A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 1997 оны 105 дугаар тогтоолын хавсралт

МАЛЫН ЧАНАР, ҮРЖЛИЙН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
  Нэг.Хөтөлбөрийн үндэслэл, мал үржүүлэх чиглэл 1.Одоогийн байдал
 
                Мал аж ахуй нь манай орны эдийн засгийн уламжлалт салбар төдийгүй зах зээлийн нөхцөлд дэлхийн түвшинд өрсөлдөхүйц чанар сайтай, байгалийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойгоороо үлэмж давуутай юм.Мал сүрэг сүүлийн жилүүдэд тогтвортой өсч, 1996 онд 29,3 саяд хүрсэн боловч ашиг шимт малын нийт сүрэгт эзлэх хувийн жин буурч, малын ашиг шимийн гарц, чанар дээшлэхгүй байна.
                Малын үүлдэрлэг байдал, ашиг шимийг дээшлүүлэхэд чухал үүрэг бүхий зарим үүлдэр, омог, хэвшлийн малын удмын сан алдагдах, тооны хувьд цөөрөх, улмаар устахад хүрч болзошгүй байна.
2.Малын чанарыг сайжруулах шаардлага
 
                Ноос, ноолуур, арьс, ширэн эдлэл, ялангуяа  мал аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй зах зээлийн өнөөгийн хэрэгцээг бүрэн хангаж байх шаардлагаас хоцрох хандлагатай болсон нь мал үржүүлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд саад бэрхшээл болж байна. Түүгээр ч үл барам нийт иргэд, юуны өмнө хөдөөгийн хөдөлмөрчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг төр, засгийн анхаарлыг татах эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал болж байна.
                Иймд малын үүлдэрлэг байдал, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах сонирхлыг өрнүүлж, чөлөөт өрсөлдөөн бий болгох, мал аж ахуйн үржлийн ажил, үйлчилгээг зах зээлийн нөхцөлд зохицуулан шинэчилж, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна.
З.Малын чанарыг сайжруулахад учирч байгаа бэрхшээл     
                Мал сүргийн чанарыг сайжруулах гол нөхцөл болох хээлтүүлэгчийг ашиг шим ихтэй баталгаажсан сүргээс бойжуулахын чухлыг үл хайхран айл өрх бүр өөрийн хотноос хээлтүүлэгч тавьж ашигладаг болсон, тэдэнд үржил селекцийн мэдээллээр үйлчлэх систем бүрдээгүй, хөрөнгө мөнгө, багаж хэрэгсэл хүрэлцээгүй, үржлийн ажил, үйлчилгээний зохион байгуулалтын дутагдлыг арилгаж сайжруулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын идэвхтэй үйл ажиллагаа хангалтгүй байгаа зэрэг бэрхшээл байна.
4.Хөтөлбөрийн зорилго
                Цөм, торгон сүргийг өмчийн аль тохиромжтой хэлбэрээр бүрдүүлэн үржлийн ажил, үйлчилгээг зах зээлийн шаардлагад нийцүүлж, мал сүргийн ашиг шимийн гарц, чанарыг дээшлүүлэх үндсэн дээр "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх нэг гол нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
                Үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах энэхүү арга хэмжээг 2005 он хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.
5.Мал үржүүлэх үндсэн чиглэл
Мал сүргийг өсгөхийн зэрэгцээ чанарыг сайжруулах, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, тухайн бүс нутгийн онцлог, уламжлалт чиг хандлага зэргийг харгалзан төрөл бүрийн мал, хөдөө аж ахуйн тэжээвэр амьтдыг  ашиг шимийн тодорхой чиглэлээр үржүүлнэ.
      5.1.Тэмээг ноосны чанарыг сайжруулах, сүүн ашиг шимийг нэмэгдүүлэх, уналга эдэлгээний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр шилж үржүүлэхийн зэрэгцээ Галбын говийн улаан, Хэцийн хүрэн, Хос зогдорт омгийн тэмээг бүс нутагт нь сайжруулагчаар ашиглах.
      5.2.Адууг уналга эдэлгээний болон хурдлах чадварыг бататгах, мах, сүүн ашиг шимийг дээшлүүлж айраг, алагласан махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр шилж үржүүлэхийн зэрэгцээ тодорхой бүс нутагт Тэс, Галшар адууг сайжруулагчаар ашиглах.
      5.З.Монгол үүлдрийн үхрийг мах-сүүн ашиг шимээр өөр дотор нь сонгон үржүүлэхийн зэрэгцээ Сэлэнгэ үүлдэр, Дорнод талын махны хэвшлийн үхрийг үндсэн сайжруулагчаар ашиглах.
      Бэлчээр хадлангийн бололцоотой тодорхой бүс нутгийн үхрийг Лимузин үүлдэртэй эрлийзжүүлэн хурдан өсөлттэй, чанар сайтай, алагласан махны чиглэлээр үржүүлэх ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ хэрэгцээний эрлийзжүүлгийг өргөн хүрээтэй явуулж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өргөжүүлж, үхрийн мах экспортлох боломжийг нэмэгдүүлэх.
      5.4.Сарлагийг цэврээр нь сонгон үржүүлж, сүүний тослог, махны гарцыг нэмэгдүүлэх.
      5.5.Монгол үүлдрийн хонийг мах-ноосны чиглэлээр өөр дотор нь сонгон үржүүлэхийн зэрэгцээ Байдраг, Баяд, Говь-алтай үүлдрийн хонийг үндсэн сайжруулагчаар ашиглаж ноос, махан ашиг шимийг нэмэгдүүлэх; Орхон, Хангай, Ерөө, Тал нутгийн цагаан, Жаргалант зэрэг нарийн, нарийвтар ноост хонины чанарыг сайжруулах; Үзэмчин, Баруун монголын ууцан сүүлт, Барга, Хотонт, Алтанбулаг хонийг мах-өөх-ноосны; Торгууд, Дархад, Сартуул, Сутай хонийг мах-ноосны; Сүмбэр хонийг хурганы арьсны чиглэлээр тухайн бүс нутагт цэврээр үржүүлэх.
