- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЕ ШАТУУД, ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА /2008-256-р хүчингүй болгосон/
Засгийн газрын 2004 оны 73 дугаар тогтоолын хавсралт
ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЕ ШАТУУД, ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА /2008-256-р хүчингүй болгосон/
ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЕ ШАТУУД, ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА /2008-256-р хүчингүй болгосон/
д/д
|
Yйл ажиллагааны үе шатууд
|
Хэрэгжүүлэх хугацаа
|
1
|
Дунд хугацаанд баримтлах төсөв, санхүүгийн үндсэн үзүүлэлтийн хязгаарыг төсвийн ерөнхийлэн захирагч нарт хүргүүлэх
|
Ш сарын 1-ний дотор
|
2
|
Төсвийн ерөнхийлэн захирагчдаас ирэх 3 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон түүнтэй уялдсан төсвийн төсөл, саналаа Санхүү, эдийн засгийн яаманд ирүүлэх
|
Ш сарын 20-ны дотор
|
3
|
Санхүү, эдийн засгийн яамнаас төсвийн ерөнхийлэн захирагч тус бүртэй үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, төсвийн талаар санал солилцох
|
IҮ сарын 10-ны дотор
|
4
|
Дунд хугацааны төсвийн хүрээний баримт бичгийн төсөл, холбогдох тооцоог эцэслэн боловсруулж Засгийн газарт хүргүүлэх
|
IҮ сарын 20-ны дотор
|
5
|
Дунд хугацааны төсвийн хүрээний баримт бичгийн төсөл, дунд хугацаанд баримтлах эдийн засаг, санхүүгийн үндсэн зорилтын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах
|
IҮ сарын 30-ны дотор
|
6
|
Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
|
Ү сарын 1-ний дотор
|
7
|
Улсын Их Хурлаас хэлэлцэн зөвшөөрсөн Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан үзүүлэлтийг холбогдох төсвийн ерөнхийлэн захирагчдад хүргүүлэх
|
ҮI сарын 10-ны дотор
|
8
|
Төсвийн байгууллагын менежерүүд дараа жилийн төсөв, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний саналаа төсвийн ерөнхийлэн захирагчдаа хүргүүлэх
|
ҮП сарын 1-ний дотор
|
9
|
Төсвийн ерөнхийлэн захирагчид дараагийн жилд зарцуулах төсвийн төсөл, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөний саналыг Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлэх
|
ҮШ сарын 15-ны дотор
|
10
|
Төсвийн ерөнхийлэн захирагчдаас ирүүлсэн төсвийн саналыг Санхүү, эдийн засгийн яамны холбогдох газар, хэлтсээс судлан үзэж төсвийн ерөнхийлэн захирагчтай зөвшилцөх
|
IХ сарын 1-ний дотор
|
11
|
Төсвийн төсөл, дунд хугацаанд баримтлах эдийн засаг, санхүүгийн үндсэн зорилтын төслийг эцэслэн боловсруулж Засгийн газарт хүргүүлэх
|
IХ сарын 15-ны дотор
|
12
|
Ирэх оны төсвийн төсөл, дунд хугацаанд баримтлах эдийн засаг, санхүүгийн үндсэн зорилтын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх
|
IХ сарын 30-ны дотор
|
13
|
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн болон улсын төсвийн төсөл, төсвийн ерөнхийлэн захирагч бүрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх
|
Х сарын 1-ний дотор
|
14
|
Улсын Их Хурлаас батлагдсан төсвийг төсвийн ерөнхийлэн захирагч нарт дэлгэрэнгүй үзүүлэлтээр хүргүүлэх
|
ХП сарын 10-ны дотор
|
15
|
Төсвийн ерөнхийлэн захирагчдаас аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Ерөнхий менежерүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэлтийн болон үр дүнгийн гэрээ байгуулах
|
ХП сарын 25-ны дотор
|
16
|
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан аймаг, нийслэлийн төсвийг дэлгэрэнгүй үзүүлэлтээр Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлэх
|
I сарын 15-ны дотор
|
17
|
Төсвийн ерөнхийлэн захирагчид тухайн жилийн төсвийн багцынхаа сар, улирлын санхүүжилтийн хуваарийг баталж Санхүү, эдийн засгийн яаманд хүргүүлэх
|
I сарын 5-ны дотор
|
18
|
Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар батлагдсан тухайн жилийн төсвийн сар, улирлын санхүүжилтийн хуваарийг төсвийн ерөнхийлэн захирагч нарт хүргүүлэх
|
I сарын 20-ны дотор
|
- - - оОо - - -
Текст томруулах
A
A
A