- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААД ОРОН, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААСМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШУГАМААР АВАХ ХӨГЖЛИЙН АЛБАН ЁСНЫ ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 1999 оны 93 дугаар тогтоолын хавсралт
ГАДААД ОРОН, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААСМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШУГАМААР АВАХ ХӨГЖЛИЙН АЛБАН ЁСНЫ ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ГАДААД ОРОН, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААСМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ШУГАМААР АВАХ ХӨГЖЛИЙН АЛБАН ЁСНЫ ЗЭЭЛ, ТУСЛАМЖИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
1.Монгол Улсын Засгийн газрын шугамаар гадаад орон, олон улсын байгууллагаас Хөгжлийн албан ёсны зээл, тусламж (цаашид зээл, тусламж гэх)-ийг авах, тэдгээрийн ашиглалтыг зохион байгуулах, хяналт тавих, хариуцлага тооцох, зээл, тусламжийг хүлээн авч хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын ажлыг уялдуулан зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
Зээл, тусламжийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагын үүрэг
2.Гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийг зохицуулах зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх)-ийн үүрэг:
а/зээл, тусламжийн шугамаар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар хөгжлийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, дараалал, бусад бодлогын асуудлаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийцүүлэн санал, зөвлөмж гаргаж Засгийн газарт оруулах;
б/зээл, тусламжтай холбогдсон асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал гаргаж, Засгийн газарт оруулах;
в/зээл, тусламжийн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, хүрсэн үр дүнгийн талаар холбогдох байгууллагуудын тайлан, мэдээллийг хэлэлцэж дүгнэлт гаргах.
3.Гадаад харилцааны яамны үүрэг:
а/Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гадаад орон, олон улсын байгууллагад зээл, тусламж авах хүсэлтийг албан ёсоор тавих, нот солилцох, ерөнхий хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулах;
б/хандивлагчдын эгнээг өргөжүүлэхэд чиглэсэн хэлэлцээг явуулж холбогдох гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг хариуцах;
в/хоёр болон олон талын шугамаар тухайн жилд авах зээл, тусламжийг тодорхой хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд ашиглах асуудлыг салбарын яамдын саналыг үндэслэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн гадаад бодлогын үзэл баримтлал, тусламжийн чиглэлд нийцэж буй эсэх талаар албан ёсны дүгнэлт гаргаж Зөвлөлөөр хэлэлцүүлэн, Засгийн газарт оруулах;
г/хоёр болон олон талын шугамаар авах тусламжийн зохицуулалт, хэрэгжилтэд хяналт тавих.
4.Сангийн яамны үүрэг:
а/эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилттой уялдуулан зээл, тусламжийн хэрэгцээ, тэргүүлэх чиглэлийг салбарын яамдын саналыг үндэслэн тодорхойлж Зөвлөлөөр хэлэлцүүлэн Засгийн газарт оруулах;
б/салбарын яамдын саналыг үндэслэн тухайн жилд шаардагдах зээл, тусламжийн хэрэгцээг гаргаж Зөвлөлөөр хэлэлцүүлэн Засгийн газарт оруулах;
в/зээлээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь зээлийн чиглэлд тохирч буй эсэхийг хянаж, тэдгээрийн боловсруулалтад санхүү, эдийн засгийн дүн шинжилгээ хийх;
г/хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд шаардагдах дотоодын хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээг улсын төсвийн зарцуулалттай уялдуулан тодорхойлж, жил бүрийн төсвийн төсөлд тусгах;
д/зээл ашиглагч байгууллагын төлбөрийн чадвар, төлбөр хийх эх үүсвэр болон улсын гадаад валютын нөөц, төсвийн орлогын бүрдэлт, санхүүжилтийн хөрөнгийн дотоод эх үүсвэртэй уялдуулан гадаад орон, олон улсын байгууллагын хөрөнгийн баталгаа гаргах;
е/Засгийн газрын шийдвэрийг үндэслэн зээлийн хэлэлцээрийг байгуулах, тусламжийн гэрээ, хэлэлцээнд оролцох.Тодорхой хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж буй байгууллага тус бүртэй улсын төсөвт эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулах;
ж/дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу зээл ашиглагч байгууллагаас орох орлогоор тусгай сан байгуулж, төлбөр тооцоог зохицуулах;
з/зээлийн ашиглалт болон өрийн үйлчилгээний байдалд хяналт тавьж, төсөв, төлбөрийн тэнцэлд тухай бүр тусгах;
и/зээлийн өрийн үйлчилгээ, төлбөрийн хуваарийг хөтөлбөр, төсөл, арга хэмжээ бүрээр улсын эдийн засаг, төсөвт учруулах дарамт нөлөөллийг тооцож гаргах;
к/зээлийн гадаад, дотоод төлбөр тооцоонд хяналт тавьж, түүнийг улсын валютын нөөц, мөнгөний бодлоготой уялдуулах;
л/санхүүгийн болон барааны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийлүүлэгдэх барааг бусад холбогдох яамны саналыг үндэслэн сонгох, хүлээн авагч байгууллагыг сонгон шалгаруулах, борлуулалтын орлого төвлөрүүлэх үйл ажиллагааг хянах.