      5.6.Монгол үүлдрийн ямааг өөр дотор нь сонгон үржүүлж ноолуур, мах, сүүн ашиг шимийг дээшлүүлэхийн зэрэгцээ Баяндэлгэр, Өлгийн улаан зэрэг омгийн ямааг үндсэн сайжруулагчаар ашиглаж ноолуурын гарц, чанарыг сайжруулах, Говьгурвансайхан, Уулынбор, Өнжүүл  ямааг цэврээр үржүүлэн ноос, ноолуурын чанар, амьдрах чадварыг нь дээшлүүлэх чиглэлээр үржлийн ажлыг зохион байгуулах.
      5.7.Эрчимжсэн мал аж ахуйг сэргээж юуны өмнө томоохон төв суурингийн орчимд саалийн үхэр өсгөх чиглэлээр Хар тарлан, Шар тарлан, Алатау үүлдрийн үхрийг цэврээр сонгон үржүүлэх.
      5.8.Нутгийн болон нутагшуулсан гахайг мах-өөх, махны; шувууг өндөг, бройлерийн чиглэлээр үржүүлж, зөгийн ашиг шимийг дээшлүүлж сайн чанарын бүлэнцэр бойжуулан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хангах.
  Хоёр.Мал  аж  ахуйн  үржлийн ажил,  үйлчилгээг хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалт, сургалт   
Мал аж ахуйн үржлийн ажил, үйлчилгээг  төрийн, төрийн бус байгууллага болон хоршоо, нөхөрлөл, хувийн хэвшлийн мэргэжлийн нэгжүүд хэрэгжүүлнэ.
6.Мэргэжлийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх төрийн байгууллага
Мал үржлийн ажил, үйлчилгээг сум, аймаг, улсын хэмжээний албад зохион байгуулж хэрэгжүүлэх бөгөөд тохируулагч агентлаг биелэлтэд нь хяналт тавина.
Харин мал үржүүлэгчдэд гэрээ, захиалгын үндсэн дээр малын үр, үр хөврөлөөр  үйлчлэх, үржлийн мал бойжуулах зэрэг мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэх Үржил зохиомол хээлтүүлгийн төвийн үйл ажиллагааг өргөтгөж, өөрийгөө санхүүжүүлэх аж ахуйн нэгж хэлбэрээр зохион байгуулж ажиллуулна.
7.Мал аж ахуйн үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх төрийн бус байгууллага                      
Мал аж ахуйн үржлийн ажил, үйлчилгээг мал үржүүлэгчдийн санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага хэрэгжүүлж болно.Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу мал аж ахуйн үржлийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх төрийн бус байгууллага нь нийгэмд үйлчлэх, ашгийн бус чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.Төрийн бус байгууллагад Мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, үүлдрийн нийгэмлэг зэрэг сайн дурын байгууллагууд багтах бөгөөд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн удирдлагын бүтэц, зохион байгуулалтаа бүрдүүлж, өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаа явуулна.
Төрийн бус байгууллагууд нь мал аж ахуйн үржлийн албадтай гэрээ байгуулах үндсэн дээр үржлийн ажил, үйлчилгээг төсвийн санхүүжилтээр гүйцэтгэж болно.
8.Мал аж ахуйн үржлийн хоршоо, нөхөрлөл
Үржлийн мал өсгөн бойжуулах, худалдах, үржлийн ажил, үйлчилгээг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх чиглэлээр мал үржүүлэгчид өөрсдийн санаачилгаар хөрөнгө санхүүгийн нөөцийг хорших үндсэн дээр мал үржлийн хоршоо, нөхөрлөлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллуулна.Мал үржлийн хоршоо, нөхөрлөл нь үржлийн үйлдвэрлэл, үйлчилгээг шаардлагын түвшинд зохион байгуулж, мал үржүүлэгчдэд үйлчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
9.Мал аж ахуйн үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх хувийн нэгж            
Сум, багийн мал үржүүлэгчдийн санал санаачилгад тулгуурлан мал үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх хувийн нэгжийг ажиллуулж болно.
Үржлийн ажил, үйлчилгээ хувиараа эрхлэх нэгжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу санаачлагч өөрийн хөрөнгөөр байгуулж ажиллуулна.
10.Аж ахуйн нэгж, байгууллагын мал аж ахуйн үржлийн ажил, үйлчилгээ
Мал аж ахуй эрхэлдэг компани, нөхөрлөл, хоршоо, байгууллагууд мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлэх үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх мэргэжлийн нэгжийг өөрийн хөрөнгөөр ажиллуулж болно.Нэгж нь мал сүргийн удмын санг хамгаалах, малын чанар, ашиг шим дээшлүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу бие дааж хэрэгжүүлнэ.
  11.Мал үржлийн хоршоо, нөхөрлөл, хувиараа ажил, үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чиглэл
-Цөм, торгон сүргийн мал үржүүлж шилмэл мал бойжуулах, хээлтүүлэгчийг үр төлөөр шалгах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах;
-Малд ангилалт, тохируулан сонголт явуулах, зохиомол  хээлтүүлэг хийх, үр хөврөл авах, шилжүүлэн суулгах;
