A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1998 оны 128 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

БИОТЕХНОЛОГИ ДЭД ХӨТӨЛБӨР
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Монголын биотехнологийн хөгжлийн өнөөгийн байдал
Манай улсад биотехнологийг 1986 оноос эхлэн Монгол Улсын шинжлэх ухаан,технологийн дэвшлийн нэг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлэн түүний хүрээнд явуулах судалгаа, боловсруулалт болон үйлдвэрлэлийн ажлын чиглэлийг тодорхойлсон, хэрэгжVVлэх арга хэмжээг Vе шаттайгаар тусгасан хэд хэдэн баримт бичиг гарган, зохион байгуулалтын нэлээд арга хэмжээг авч ирсэн билээ.
1992 оноос Гепатит, Биоинж, Монэнзим-био, Монэнзим-ген, Монэнзим-тех, Анагаах ухааны эм, Малын вируст өвчин, Малын бактерт өвчин, Шим бордоо, Биохий, Буудайн генетик, Ургамлын эд эс, Микрофлор, Зэсийн биометаллург, Микробиологийн аргаар ургамал хамгаалах, Малын биотехнологи, ВирусгVй таримал ургамал зэрэг 30-аад төслийн хVрээнд судалгаа, туршилтын ажлыг явуулж ирсэн болно.
Олон улсын байгууллага болон гадаад орны тусламжаар Биотехнологийн хүрээлэнд Молекул биологийн, Мал аж ахуйн хүрээлэнд Радио иммунологийн болон Малын үр хөврөл шилжүүлэн суулгах, Халдвар, нян судлалын институтэд Иммуно-глобулины зэрэг лабораториудыг байгуулан эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуульд явуулж буй биотехнологийн үйл ажиллагаанд орчин үеийн зарим техник хэрэгсэл нийлүүлэгдэн, "Шим", "Биоженомикс" компаниуд өөрийн хөрөнгөөр лабораториуд байгуулан биотехнологийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн нь манай оронд биотехнологийн материаллаг баазыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгаа юм.
Биотехнологийн зарим судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн ажлын явц байдал арга зүйн хувьд нэлээд зүгширч эхний үр дүнгүүд гарсаар байна."Б" гепатитын эсрэг үндэсний шинэ вакцин (ийлдсийн ба рекомбинат ДНХ) оношлуур, үрэвсэл эсэргүүцэх, уургийн задрал явуулах үйлчлэл бүхий панкипсин, химотрипсин, трипсин, гликовит, ходоод гэдэсний багц фермент (трифермент) хуурай цөс, хVнсний уураг, нимбэгийн болон сүүний хүчил, сүүн бүтээгдэхүүний исгүүр, талхны хөрөнгө, малын уурагт тэжээл (хөрөнгөнцөр, лизин, антибиотик, замгийн суспензи), мал, амьтны зарим халдварт өвчний оношлуур, бактерийн гаралтай бордоо, уурагжсан сүрэл, хүнсний мөөг, ургамал хамгаалах биологийн хэрэгсэл зэрэг олон шинэ бүтээгдэхүүн бий болгосон бөгөөд лаборатори, туршилтын цехийн түвшинд үйлдвэрлэж зах зээлд их бага хэмжээгээр борлуулж ирсэн болно.
Түүнчлэн малын үр хөврөл шилжүүлэн суулгах, үр болон үр хөврөлийг гүн хөлдөөж хадгалах арга технологийг манай эрдэмтэд эзэмшиж, энэхүү аргаар анхныхаа тугал, ишгийг 1988, 1989 онд гаргаж авсан ба одоо ноолуурын монгол ямааны үржлийн цөм сүрэг бий болгох үр, үр хөврөлийн сан бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Зэс-молибдений орд газрын ядуу хүдрээс зэсийн баяжмал гаргаж авах, арьс шир, нэхий боловсруулах зэрэг бусад салбарт ч бичил биетнийг ашиглан үндэсний технологи бий болгох ажлыг явуулж байна.
Малын зарим халдварт өвчний оношлуур, вакциныг уламжлалт аргаар хийхэд жил бүр олон зуун сарлаг, хонь, ямааг нядалдаг байсан бол одоо эсийн өсгөврийн аргаар үйлдвэрлэхэд нэг толгой малыг 1,5 мл өсгөврөөр төлөөлүүлдэг болсон ба Монгол хундгана зэрэг нэн ховор  ургамлаас гадна төмс, сонгино, үхрийн нүд зэрэг  таримал ургамлын эд эсийг лабораторийн нөхцөлд меристемийн аргаар ургуулсныг хүлэмжид шилжүүлэн тарималжуулах түвшинд хVрээд байна.
