- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭМИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Засгийн газрын 2003 оны 195 дугаар тогтоолын хавсралт
ЭМИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
ЭМИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Зөвлөлийн дарга - Эрүүл мэндийн дэд сайд
Орлогч дарга - Хүнс, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн
бичгийн дарга;
Гишүүд: - Санхүү, эдийн засгийн яамны Төсвийн бодлого
зохицуулалтын газрын дарга;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Зохицуулалт, мэдээлэл, хяналт-шинжилгээний газрын дарга;
- Үйлдвэр худалдааны яамны Худалдааны бодлого хамтын ажиллагааны газрын дарга;
- Улсын мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга;
- Эмнэлгийн тусламжийг удирдах газрын Эм зүйн албаны дарга;
- Хүний эмийн салбар зөвлөлийн дарга;
- Малын эмийн салбар зөвлөлийн дарга;
- Улсын мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга;
- Эрүүл мэндийн стандартчилалын техникийн хорооны дарга;
- Эрүүл мэндийн яамны эм зүйн ерөнхий мэргэжилтэн;
- Монгол Улсын малын ерөнхий эмч;
- Хүнс, хөдөө аж ахуйн яамны эмийн бодлого, зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн;
- Хөдөө аж ахуйн стандартын техникийн хорооны дарга;
Нарийн бичгийн дарга: - Эрүүл мэндийн яамны Эмийн асуудал хариуцсан
мэргэжилтэн.
------оОо------
Текст томруулах
A
A
A