-Хээлтүүлэгчийг (хуц, ухна) нийлүүлгийн бус үед арчлан маллаж ноос, ноолуурын гарц, амьдын жинг нэгбүрчлэн хэмжин тодорхойлж үржил селекцийн ажил явуулах;
                -Үржлийн багаж хэрэгсэл үйлдвэрлэх, борлуулах;
-Үржлийн бүртгэл бүрдүүлэх, мэдээлэл, зар сурталчилгаа, селекцийн арга зүйн үйлчилгээ үзүүлэх.
  12.Мал аж ахуйн үржлийн мэргэжлийн сургалт      
                Малын чанар, үржлийн ажлыг зах зээлийн шаардлагад нийцүүлэх үүднээс мал зүйч мэргэжилтэн бэлтгэх, ажиллаж байгаа мэргэжилтний  давтан сургалтыг Хөдөө аж ахуйн их сургууль хариуцан хэрэгжүүлнэ. Мал үржлийн ажил, үйлчилгээг явуулах анхан шатны мэдлэгийг мал үржүүлэгчдэд эзэмшүүлэх богино хугацааны сургалтын дамжаа зохион байгуулах болон сургалтын техник хэрэгсэл ашиглан зайнаас сургалт явуулах, малын үржил селекцийн ажлын зөвлөмж, гарын авлага хэвлүүлэх, хэвлэл, мэдээллээр сурталчлах ажлыг Хөдөө аж ахуйн их сургууль, түүний харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран мал үржлийн албад зохион байгуулна.
  Гурав.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ 13.Мал үржлийн ажлыг сайжруулахад Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээ
13.1.Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид үржүүлж байгаа цөм сүргийн малын тодорхой хэсгийг мал аж ахуйн үржлийн алба болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын эзэмшилд шилжүүлж, бусдыг нь хувьчлах.
13.2.Мал аж ахуйн үржлийн албаны эзэмшилд байгаа төрийн өмчийн малыг сайжруулах үндсэн дээр торгон сүргийн жишигт хүргэж үржлийн ажил, үйлчилгээг чанаржуулах нөхцөлийг бүрдүүлэхэд туслах.
13.3.Мал үржүүлэгчид хөрөнгө санхүүгийн бололцоогоо ашиглан хорших буюу хувиараа үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх, цөм, торгон сүргийн мал үржүүлэх чиглэлээр үржлийн чиглэлтэй аж ахуйн нэгж байгуулж ажиллахад санхүү, татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх.
13.4.Арвин ашиг шимт үржлийн мал, үр хөврөл, үржлийн ажил, үйлчилгээний багаж хэрэгслийг импортлоход татварын хөнгөлөлт үзүүлэх.
13.5.Хөтөлбөрт тусгагдсан мал үржлийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх богино хугацааны сургалт, сурталчилгаа зохион байгуулах, цөм сүрэгт үржлийн ажил явуулах зардал болон үржлийн мал, үр, үр хөврөл, багаж төхөөрөмжөөр  хангахад чиглэсэн тодорхой төслүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх.
13.6.Арвин ашиг шимт үүлдэр, омгийн малын үр хадгалах генийн банк болон үржлийн бүртгэл мэдээллийн сан, аймаг хоорондын  мэдээллийн сүлжээг бий болгох ажлыг санхүүжүүлэх.
14.Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлэх арга хэмжээ
-Мал аж ахуй эрхлэх, мал үржүүлэх ашиг шимийн чиглэлийг боловсронгуй болгох бодлого боловсруулах;
-Эрчимжсэн мал аж ахуй үржүүлэх зорилгоор арвин ашиг шимт мал, тэдгээрийн үр, үр хөврөлийг импортоор оруулах бололцоог өргөтгөж дэмжлэг үзүүлэх, гадаад орон, байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх, зээл тусламж авах;
-Мал үржлийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх, техник төхөөрөмжөөр хангах болон энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслүүд боловсруулах;
                Мал аж ахуйн үржлийн албадын үйл ажиллагааг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлж зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлж дүгнэх.
15.Аймаг, нийслэл, сум, дүүргээс хэрэгжүүлэх арга хэмжээ  
-Нутаг дэвсгэрийн хэмжээнд малын чанар, үржлийн ажил, үйлчилгээг сайжруулах хөтөлбөр боловсруулж мөрдөх;
                -Мал аж ахуй эрхлэгчдийн мал сүргийн ашиг шимийн түвшинг тогтоох, нийт хээлтүүлэгч малыг ашиг шим, үржлийн чанараар шалгаруулах ажлыг зохион байгуулах;
-Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид үржүүлж байгаа цөм, торгон сүргийн удмын санг хамгаалахад тавих хяналтыг сайжруулах;
-Нутаг дэвсгэрийнхээ хүрээнд үржүүлж буй үүлдэр, омог, хэвшлийн малын удмын санг цэврээр  хадгалан, ашиг шимт чанарыг  бататган сайжруулах ажлыг өмчийн бүх хэвшилд хэрэгжүүлж мал аж ахуйн мэргэжлийн албад, аж ахуйн нэгж, иргэдтэй тодорхой гэрээ хэлцэл хийж ажиллах;
-Мал үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх хувийн хэвшлийн нэгжүүдийг үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх;
-Мал аж ахуйн үржлийн албаны болон торгон сүрэг, гойд ашиг шимт малын үржлийн ажилтай холбогдсон зардлыг зохих хууль тогтоомжийн дагуу  орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэх.
  Дөрөв.Мэргэжлийн ажил, үйлчилгээ 16.Үржлийн ажил,үйлчилгээг хэрэгжүүлэх чиглэл
 