Ийм аргаар вирусгүй төмсний үйлдвэрлэл явуулж эхлээд байгаа нь тухайн бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгаж, хаягдлыг үлэмж багасган, чанарыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Үр, үр хөврөлийг гүн хөлдөөж хадгалснаар өндөр ашиг шимтэй мал, ховор, ховордож байгаа амьтны шилмэл үрийн буюу удмын санг бий болгож, удаан хугацаанд найдвартай хадгалах, шаардлагатай үед хэрэгцээний хэрээр ашиглаж байх нөхцөл бүрддэг.Жишээ нь: Одоогийн байдлаар мал аж ахуйн үржлийн албанд сүүний үүлдрийн үхрийн 296,8 мянга, махны чиглэлийн 5 үүлдрийн 125,4 мянга, нутгийн шилмэл омгийн 2,0 мянга, бүгд 424,0 мянган сайн угсааны малын үрийн сантай болоод байна.
Өнөөдөр манай улсад биотехнологийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг 20-иод хүрээлэн, төв, компаниуд ажиллаж байгаа нь жилдээ дунджаар 1600,0 сая төгрөгийн бүтээгдэхVVн үйлдвэрлэж байна.
Дээрх байгууллагууд нь төр, засгийн зүгээс биотехнологийн чиглэлээр ямарваа нэгэн зохицуулалтгүй бие даасан байдалтай ажиллаж байгаа бөгөөд  1996 онд эвлэлдэн нэгдэж, Монголын биотехнологийн ассоциацийг байгуулж, гадаад, дотоод үйл ажиллагаагаа уялдуулах оролдлогуудыг хийж байна.
Тус ассоциаци нь 1997 онд олон улсын биотехнологийн үйлдвэрлэлийн байгууллагад /биотехнологийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн 600-гаад байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн/  гишүүнээр элсэн орсон ажээ.
2.Биотехнологи хөтөлбөр боловсруулах үндэслэл
1/Улсын Их Хурлын 1994 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Үндэсний аюулгVй байдлын Vзэл баримтлал"-д Монгол Улс нь шинжлэх ухаан-технологийн салбарт олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай байхыг чухалчилсан бөгөөд биотехнологийг тэргүүлэн хөгжүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сортыг хамгаалах, үндэсний технологи, хүн, ургамал, мал, амьтны генефондын судалгаа, мэдээллийг төрийн хамгаалалтад байлгахаар заасан;
2/Улсын Их Хурлын 1996 оны 26 дугаар тогтоолоор баталсан "Монгол  Улсын  хөгжлийн  үзэл баримтлал"-ын Ш бүлэгт өндөр технологитой бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүн сонгон авах шинжлэх ухаан, технологийн 6 чиглэлд биотехнологийг оруулж, түүний хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг зааж тодорхойлсон. Үзэл баримтлалд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх арга замыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн дунд хугацааны болон жил, жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нарийвчлан тусгаж байх нь зVйтэй гэж энэхүү 26 дугаар тогтоолд  заасан.Иймд "Биотехнологи" хөтөлбөр нь тус чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний үндсэн чиг баримтлал нь болно;
3/Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөрт хөдөө аж ахуй, анагаах ухаан, биотехнологи зэрэг чиглэлийн хавсарга судалгаа, шинжилгээний ажилд түлхүү анхаарах, амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг гүнзгийрүүлэн судалж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний уламжлалт технологийг шинжлэх ухааны ололтоор баяжуулан хөгжүүлэх зэрэг зорилтыг дэвшүүлж, биотехнологийг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулахаар заасан.
