- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН
Засгийн газрын 1998 оны 139 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, БҮРЭЛДЭХҮҮН
1.Төрийн өмчийн хороо нь дор дурдсан бүтэцтэй байна:
2.Хорооны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд нь хорооны даргын баталсан дүрмийн дагуу ажиллана.Нэгжүүд нь хорооны эрхлэх ажлын хүрээ, чиглэлийг эрхлэн гүйцэтгэж үр дүнг хорооны даргын өмнө хариуцна .
3.Хорооны орон нутгийн байгууллага:
а/Төрийн өмчийн хороо нь аймаг, нийслэлд төрийн өмчийн төлөөлөгчийг ажиллуулна.Аймаг, нийслэл дэх төрийн өмчийн төлөөлөгчийг Төрийн өмчийн хорооны дарга томилж, чөлөөлнө;
б/аймаг, нийслэл дэх төрийн өөрийн өмчийн төлөөлөгчийн эрх хэмжээ, ажиллах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно;
в/аймаг, нийслэл дэх төрийн өмчийн төлөөлөгч нь өмчийн бүртгэл мэдээллийг сар, улирал, хагас жил, бүтэн жилээр батлагдсан маягт, журмын дагуу гаргаж, холбогдох саналын хамт хороонд ирүүлнэ.
.
----оОо----
Текст томруулах
A
A
A