- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ
Засгийн газрын 1997 оны 255 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ
БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ
¹
|
Арга хэмжээ
|
Хугацаа
|
Хариуцах байгууллага
|
1
|
"Бүх нийтийн экологийн боловсрол"үндэсний хөтөлбөр болон түүний явц, үр дүнг сурталчлах
|
1998 оноос
|
Гэгээрлиийн яам, Радио, телевизийн хэрэг эрхлэх газар
|
2
|
Аймаг, нийслэл, сум,дүүргийн дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
|
1998 он
|
Засаг дарга нар, чиглэлийн яамд
|
3
|
Албан бус боловсролын тогтолцоонд бүх нийтэд экологийн боловсрол эзэмшүүлэх асуудлыг тусгах
|
1998 он
|
Гэгээрлийн яамны харьяа Албан бус боловсролын төв
|
4
|
Хөтөлбөрийн хүрээнд үндэсний, орон нутгийн, төрийн ба төрийн бус байгууллагын түвшинд төслүүд боловсруулж хэрэгжүүлэх
|
1998-2005 он
|
Гэгээрлийн яам, Байгаль орчны яам, аймаг, нийслэлийн боловсрол, соёлын төвүүд, Монголын байгаль орчныг хамгаалах холбоо
|
5
|
Гадаад улсын болон олон улсын төрөлжсөн байгууллагуудаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслийг уялдуулан зохицууллах
|
1998-2005 он
|
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний зөвлөл
|
6
|
Албан ба албан бус сургалтын хүрээнд иргэдийн нас, мэргэжил, боловсрол, хэрэгцээ сонирхолд нийцүүлэн экологийн боловсролын сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгож, багш нарын мэргэжил дээшлүүлэх
ажлыг зохион байгуулах
|
1998-2000 он
|
УБИС-ийн харьяа Боловсролын хөгжлийн сургууль, Гэгээрлийн яамны харьяа Байгаль эх төв, Албан бус боловсролын төв, Боловсролын хүрээлэн
|
7
|
Ерөнхий боловсролын сургуульд үзэх "Экологи"сонгон суралцах хичээлийн агуулгыг боловсруулан баталж,сурах бичиг зохиолгон хэвлүүлэх
|
1998 он
|
Гэгээрлийн яам, Байгаль орчны мэдээлэл, сурталчилгаа төсөл
|
8
|
Ерөнхий боловсролын сургуулийн бүх мэргэжлийн багш нарт зориулан зааж буй хичээлээрээ сурагчдад экологийн зохих мэдлэг, чадвар эзэмшүүлэхдээ ашиглах зөьлөмжүүдийг боловсруулан гарах
|
1997-2000 он
|
Гэгээрлийн яам, УБИС-ийн харьяа Боловсролын хөгжлийн сургууль, Байгаль орчны мэдээлэл сурталчилгаа төсөл
|
9
|
"Эрүүл мэндийг дэмжигч сургууль"хөдөлгөөний хүрээнд сургуулийн экологийн орчинг сайжруулах
|
1998-2005 он
|
Гэгээрлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
10
|
"Ногоон хувьсгал"хөтөлбөрийн хүрээнл иргэдэд экологийн сургалт зохион байгуулах
|
1998-2000 он
|
Гэгээрлийн яам, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаи
|
11
|
Их, дээд сургуулийн бүх мэргэжлийн ангид ерөнхий экологи, байгаль хамгааллын үндсийг ерөнхий, суурь боловсрол олгох бүлэг хичээлийн бүрэлдэхүүнд оруулах, инженер, багш, эмч, хууль, эдийн засаг, хөдөө аж ахуй, худалдааны салбараар бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүдэд эрхлэх ажилтай нь холбоо бүхий эколги-орчны хамгааллын мэргэжих курсийг мэргэжил олгох бүлэг хичээлийн бүрэлдэхүүнд оруулж, сургалтад шаардагдах нөхцөлийг хангах ажлыг зохион байгуулах
|
1998-1999 он
|
Гэгээрлийн яамны харьяа Боловсролын хүрээлэн, их, дээд сургуулиуд
|
12
|
Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэхийн тулд хэрэглэгчдийн бүлэг бүрийн хэрэгцээнд нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, ном зохиол, гарын авлага, зөвлөмжийн чанар, хүрэлцээ хангамжийг сайжруулах
|
1998-2005 он
|
Гэгээрлийн яам, Байгаль орчны яам, Монголын байгаль орчныг хамгаалах холбоо
|
13
|
Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, бүх түвшний удирдах ажилтнуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, энэ чиглэлээр мэргэшүүлэх, тэдний нөөцийг үр ашигтай ашиглах арга хэмжээ авах
|
1998-2005 он
|
Гэгээрлийн яам, Байгаль орчны яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
14
|
Байгаль хамгаалагч, байгаль орчны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэг боловсон хүчний мэдлэг боловсрол, үр чадварыг дээшлүүлэх
|
1998-2005 он
|
Байгаль орчны яам
|
15
|
Байгаль орчны талаар гарсан хууль тогтоомжийг сурталчлах, түүнийг биелүүлэх шаардлагыг сургалттай хослуулан гүйцэтгэх ажлыг зохион байгуулах
|
1998-2005 он
|
Байгаль орчны яам
|
16
|
Эрүүл аж төрөхөл ажиллаж, сурч, амьдарч буй орчны нөлөө, хөдөлмөр хамгааллын нөхцлийн ач холбогдлын талаар сургалт, мэдээлэл сурталчилгаа явуулах ажлын зохион байгуулах
|
1998-2005 он
|
Эрүүл мэнд , нийгмийн хамгаалалын яам
|
17
|
Арми, батлан хамгаалахын бие бүрэлдэхүүний экологийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах
|
1998-2005 он
|
Батлан хамгаалах яам, Гэгээрлийн яам
|
18
|
Экологийн талаар танин мэдэхүй, сургалт,мэдээлэл, сурталчилгааны олон төрлийн нийтллэл, нэвтрүүлгийг тогтмол явуулах
|
1998-2005 он
|
Радио, телевизийн хэрэг эрхлэх газар
|
19
|
Бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог өргөжүүлэх
|
1998-2005 он
|
Монголын байгаль орчныг хамгаалах холбоо
|
20
|
Хүүхэд багачуудад экологийн боловсрол эзэмших үйл ажиллагааг дэмжсэн урлаг, соёл,биеийн тамир, спортын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах
|
1998-2005 он
|
Хүүхдийн төлөө үндэсний төв
|
________ о О о _______
Текст томруулах
A
A
A