 
 
Хоёр.Хөтөлбөрийн зорилго, зорилт, дэмжих бодлого
З.Зорилго
Хөтөлбөрийн үндсэн зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад биотехнологийн ололтыг үр дүнтэй ашиглах, биотехнологийг шинжлэх ухаан-технологийн тэргүүлэх чиглэлийн нэг болгон хөгжүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
4.Зорилт
1/Шинэ үеийн вакцин, оношлуур, эм, биобэлдмэл бий болгож хүн, мал, амьтныг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;
2/Биотехнологийн аргаар найрлагын хувьд төгс уураг, витаминт хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
3/Үр хөврөл шилжүүлэн суулгах, шилжмэл гентэй амьтан гаргах замаар өндөр ашиг шимтэй малыг богино хугацаанд өсгөн үржүүлж сүргийн нөхөн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, шинэ үүлдэр удам гаргах;
4/Эд эсийн өсгөвөр, шилжмэл гентэй ургамал гаргах замаар өвчин, хортон, ган, хүйтэнд тэсвэртэй, арвин ургацтай, эрт болцтой таримал болон хүнсний ургамал бий болгох;
5/Бактерийн гаралтай бордоо үйлдвэрлэн цэвэр үйлдвэрлэлийг бий болгох, тариалангийн талбайн үр шимийг сайжруулж, таримлын ургацыг нэмэгдүүлэх;
6/Бэлчээрийн болон таримал ургамал, ой модыг өвчин, хортноос хамгаалах биологийн хэрэгслүүдийг бий болгож химийн бодисын хэрэглээг багасгаж хүн, мал, амьтныг хордолтоос хамгаалах;
7/Ядуу агууламжтай хүдрээс металлыг биофлотацийн аргаар ялгаж баяжуулах замаар уул уурхайн үйлдвэрлэлийн  үр дүнг сайжруулах;
8/Биотехнологид түшиглэсэн орчин үеийн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
9/Амьтан, ургамлын гаралтай хямд төсөр хоёрдогч түүхий эдийг ашиглаж дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, импортын барааг орлуулах, хVн болон мал эмнэлэг, хүнс тэжээлийн зориулалттай зарим бүтээгдэхүүний дотоод хэрэгцээг хангах;
10/Монгол Улсад биотехнологийн аюулгүй байдлыг хангах, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц экспортын зориулалттай экологийн цэвэр, стратегийн ач холбогдол бүхий зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн судалгаа, туршилт, олон улсын эрх бүхий байгууллагын хүлээн зөвшөөрсөн горимын хүрээнд буюу  GLP ( GOOD LABORATORY PRACTICE) ,  GMP (GOOD MANUFACTURING  PRACTICE) - ийн түвшинд явуулах, улмаар биотехнологийн өндөр  хөгжилтэй орнуудаас пилот үйлдвэр  (PILOT PLANT) - ийн технологийг шилжүүлэн авч нутагшуулах. 
5.Дэмжих бодлого
Биотехнологийн салбарын дараахь чиглэлийн үйл ажиллагаа болон аж ахуйн нэгж, байгууллагыг тэргүүн ээлжинд дэмжинэ:
1/Байгаль, хVн, мал, амьтанд зохимжтой биологийн төрөл зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэхэд чиглэсэн судалгаа, үйлдвэрлэл;
2/Биотехнологийн хөгжилд чиглэсэн, технологи дамжуулах үйл ажиллагаа, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
3/Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай суурь судалгаа, богино хугацаанд хэрэгжиж үр дүнгээ өгөх хавсарга судалгаа, үйлдвэрлэлийн төслүүд, сургалтын арга хэмжээ;
4/Энэ салбарт сүүлийн З жилд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж.
 
 
Гурав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх  арга хэмжээ
6.Засгийн газар
1/Улс орны хөгжлийн стратегийн төлөвлөлт, бодлого боловсруулахад биотехнологийн хөгжлийн асуудлыг тусган хэрэгжүүлэх;
2/Монгол Улсын аюулгVй байдалд нийцүүлэн биотехнологийн талаархи хууль эрхийн баримт бичиг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барих;
3/Биотехнологийн   чиглэлээр   ажиллах   боловсон   хүчнийг  бэлтгэх, мэргэшүүлэх. 
7.Төрийн захиргааны төв байгууллагууд
Гэгээрлийн яам
1/Олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай молекул биологи, генетик, микробиологи, биохимийн суурь судалгаа, богино хугацаанд үр ашгаа өгөх хавсарга судалгаа, туршилт, зохион бүтээх ажлын төслийг санхүүжүүлж хэрэгжүүлэх;
2/1999/2000 оны хичээлийн жилээс биотехнологийн сургалтыг ерөнхий боловсролын болон дээд сургуулийн байгалийн шинжлэл, техник, технологийн салбарын сургалтын  программд тусган зохих шатны мэдлэг олгох;
3/1999/2000 оны хичээлийн жилээс эхлэн өндөр хөгжилтэй гадаад орны болон дотоодын дээд сургуульд биотехнологийн мэргэжилтнүүдийг түлхүү бэлтгэх;
4/Эх орны түүхий эдэд тулгуурласан биотехнологийн үйлдвэрлэл явуулахад ардын уламжлалт технологийг шинжлэх ухааны орчин үеийн ололтоор баяжуулж үндэсний дэвшилт технологи бий болгох ажлыг зохион байгуулах;
5/Биотехнологийн чиглэлийн судалгаа шинжилгээ, туршилтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд эрх зүй, эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэх арга хэмжээ авах;
6/Биотехнологийн суурь судалгааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, туршлага судлах, олон улсын хурал зөвлөлгөөнд оролцох, дотооддоо зохион байгуулах арга хэмжээг хэрэгжVVлэх.
