A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 138 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ТЭНЭМЭЛ АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
1. Тэнэмэл амьдралтай залуучуудыг амьдрах арга ухаанд сургах зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний  чиглэлээр үйл ажиллагаа явуулах  "Амьдрах ухаан-сургалт үйлдвэрлэлийн тусгай төв"-ийн  байрны асуудлыг шийдвэрлэх.
СЭЗЯ, НХХЯ, БСШУЯ,
Нийслэлийн  Засаг даргын Тамгын газар
2003 оны П улирал
 
2. Сургалт үйлдвэрлэлийн тусгай төв байгуулах ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулахад шаардагдах эргэлтийн хөрөнгө, машин, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх.
СЭЗЯ, НХХЯ, БСШУЯ,
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
2003 оны П улирал
 
3. Сургалт үйлдвэрлэлийн тусгай төв байгуулж үйл ажиллагааг эхлүүлэх.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,
Сургалт, үйлдвэрлэлийн төвийн удирдлага
2003 оны Ш улирал
 
4. Тэнэмэл амьдралтай боловч цаашид суралцах чадвар, сонирхолтой залуучуудыг зохих шатны сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлэх.
БСШУЯ, аймаг, нийслэлийн боловсролын газар
2003 оноос жил бүр
 
5. Тэнэмэл иргэдийн Түр хоноглох байрны асуудлыг шийдвэрлэж, засварлах.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
2003 оны П-Ш улирал
 
6. Түр хоноглох байранд тэнэмэл амьдралтай иргэдийг байрлуулах ажлыг зохион байгуулах.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон цагдаагийн газар
2003 оны IҮ улирал
 
7. Тэнэмэл амьдралтай зарим гэр бүлд тэдгээрийн гэр орноо авч явах чадварыг харгалзан гэр олгох ажлыг зохион байгуулах.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн Орон сууц хөгжүүлэх сан
2003 оноос жил бүр
 
8. Гадаадын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдэд зориулан барилгын хямд төсөр материалыг ашиглан нийтийн орон сууц бариулах.
ДБЯ, Орон сууц хөгжүүлэх сан,
аймаг, нийслэлийн  Засаг даргын Тамгын газар
2003-2006 он
 
9. Тэнэмэл амьдралтай иргэдээр нийтийг хамарсан ажил хийлгэх, орлогын эх үүсвэртэй болгох жижиг төслүүдэд хамруулах.
Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих хөтөлбөрийн газар,  аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр эрхлэлтийн албад
2003 оноос
 
10. Гэр, сууцаар хангасан өрхийн хөдөлмөрийн чадвартай иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулж, орлогын эх үүсвэртэй болгох ажлыг зохион байгуулах.
Аймаг, нийслэл, дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн алба
2003 оноос жил бүр
 
11. Нийтийг хамарсан ажилд  тэнэмэл амьдралтай иргэдийг хамруулах.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн алба
2003 оноос
     
12. Тэнэмэл амьдралтай иргэдийг  бичиг баримтжуулах, зөрчилгүй болгох.
ИБМУТ, аймаг, нийслэлийн иргэний бүртгэл, мэдээллийн алба, аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/
2003 оны Ш-IҮ улирал
 
13. Асран хамгаалагчгүй, бие даан амьдрах чадваргүй тэнэмэл иргэдийг  улс, орон нутгийн асрамжийн  төвд хүлээлгэж өгөх.
Улсын нийгмийн халамжийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, асрамжийн төвүүд
2003 оны П-IҮ улирал
 
14. Улаанбаатар хотод байгаа дулааны шугам сүлжээний цооногуудыг хаах.
ДБЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн цагдаагийн  газар, "Дулааны сүлжээ" ХК
2003 оны Ш-IҮ улирал
 
15. Сэтгэцийн эмгэгтэй, архидах, мансуурах донтой тэнэмэл иргэдийн судалгааг гаргаж, эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах.
ХЗДХЯ, ЭМЯ, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, хэлтэс
2003 оноос жил бүр
 
16. Архидах, мансуурах донтой тэнэмэл иргэдийг албадан эмчилгээнд хамруулах.
ХЗДХЯ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар /хэлтэс/
2003 оноос жил бүр
 
17. Тэнэмэл амьдралтай иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажилд төрийн болон төрийн бус байгуулага, аж ахуйн нэгж, иргэдийг уриалах.
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар
 
 
 
 
 
---оОо---