16.1.
Мал үржүүлэгчдийн өөрсдийн хийж гүйцэтгэх үржлийн анхан шатны ажил
·          малын жин, ноос, ноолуур, сүүний гарц тодорхойлох;
·          цөм, торгон сүрэгтэй бол үржлийн бүртгэл хөтлөх;
·          мал шилж сонгон үржүүлэх;
·          мал заазалж,сүрэг сэлбэх;
·          хээлтэгч, хээлтүүлэгчийн зохистой тохироо бүр-дүүлэх;
·          хээлтүүлэг явуулах.
16.2.
Сум, дүүрэг, баг, хорооны түвшинд хийгдэх мэргэжлийн ажил, үйлчилгээ
·          цөм, торгон сүрэг бүрдүүлж үржлийн бүртгэл хөтлүүлэх;
·          үржлийн мал бойжуулах;
·          хээлтүүлэгч малын ашиг шим, чанарыг тодорхойлж баталгаажуулах;
·          зохиомол хээлтүүлэг хийх;
·          малд тохируулан сонголт явуулах;
·          үржлийн малыг үнэ хаялцуулан худалдах;
·          гойд ашиг шимт мал шалгаруулах;
·          үржлийн бусад ажил, үйлчилгээ.
16.3.
Аймаг, нийслэлийн  түвшинд хийгдэх мэргэжлийн ажил, үйлчилгээ
·          сум, дүүргийн торгон сүргийн малын ашиг шимийн түвшинг үнэлж мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
·          цөм, торгон сүргийн малын ашиг шимийн үзүүлэлтийг бүртгэл мэдээллийн санд нэгтгэх;
·          өөрийн эзэмшлийн үржлийн албаны сүргээс хээлтүүлэгч бойжуулах;
·          үржлийн зар сурталчилгаа явуулж мал үржүүлэгчдэд  үйлчлэх;
·          үржлийн мал шалгаруулж үнэ  хаялцуулан худалдах;
·          малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг үнэлэх.
16.4.
Улсын хэмжээнд хэ-рэгжүүлэх мэргэжлийн ажил, үйлчил-гээ
·          үржлийн ажил, үйлчилгээ явуулах заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж мөрдүүлэх;
·          малын ашиг шимийн мэдээллийн сүлжээ, сан ажиллуулж мал үржүүлэгчдийг  мэдээллээр хангах;
·          үржлийн малыг зах зээлд үнэ хаялцуулан худалдах;
·          малын удмын санг хамгаалах, дүгнэлт хийх арга хэмжээ авах;
·          мал үржүүлэгчдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, үржлийн мал олж авахад нь туслах;
·          гойд ашиг шимт малын үр, үр хөврөлийг генийн банкинд хадгалах, сэлбэх;
·          үржлийн ажил, үйлчилгээний багаж төхөөрөмжөөр хангахад зуучлах.
16.5.
Эрдэм шинжилгээний хүрээлэнд хэрэгжүүлэх мэргэжлийн ажил, үйлчилгээ
·          мал, амьтны биологийн болон генетикийн нөөцийг судлан илрүүлэх, шинэ үүлдэр, омог, хэвшлийн мал, удам, цөм бий болгох селекцийн арга боловсруулахад үйлчлэн туслах;
·          мал сайжруулах чиглэл, шинжлэх ухааны төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
·          мэргэжлийн сургалт зохиох;
·          үржил селекцийн ажилд биотехнологийн арга нэвтрүүлэх, мэргэжлийн зөвлөлгөө өгөх.
 
