан авч хэрэгжүүлнэ.   
 
Хоёр. Хамрах хүрээ
 
2.1. Мөнгөн урамшлыг бүх шатны төрийн улс төрийн албан тушаалтан, төрийн өндөр албан тушаалтан болон түүнтэй адилтгах төрийн албан тушаалтан, бүх шатны шүүгч, прокурор болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажил үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдаас бусад бүх ангилал, зэрэглэлийн төрийн албан хаагчдад олгоно.
 
2.2. Мөнгөн урамшлыг "Журам батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолоор баталсан "Төсвийн ерөнхийлөн захирагч ерөнхий менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэх журам", "Журам батлах тухай" Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, төрийн үйлчилгээний албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэх журам"-ын дагуу  А, В, С үнэлгээ авсан төрийн албан хаагчдад олгоно.
 
Гурав. Мөнгөн урамшлын дээд хэмжээ
 
3.1. Төсвийн ерөнхий менежер нь төрийн албан хаагчид ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгохдоо дор дурдсан дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байна.
 
 
а/Төрийн жинхэнэ албан хаагчид /Энэ заалтыг 2005. оны 110 дугаар тогтоолоор өөрчилсөн/ :
 

¹
Албан тушаалын ангилал
Албан тушаалын зэрэглэл
Ажлын үр дүнгийн үнэлгээ
С
В
А
Урамшууллын дээд хэмжээ (мянган төгрөгөөр)
1.
Туслах түшмэл
ТЗ-1 - ТЗ-3,
ТТ-1 - ТТ-4
75.0
86.0
97.0
2.
Дэс түшмэл
ТЗ-4 - ТЗ-6,
АА-9 - АА-11,
ТТ-5 - ТТ-10
86.0
130.0
172.0
3.
Ахлах түшмэл
ТЗ-7 - ТЗ-9,
АА-6 - АА-8,
ТТ-11 - ТТ-14
130.0
172.0
204.0
4.
Эрхэлсэн түшмэл
ТЗ-10 - ТЗ-11,
АА-4 - АА-5,
ТТ-15 - ТТ-16
172.0
237.0
290.0
5.
Тэргүүн түшмэл
ТЗ-12 - ТЗ-13,
АА-1 - АА-3,
ТТ-17 - ТТ-18
237.0
312.0
387.0

 
 
            б/Төрийн үйлчилгээний албан хаагчид  /Энэ заалтыг 2005. оны 110 дугаар тогтоолоор өөрчилсөн/:
 

¹
Албан тушаалын ангилал
Албан тушаалын зэрэглэл
Ажлын үр дүнгийн үнэлгээ
С
В
А
Урамшууллын дээд хэмжээ (мянган төгрөгөөр)
1.
Бага
ТҮ-1
43.0
54.0
65.0
2.
Техникийн гүйцэтгэх ажилтан
ТҮ-2 - ТҮ-4
54.0
75.0
97.0
3.
Мэргэжлийн албан хаагч
ТҮ-5 – ТҮ-7
75.0
108.0
129.0
4.
Удирдах албан хаагч
ТҮ-8 – ТҮ-14
108.0
161.0
215.0

 
 
Дөрөв. Мөнгөн урамшлыг олгох
 
4.1. Төсвийн ерөнхий менежер нь дараа оны 2 дугаар сарын 15-наас өмнө төрийн албан хаагчийн ажлын үр дүнг зохих журмын дагуу үнэлнэ.
 
4.2. Ерөнхий менежер төрийн албан хаагчийн жилийн ажлын үр дүнгийн  үнэлгээ /А, В, С/-г үндэслэн энэхүү журмын 3.1-д заасан хэмжээнд багтаан мөнгөн урамшлын хэмжээг тогтоон тухайн төрийн албан хаагчид мэдэгдэнэ.
 
4.3. Төсвийн ерөнхий менежерт мөнгөн урамшил олгох шийдвэрийг төсвийн ерөнхийлөн захирагч гаргана.
 
Тав. Бусад зүйл
 
5.1. Төсвийн ерөнхий менежерийн мөнгөн урамшил олгох шийдвэр, түүнийг төрийн албан хаагч хүлээн зөвшөөрсөн тухай мэдээллийг байгууллага нь албан хаагч бүрээр дараахь хүснэгтийн дагуу гаргаж тухайн оны 2 дугаар сарын 25-ны дотор багтаан төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулан Төрийн албаны зөвлөлд ирүүлж байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирүүлсэн мэдээллийг үндэслэн мөнгөн  урамшилд шаардагдах хөрөнгийг Санхүү, эдийн засгийн яам болон холбогдох төв, орон нутгийн санхүүгийн байгууллага санхүүжүүлнэ.   
 
Төрийн албан хаагчийн мөнгөн урамшлын талаархи мэдээлэл
 

 
 
 
Нэр
Албан тушаалын ангилал, зэрэглэл
Төрийн албанд ажилласан жил
Тухайн үеийн цалин хөлс
/мян. төг/ Үүнээс
 
Үнэлгээ
Урамшлын хэмжээ
/мян.төг/
 
Тайлбар
Үндсэн
цалин
 
Нэмэгдэл, нэмэгдэл хөлс
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дүн
 
 
 
 
 
 
 

 
 
5.2. Энэхүү журмын 5.1-д дурдсан мэдээлэлд Төрийн албаны зөвлөл, Санхүү, эдийн засгийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хамтран  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
 
 
 
 
 
 
----оОо----