5.Салбарын яамд, тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудын үүрэг:
а/тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг (цаашид "агентлаг" гэх) нь зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх санал хүсэлтээ салбарын яаманд хүргүүлэх;
б/салбарын яам нь жил бүрийн 8 дугаар сарын 1-ний дотор зээлээр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг салбарын хөгжлийн дунд болон урт хугацааны зорилт, бодлоготой уялдуулан сонгон шалгаруулж Сангийн яаманд, тусламжаар хэрэгжүүлэхийг Сангийн болон Гадаад харилцааны яаманд тус тус хүргүүлэх;
в/Засгийн газрын нэрийн өмнөөс зээл, тусламжийн гэрээ, хэлэлцээр байгуулагч нь тухайн гэрээ, хэлэлцээр болон бусад шаардлагатай баримт бичгийн баталгаат хуулбарыг тэдгээрт гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор Сангийн яам, Гадаад харилцааны яам, Улсын гаалийн ерөнхий газарт тус тус хүргүүлэх бөгөөд гэрээ хэлэлцээрт тусгайлан заасан бол тусламж олгогч талд холбогдох мэдээ, тайлан гаргаж өгөх ажлыг зохион байгуулах;
г/яам, агентлаг өөрийн хариуцсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар тендерийн баримт бичиг бэлтгэх, сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, түүнийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хариуцах;
д/зээл, тусламжийг ашиглагч байгууллага нь зээл,тусламжийн хөрөнгийг гэрээний дагуу, зориулалтаар нь үр өгөөжтэй, хугацаанд ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих;
е/зээл, тусламжийн хөрөнгийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ, удирдлага, зохион байгуулалт, техник-технологи, байгаль орчны зохих нөхцөлийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавих;
ж/агентлаг нь зээл, тусламжийн хөрөнгөөр нийлүүлэгдэж буй эд хөрөнгө (автомашин, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, технологийн дамжлага, материал гэх мэт)-ийг Сангийн сайдын 1995 оны 40 тоот тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу нягтлан бодох бүртгэлд тухай бүр тусгах;
з/Сангийн яам, Гадаад харилцааны яам, банкийг зээл, тусламжийн ашиглалт, зарцуулалт, түүнчлэн хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шалгах нөхцөлөөр хангаж шаардагдах материалыг гаргаж өгөх.
и/агентлаг нь Засгийн газрын шугамаар нийлүүлэгдэж буй тусламжийн барааг хүлээн авч борлуулах, борлуулалтын орлогыг төсвийн болон тусгай дансуудад төвлөрүүлэх үүрэг хүлээх;
к/гэрээ, хэлэлцээр болон санхүүгийн холбогдолтой баримтыг 10 жилээс доошгүй хугацаагаар хадгалах;
л/зээл, тусламжийн шугамаар нийлүүлсэн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа материалыг хүлээн авч борлуулах үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн улирлын мэдээ, тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор салбарын яаманд хүргүүлэх.Салбарын яам нь мэдээг нэгтгэн батлагдсан маягтын дагуу хагас, бүтэн жилээр гаргаж, зээлийн тайланг 1 ба 7 дугаар сарын 31-ний дотор Сангийн яаманд, тусламжийн мэдээг Гадаад харилцааны яаманд хүргүүлж байх.
Хоёр.Гадаадын зээл, тусламжийг хүлээн авч хэрэгжүүлэх хариуцлагын тогтолцоо
6.Зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах хариуцлагыг зээл ашиглагч байгууллага хүлээнэ.
7.Энэхүү журмын 5 дугаар заалтын "л"-д заасан зээл, тусламжийн ашиглалтын нэгдсэн мэдээллийг үнэн зөв, хугацаанд нь өгөх хариуцлагыг салбарын яамдууд хүлээх.Хэрэв холбогдох мэдээллийг ирүүлээгүй бол тухайн салбараас хэрэгжүүлэхээр шинээр санал болгосон хөтөлбөр, төсөл, арга хэмжээг Зөвлөл болон Засгийн газарт оруулахгүй.
Гурав.Мэдээлэл солилцоо, мониторинг
8.Хөгжлийн албан ёсны зээл, тусламжийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээлэл солилцох тогтолцоог Гадаад харилцааны яам, Сангийн яам тус тус бий болгон Засгийн газрын байгууллагуудыг холбогдох мэдээллээр хангах.
9.Гадаад харилцааны яам, Сангийн яам хөгжлийн албан ёсны зээл, тусламжаар хэрэгжүүлж буй хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар үнэлэлт дүгнэлтийг гаргаж, нэгдсэн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж Зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газарт оруулах.
-----оОо----
Текст томруулах
A
A
A