17.Мэргэжлийн ажил, үйлчилгээнд тавих шаардлага
17.1.Цөм сүрэг.Тодорхой үүлдэр, омог, хэвшлийн малын шилмэл  хэсгээс бүрдэх бөгөөд хээлтүүлэгчийг үр төлөөр шалган баталгаажуулж нарийн, нарийвтар ноост хонь, ноолуурын ямаа, сүү, махны төрөлжсөн чиглэлийн цөм сүргийн эх малыг зохиомол аргаар хээлтүүлнэ. Цөм сүргийн малд удам, бүл бий болгож хувьсын ангилалт, тохируулан сонголт хийж үржлийн бүртгэлийг мэргэжлийн түвшинд хөтөлж, үржлийн мал бойжуулах чиглэлээр цөм сүргийг бүрдүүлж ашиглана.
17.2.Торгон сүрэг.Торгон сүргийг мал аж ахуй зонхилон үржүүлдэг сум бүрт бүрдүүлэх бөгөөд тухайн сумын мал сүргийн ашиг шимийн гарц, чанарын дунджаас аль болохоор давуу, нийт малын үүлдэрлэг чанарыг сайжруулагч селекцийн ялгаа ихтэй болох нь баталгаажсан байна. Мэргэжлийн албадаас тогтоосон түвшинд үржил селекцийн ажил явуулж үржлийн өсвөр мал бойжуулах мал үржүүлэгчдэд худалдана.
17.3.Үржлийн бүртгэл. Хээлтүүлэгч болон гойд ашиг шимт малд ашиг шимийн дараахь гол үзүүлэлтүүдийг нэгбүрчлэн хэмжиж бүртгэл хөтөлнө:
 
