A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

УЛСЫН ИХ ХУРЛЫН 1996 ОНЫ  67  ДУГААР ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ  ТӨЛӨВЛӨГӨӨ
 
¹         Хийх  ажлын  агуулга
Хэрэгжүүлэх  хугацаа
Хариуцан гүйцэтгэх  эзэн
1.Мөнгө, төсөв, төлбөрийн тэнцэл, үндэсний тооцооны үзүүлэлтийн талаар 1997 онд дэвшүүлж буй зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол банктай хамтран зохион байгуулж, төгрөгийн үнэгүйдлийг багасгах, инфляцийн өсөлтийг хязгаарлах, арилжааны банкуудын тогтолцоо, үйл  ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэн Засгийн газарт  танилцуулж ажиллах
2.Гадаад, дотоод өр төлбөр, зээл, тусламжийн удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгож  санхүү, эдийн засгийн үр ашигтай хуваарилалт, хяналтын механизм бий болгох
3.Эдийн засагт хувийн секторыг хөгжүүлэх адил тэгш, таатай орчин бүрдүүлж, монополийг задлах, шинээр үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах
4.Зарим хууль тогтоомжийн хэрэгжих эдийн засгийн үндсийг судалж боловсронгуй болгох арга хэмжээ авах
5.Төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад тавих хяналтыг хүчтэй болгох зорилгоор 1997 оноос эхлэн цахилгаан, дулааны эрчим хүч, ус, нүүрс, мод, тээврийн хөлсний зардлыг санхүүжүүлэхдээ тухайн төсөвт байгууллагад үйлчлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас өгсөн нэхэмжлэлийг зах зээлийн үнийн түвшинтэй харьцуулан хянан шалгах замаар төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагчийн  батлагдсан төсөвт багтаан төв, орон нутгийн харилцагч санхүүгийн байгууллагаас санхүүжүүлж байхаар журамлах ажлыг зохион байгуулах
 
 
 
 
Улирал
 тутам
1996-1997
1997 оны
П улирал
1997 оны
I улирал
1997 оны
I улирал
 
П.Цагаан
 
П.Цагаан
П.Цагаан
П.Цагаан
Ж.Амарсанаа
 
П.Цагаан
 
6.Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн захиргааны байгууллагад эрх мэдэл шилжүүлэх үндсэн дээр төрийн захиргааны байгууллагуудын удирдлагыг цомхон бүтэцтэй болгож, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бүтэц, бүрэлдэхүүнийг дахин судлан үзэж оновчтой тогтоох
7.Салбар, орон нутгийн удирдлагын давхардлыг арилгах, ачаалал, ажил үүргийн хуваарийг нь шинэчлэх, улмаар нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн хуваарьт өөрчлөлт оруулах, аймаг, сум, баг, дүүргийн тоог цөөрүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах
 
 
1997 оны П улирал
 
 
 
1997 оны
Ш улирал
 
Т.Лхагваа
 
 
 
 
Т.Лхагваа
 
8.Соёл урлаг, биеийн тамир, спорт, радио, телевиз, мэдээллийн байгууллагуудын зарим боломжтой хэсгийг хувьчлах, тэдгээрийн бизнесийн үйл ажиллагаатай нягт холбож төрийн оролцоог дэс дараалалтайгаар бууруулах арга хэмжээ авах талаар санал боловсруулах
 