Сангийн яам
Биотехнологийг улсын хэмжээнд хөгжүүлэхэд улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, гадаад орнуудын зээл, тусламжийн хүрээнд санхүүжүүлэх эх үүсвэрийг тухай бүр шийдвэрлэж байх.
Хөдөө  аж  ахуй, үйлдвэрийн яам,
 Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
1/Биотехнологийн үйлдвэрлэлийг дэмжих, эрчимжүүлэх бизнесийн төслүүдийг санхүүжүүлэх;
2/Биотехнологийн судалгаа, туршилтын ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, жижиг, дунд үйлдвэр байгуулах ажлыг зохион явуулах.
8.Шинжлэх ухааны академи
1/Олон улсын хэмжээний шаардлага хангах түвшинд молекул биологи, генетик, микробиологи, биохимийн суурь судалгаа, богино хугацаанд эдийн засгийн үр ашгаа өгөх хавсарга судалгааны туршилтын ажлыг явуулах;
2/Биотехнологийн ололт амжилтыг гадаад, дотоодын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдэд сурталчлан таниулах, мэдээлэл солилцох, түгээх ажлыг хэрэгжүүлэх.
9.Төрийн бус байгууллагын оролцоо
Биотехнологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн бус байгууллага нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулахдаа "Биотехнологийн үндэсний зөвлөл"-тэй гэрээ байгуулан ажиллана.
10.Биотехнологийн салбарын   аж ахуйн нэгжүүд
Биотехнологийн дэд хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах аж ахуйн нэгжүүдээс хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөөг 1, 2 дугаар хавсралтад тусгав.
 
Дөрөв.Хөтөлбөрийн  удирдлага  зохион  байгуулалт,санхүүжилт, хугацаа          
11.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүргийг Биотехнологийн үндэсний зөвлөл гүйцэтгэнэ.Тус зөвлөлийг үндэсний хөгжлийн бодлого хариуцсан Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.
12.Биотехнологийн үндэсний зөвлөлийн эрх үүрэг:
1/Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах;
2/Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж дүгнэлт гаргах;
3/Хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт, тодотгол хийх саналыг Засгийн газарт тавих;
4/Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний асуудлыг Шинжлэх ухаан, технологийн үндэснийзөвлөл, холбогдох бусад байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
5/Үндэсний зөвлөл нь хөтөлбөрийн байнгын удирдлага, зохицуулалтыг гэрээний үндсэн дээр Монголын Биотехнологийн ассоциацаар гүйцэтгүүлж болно.
13.Хөтөлбөрийн санхүүжилт
1/Улсын төсөв;
2/Шинжлэх ухаан, технологийн сан;
3/Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан;
4/Олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж;
5/Бусад.
14.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Биотехнологийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг 1999-2005 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
  Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  гарах үр дүн
15.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дор дурдсан үр дүнд хүрнэ:
1/Биотехнологи нь шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбарын нэг болон хөгжиж, биотехнологийн үйлдвэрлэл нь биологийн гаралтай зарим бүтээгдэхүүний импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх тогтвортой үйлдвэрлэлийн хэмжээнд хүрнэ;
2/Манай оронд өргөн тохиолддог хүн, малын халдварт, паразит өвчнийг оношлох, эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх шинэ үеийн бэлдмэлийн үйлдвэрлэл явуулж, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж практикт нэвтрүүлснээр хүн, малыг өвчлөлөөс урьдчилан сэргийлж  эрүүлжүүлэх чиглэлд бодитой ахиц гарна;
3/Мах, сүүн бүтээгдэхүүний уламжлалт технологийг боловсронгуй болгож, хүнсний бүтээгдэхүүний шинэ нэр төрөл,  үйлдвэрлэлийг нэмэгдүүлснээр хүн амын хүнсний хангамж нэмэгдэнэ;
4/Ургамал, амьтан, малын гаралтай түүхий эдээс экспортын зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, орлогын нэмэгдэл  эх үүсвэр бий болгоно;
5/Биологийн бордоо, гербицид, пестицидийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, үр тариа болон хүнсний ногооны ургацыг нэмэгдүүлж байгаль орчны бохирдлыг багасгана;
6/Биотехнологийн боловсон хүчин бэлтгэж, биологийн суурь судалгааг шинэ шатанд гаргаснаар биотехнологийн үйлдвэрлэлийн шинэ зэхэлтүүд буй болно;
7/Биотехнологийн судалгаа, үйлдвэрлэл явуулах  таатай нөхцөл  бүрдэнэ.
 
-----оОо------