-Амьдын жин
-Жилд нэг удаа намар жинлэнэ
 
-Ноос, ноолуурын
 гарц, чанар
 
-Хонь хяргах, ямаа самнах үед
 тодорхойлно
-Сүүний гарц, тослог
 
-Саалийн хугацаанд З-аас доошгүй
-Удам гарвал
-Цөм, торгон сүрэгт ашиглах хээлтүүлэгчид хөтөлнө
 
-Үржлийн малд дугаар тавих
-Ээмэг зүүх, шивүүрээр буюу тоон
 тамгаар дугаар тавина
 
Үржлийн бүртгэлийг шинэчлэн боловсруулж, аймаг, улсын хэмжээний мэдээллийн санд нэгтгэж мал үржүүлэгчдийг ашиг шимийн мэдээллээр хангана.
17.4.Хээлтүүлэгч.Хээлтүүлэгчийг үржлийн ажлын үндсэн шалгуур болгоно.Гойд ашиг шимт мал болон зохиомол хээлтүүлэгт ашиглах бух, хуц, ухныг үр төлийн чанараар шалгана. Хээлтүүлэгчийн  голлох ашиг шим эх сүргийн дундаж үзүүлэлтээс дор дурдсан хэмжээнээс доошгүй байх шаардлагыг баримтална:
 
-Амьдын жин:
 
 
-Бух, хуц, ухна
 
30 хувь
 
-Буур, азрага
 
20 хувь
 
-Бүдүүвтэр ноост хуцны
 ноосны гарц (мах-өөхний
 хонь хамаарахгүй)
 
 
 
25 хувь
 
-Нарийн, нарийвтар ноост
 үүлдрийн хуцны ноосны
 гарц
 
 
 