9.Бүх шатны сургуулиудыг хамарсан аккредитаци явуулах, стандартын түвшин бий болгох замаар анги дүүргэлт, нэг багшид ногдох хүүхдийн тоо, багш болон багш бус ажилтны зохистой харьцаа, хичээл заах цагийн норм зэрэг үзүүлэлтүүдийг сургуулийн төрөл, бүс нутгийн онцлог байдлыг харгалзан хамгийн хэмнэлттэй ажиллах нөхцөл, зарчмаар тогтоохын хамтаар цөөн суралцагчидтай, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуулиудын бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэж, төсөл шалгаруулах замаар зарим хэсгийг нь хувьчлах асуудал боловсруулах
10.Шинжлэх ухааны зарим байгууллагууд нэг чиглэлийн ижил үүрэг бүхий олон жижиг хэсэгт хуваагдаж, шинжилгээ, судалгааны ажилд зориулагдаж  буй хөрөнгийн багагүй хэсэг нь захиргаа, үйлчилгээний ажилд зарцуулагдаж байгаад дүгнэлт хийж, бүтцийн дорвитой өөрчлөлт оруулах, зах зээлийн өрсөлдөөнд ялан дийлэх арга нь өндөр технологи, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх явдал гэдгийг аж ахуйн нэгж, байгууллагууд ухамсарлан ойлгосон өнөөгийн нөхцөлд тэдний захиалга, хөрөнгөөр хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөтгөх арга хэмжээ авч төсвийн хөрөнгийн оролцоог ээлж дараатайгаар бууруулах санал боловсруулах
11.Бие хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавих хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэн өөрчлөхийн хамтаар эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн зөвлөх төвийн үйл ажиллагааны давхардлыг арилгах, эмнэлгийн зарим төрлийн үйлчилгээг хувьчлах, орон нутгийн онцлогт нийцсэн нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний сүлжээ бий болгох, нэг эмнэлгийн ажилтанд хамрагдах хүн амын тоо, нэг өвчтөнд үйлчлэх эмнэлгийн ажилтны тоо зэрэг нормативт үзүүлэлтүүдийг бүс нутаг бүрээр стандартчилан тогтооход чиглүүлж эрүүл мэндийн нийт байгууллагуудыг хамруулан аккредитаци явуулах талаар санал боловсруулах
12.Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангуудын зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгож, нийгмийн даатгал, нийгмийн хамгааллын үйл ажиллагаанд бий болсон гажгийг засч, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаж буй өндөр настны амьжиргааг сайжруулахад чиглэсэн шударга ёсны зарчим баримтлан нийгмийн хамгааллыг жинхэнэ эдлэх ёстой хүнд нь хүргэж, тэднийг ядуурлаас хамгаалах, нийгмийн халамжийн болоод ядуурлыг бууруулах сангийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, ажлын байр шинээр бий болгох асуудлыг бүхий л талаар дэмжих арга хэмжээ авах
13.Улс орныхоо санхүү, эдийн засгийн хүч бололцоонд тулгуурлан гадаад улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагаагаа уялдуулан зохицуулах замаар гадаадад суугаа дипломат төлөөлөгчдийн газрын байршлыг оновчтой болгож, тэдгээрийн орон тоог хянан үзэж, санал боловсруулж шийдвэрлүүлэх
14.Армид хийх шинэтгэлийг гүнзгийрүүлж, хил хамгаалалтаа бэхжүүлэхэд илүү анхаарч хугацаат цэргийн албан хаагчийн тоог хорогдуулах, цэргийн алба хаах насны хүмүүсийг дүйцүүлэх албанд хамааруулах, тэдэнд мөнгөн төлбөр, татвар ногдуулах асуудлыг судалж хэрэгжүүлэх талаар санал боловсруулж  шийдвэрлүүлэх
15.Төрийн албанд ажиллагчид өрхийн аж ахуй эрхлэх боломж нөхцөл бүрдүүлэх, тэднээс гэр бүл, үр хүүхдийнхээ хүмүүжилд халамж анхаарал тавих чөлөөт цагийг ихэсгэх, өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулах цагийг нь нэмэгдүүлэх зорилгоор бямба гаригийг ажлын бус өдөр болгох асуудлыг судалж шийдвэрлүүлэх
16.Шинэ бүтцээр ажиллаж  байгаа төсөвт байгууллагууд орон тоогоо бууруулах арга хэмжээ авсан нөхцөлд хэмнэгдсэн цалинг зөвхөн үр дүнтэй, идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх зориулалтаар ашиглах
17.Төв, орон  нутгийн  мал  эмнэлэг,  үржлийн албаны төлбөрт үйлчилгээг өргөтгөх, зарим хэсгийг нь хувьчлах талаар санал боловсруулж шийдвэрлэх
18.Сумдын нийт төсөвт байгууллагууд болон аймгийн төвийн сум, нийслэлийн дүүрэгт ойролцоо байршилтай сургууль, цэцэрлэг, ясли зэрэг төсөвт байгууллагуудын аж ахуй, санхүүг нэгдсэн байдлаар зохион байгуулж, материал, техникийн хангамж, үйлчилгээг нь сайжруулах арга хэмжээг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан авч хэрэгжүүлэх
 
1997 оны
I улирал
 
 
 
1997 оны
I улирал
 
 
 
 
 
 
1997 оны
I улирал
 
 
 
 
 
 
 
1997 оны
П улирал
 
 
 
 
 
 
 
 
1997
 
 
 
 
 
 
 
1997 оны
IҮ улирал
 
 
 
1997 оны I улирал
 
 
 
1997
 
 
 
Зохион бай
гуулалтын
өөрчлөлтөө
хийсэн үеэс
 
1997 оны I улирал
 
 
1997 оны
I улирал
 
 
Ч.Лхагважав
Л.Зориг
Ц.Мөнхтөр
 
 
Ч.Лхагважав
 
 
 
 
 
 
 
Ч.Лхагважав
 
 
 
 
 
 
 
 
Л.Зориг
 
 
 
 
 
 
 
 
 
Л.Зориг
 
 
 
 
 
 
 
Ш.Алтангэрэл
 
 
 
 
Д.Дорлигжав
 
 
 
 
П.Цагаан
Л.Зориг
Ч.Лхагважав
 
Төсвийн эрх
 Захирагч нар
 
 
 
Л.Нямсамбуу
 
 
Аймаг,нийслэл-ийн  Засаг
 дарга нар