- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨГЖМИЙН ТОМ ХЭЛБЭРИЙН БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ
Засгийн газрын 1998 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
ХӨГЖМИЙН ТОМ ХЭЛБЭРИЙН БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
ХӨГЖМИЙН ТОМ ХЭЛБЭРИЙН БҮТЭЭЛИЙГ УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ ЖУРАМ
1.Хөгжмийн том хэлбэрийн бүтээл (цаашид "хөгжмийн бүтээл" гэнэ)-ийг үнэлэх, улсын санд худалдан авах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.
2.Худалдан авсан хөгжмийн бүтээлүүдийн дарамж (клавир), удирдбар (партитура)-ыг Гэгээрлийн яамны архивт хадгална.
Хоёр.Хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүдийг сонгох,үнэлэх, худалдан авах
3.Жил бүрийн "Алтан намар" хөгжмийн наадам, хөгжмийн томоохон арга хэмжээнд орж тоглогдсон бүтээлээс Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу зохиогчтой нь тохиролцсоны үндсэн дээр улсын санд худалдаж авна.
4.Улсын санд худалдан авах хөгжмийн бүтээлийг шинжлэн үзэж, зохиогчийн үнэлсэн үнэлгээнд тулгуурлан зөвшилцөх замаар улсын санд худалдан авах эсэх талаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг (цаашид "зөвлөл" гэнэ) Гэгээрлийн сайдын тушаалаар томилон ажиллуулна.
5.Зөвлөл нь 7-гоос доошгүй гишүүнтэй байх бөгөөд урлаг, уран бүтээлийн өндөр мэдлэг боловсролтой мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжмийн онолч, судлаач, хөгжмийн театрын найруулагч, удирдаач, хөгжмийн сургалтын мэргэжилтэн, Гэгээрлийн яамны төлөөлөгчөөс бүрдэнэ.
6.Улсын санд худалдан авах бүтээлүүдийн талаар зөвлөл хэлэлцэн тэмдэглэл хөтөлж, санал гаргана. Уг саналд тухайн бүтээлийг худалдан авах тухай тодорхой үндэслэлийг тусгана. Зөвлөлийн саналыг үндэслэн Гэгээрлийн сайд шийдвэр гаргана.
7.Зөвлөл нь 70-аас доошгүй хувийн ирцтэй зөвлөлдөж сонссон бүтээлийг улсын санд худалдан авах эсэхийг тухайн бүтээлийн уран сайхны ололтыг харгалзан ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
8.Зөвлөлийн гишүүн бүтээлээ худалдаж байгаа бол тухайн асуудлыг хэлэлцэхэд санал хураалтад оролцохгүй.
9.Улсын санд худалдан авах хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг жилд зөвхөн нэг удаа зөвлөлдөн сонгож, худалдан авна.
Гурав. Сонголт хийсэн бүтээлийг санхүүжүүлэх, хөрөнгийг зарцуулах
10.Улсын санд худалдан авах зорилгоор сонгосон бүтээлийг улсын төсвөөс тухайн жилд хуваарилсан хөрөнгөд багтаан санхүүжүүлнэ. Төсвөөс олгосон хөрөнгийн 10 хувийг уран бүтээлийг хувилах, сурталчлах болон зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгоход зарцуулна.
11.Хөгжмийн бүтээлийг худалдаж авах тухай Гэгээрлийн сайдын тушаал нь хөрөнгийг захиран зарцуулах үндэслэл болно.
12.Энэ журмын биелэлтэд Гэгээрлийн яам, Сангийн яам хяналт тавьж ажиллана.
---оОо---
Текст томруулах
A
A
A