60 хувь
 
-Ухны ноолуурын гарц
40 хувь
 
17.5.Хээлтүүлэг.Бэлчээрийн мал сүргийг ердийн аргаар хээлтүүлнэ.Харин энэ хөтөлбөрийн 17.1-д заасан үржлийн малд Улсын мал аж ахуйн үржлийн албанаас зөвшөөрөгдсөн хээлтүүлэгчийг ашиглан зохиомлоор хээлтүүлнэ.
Зохиомол хээлтүүлгийг мал үржүүлэгчид өөрсдийн хүчээр болон хорших үндсэн дээр мэргэжлийн нэгж ажиллуулж мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн хийх боломжийг бүрдүүлнэ. Энэ зорилгоор мал үржүүлэгчдийг ичээл үр болон багаж төхөөрөмж, материалаар захиалгын дагуу хангах ажлыг мал үржлийн албад зохион байгуулна.
17.6.Үржлийн малын худалдаа. Цөм, торгон сүргээс бойжуулсан үржлийн шаардлага хангасан өсвөр малыг үнэ хаялцуулах худалдаанд оруулна. Худалдах малын ашиг шимийн гарц, чанарын үзүүлэлтийг сум, аймаг, улсын хэмжээнд сурталчилах, мэдээлэх, захиалга авах, худалдах үйлчилгээг мал үржлийн ажил, үйлчилгээний нэгжүүд зохион байгуулна.
17.7.Үржлийн сүргийн эрүүл мэнд. Улс, аймаг, сумын хэмжээнд болон тодорхой бүс нутагт сайжруулагчаар ашиглах цөм, торгон сүргийн малыг халдварт, паразиттах өвчнөөс хамгаалах арга хэмжээг мал эмнэлгийн хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн талаар төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журам, зааврыг мөрдлөг болгон хэрэгжүүлнэ.
  Тав.Хөтөлбөрийн үр дүн
Малын ашиг шим, үр төлийн чанараар сонгон шалгаруулж баталгаажсан хээлтүүлэгчийг үржилд ашиглах тогтолцоо бүрдэж, мал сүргийн ашиг шим нэмэгдэж, түүний чанар дээшилснээр малчдын орлого, бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсч, мал аж ахуйг эрчимжүүлэх, хөдөөгийн ард иргэдийн нийгэм ахуйн нөхцөлийг сайжруулах боломж бүрдэнэ.
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр малын ашиг шимийн түвшин тогтоогдож, мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлэх сонирхол өрнөж өрсөлдөөн бий болно.
Мал аж ахуйн үржлийн албаны төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааны шинэ бүтэц тогтолцоо бүрдэж, ажил, үйлчилгээ нь зах зээлийн шаардлагад нийцэх болно.
Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарц, чанар дээшилж, олон улсын түвшинд өрсөлдөх бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөл бүрдэнэ.
 
                                                                ---------оОо--------
                                                                                               
                                                                                Үндэсний хөтөлбөрийн 1 дүгээр хавсралт
 
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ДАРААЛАЛ
 
 
¹
Хэрэгжүүлэх ажил
1997
1998
1999
2000
1
Үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулах
 
х
 
-
 
-
 
-
2
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх семинар зохион байгуулах, аймгуудыг хөтөлбөртэй болгох
 
 
 
х
 
 
 
x
 
 
 
-
 
 
 
-
3
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон заавар, зөвлөмж боловсруулж мөрдөх
 
 
 
х
 
 
 
x
 
 
 
-
 
 
 
-
4
Малын генийн банк зохион байгуулж ажиллуулах
 
х
 
-
 
-
 
-
5
Үржлийн бүртгэл мэдээллийн сан зохион байгуулж ажиллуулах
 
 
х
 
 
x
 
 
-
 
 
-
6
Аймгийн үржлийн албадыг бүртгэл мэдээллийн сантай болгох
 
 
-
 
 
x
 
 
x
 
 
-
7
Зохиомол хээлтүүлгийн төвийг аж ахуйн тооцоотой ажиллуулах арга хэмжээ авах
 
 
 
х
 
 
 
x
 
 
 
-
 
 
 
-
8
Зохиомол хээлтүүлгийн сургалт зохион байгуулах
 
x
 
x
 
x
 
x
9
Үржлийн бүртгэл мэдээллийн сургалт зохион байгуулах
 
 
-
 
 
x
 
 
x
 
 
-
10
Мал зүйч нарын давтан сургалт зохиох
 
 
-
 
 
x
 
 
x
 
 
x
11
Мал үржүүлэгчдэд үржлийн анхны сургалт явуулах
 
x
 
x
 
x
 
x
12
Мал үржүүлэгчдэд зориулсан үржлийн ажлын гарын авлага, зөвлөмж хэвлүүлэх
 
 
 
-
 
 
 
x
 
 
 
x
 
 
 
x
13
Сургалтын видео материал бэлтгэх
 
-
 
x
 
-
 
-
 
 
                                                                                ----оОо-----
 
               
 
                                                                                Үндэсний хөтөлбөрийн 2 дугаар хавсралт                
 
 
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН АЖЛЫН ДАРААЛАЛ
 
 
¹
Хэрэгжүүлэх ажил
1997
1998
1999
2000
2001-2005 он хүртэл
 
а/Цөм, торгон сүрэг бүрдүүлэх
 
 
 
 
 
11.
Төрийн өмчийн цөм сүргийн тодорхой хэсгийг үржлийн албаны мэдэлд авч цэгцлэх, сум бүрт өмчийн аль нэг хэлбэрээр торгон сүрэг бүрдүүлэх
 
 
 
 
 
х
 
 
 
 
 
х
 
 
 
 
 
х
 
 
 
 
 
-
 
 
 
 
 
-
22.
Цөм сүргийн мал үржүүлдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж үржлийн мал  бойжуулах
 
 
 
х
 
 
 
х
 
 
 
х
 
 
 
х
 
 
 
х
33.
Хээлтүүлэгчийг үр төлөөр шалгах
 
-
 
-
 
-
 
х
 
х
44.
Цөм сүргийн малыг зохиомол аргаар хээлтүүлэх
 
-
 
х
 
х
 
х
 
х
 
 
б/Хээлтүүлэгч малын чанар сайжруулах
 
 
 
 
 
11.
Нийт хээлтүүлэгчид үзлэг явуулах
 
х
 
х
 
х
 
х
 
х
22.
Хуц, ухныг нийлүүлгийн бус үед ялган үржлийн албаны хяналтад авч үржлийн ажил, үйлчилгээ явуулах
 
 
 
 
х
 
 
 
 
х
 
 
 
 
х
 
 
 
 
х
 
 
 
 
х
33.
Аймгийн үржлийн албадын малаас шаардлага хангасан хээлтүүлэгч бойжуулах
 
 
 
-
 
 
 
х
 
 
 
х
 
 
 
х
 
 
 
х
44.
Цөм, торгон сүргээс үржлийн хээлтүүлэгч бойжуулах
 
 
 
-
 
 
х
 
 
х
 
 
х
 
 
х
 
в/Селекцийн ажлын талаар
-
х
х
х
х
11.
Нутгийн үхрийг Лимузин үхрээр сайжруулах шинжлэх ухааны төсөл боловсруулж хэрэгжүүлэх
 
 
 
-
 
 
 
х
 
 
 
х
 
 
 
х
 
 
 
х
22.
Нутгийн үхрийг хэрэгцээний чиглэлээр эрлийзжүүлж жин ихтэй, чанар сайтай махны үхэр үржүүлэх ажлыг зохион байгуулах
 
 
 
 
 
х
 
 
 
 
 
х
 
 
 
 
 
х
 
 
 
 
 
х
 
 
 
 
 
х
33.
Хар тарлан, Шар тарлан, Алатау үүлдрийн бух бойжуулж мах-сүүний чиглэлийн үхэр үржүүлэгчдийг үржлийн бух, үрээр хангах
 
 
 
 
 
 
х
 
 
 
 
 
х
 
 
 
 
 
х
 
 
 
 
 
х
 
 
 
 
 
х
 
г/Үржлийн ажил, үйлчилгээний талаар
 
 
 
 
 
 
11.
Зохиомол аргаар мал хээлтүүлэх техникч бэлтгэх
 
 
х
 
 
х
 
 
-
 
 
-
 
 
-
22.
Багаж хэрэгслээр хангах
-
-
х
х
х
33.
Арвин ашиг шимт малын үрийг авч гүн хөлдөөж хээлтүүлэгт ашиглах
 
 
-
 
 
-
 
 
х
 
 
х
 
 
х
44.
Үржил селекцийн мэдээллээр мал үржүүлэгчдийг хангах
 
 
 
 
х
 
 
х
 
 
х
55.
Үржлийн малын үнэ хаял-цуулах худалдааг аймаг, сумдад зохион байгуулах
 
 
х
 
 
х
 
 
х
 
 
х
 
 
х
66.
Хот суурингийн иргэдийн үнээг хээлтүүлэхэд ичээл үр, үржлийн бухаар туслах үйлчилгээ явуулах
 
 
 
х
 
 
 
х
 
 
 
х
 
 
 
х
 
 
 
х
77.
Үржлийн ажил, үйлчилгээг мал үржүүлэгчид хорших буюу хувиараа эрхлэх нэгжүүд бий болгоход туслалцаа үзүүлэх
 
 
 
 
х
 
 
 
 
х
 
 
 
 
х
 
 
 
 
х
 
 
 
 
х