- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ ХУГАЦАА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
"Малын эрүүл мэнд" хөтөлбөрийн 1 дүгээр хавсралт
ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ДҮГНЭХ ХУГАЦАА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
¹
|
Шалгуур үзүүлэлтүүд
|
Дүгнэх хугацаа
|
Хэрэгжилтийг нотлох баримт
|
1.
|
Зах зээлийн эдийн засгийн орчин малын эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлгийн үйлчилгээ явуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Үүнд: 1/малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулинд өөрчлөлт оруулах;
2/шаардлагаар нядалж буй мал, амьтдын үнийг нөхөн төлөх эрх зүйн асуудлыг шийдвэрлүүлэх;
3/бүртгэлтэй өвчний жагсаалт, тэдгээрийг мэдээлдэг журам;
4/хорио цээр, хязгаарлалт тогтоох журмыг шинэчлэх;
5/мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийг импортлоход эрсдэлийн үнэлгээ хийх журам;
6/мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн хорио цээрийн хууль;
7/малын шилжилт хөдөлгөөнд хорио цээрийн хяналт тавих журам;
|
2001 он
|
Холбогдох хууль эрхийн баримт бичгүүд
|
2.
|
Мал эмнэлгийн албаны бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгоно.
|
2001 он
|
Мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагыг бүрэн хувийн хэвшил шилжүүлж, мал эмнэлгийн хяналт, үйлчилгээг дагнасан бие даасан агентлагууд ажиллана.
|
3.
|
Мал эмнэлгийн лабораторийн нэгдсэн сүлжээ байгуулагдана.
|
2001 он
|
Лабораторийн 3 шаттай нэгдсэн тогтолцоо бий болж, зохих дүрэм, журам нь батлагдан, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.
|
4.
|
Хилийн боомт дахь мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын албыг уирлага, зохион байгуулалт, боловсон хүчин, материаллаг баазын талаар бэхжүүлсэн байна.
|
2001 он
|
Албаны бүтэц, зохион байгуулалт төгөлдөржиж, өндөр, мэдлэг чадвартай боловсон хүчнээр хангагсдан байна. Хилийн боомт ээр хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх байгууламжууд зохих ёсоор баригдсан байна.
|
5.
|
Малын бруцеллёз, ям, сүрьеэ, лейкоз, адууны халдварт цус багаах зэрэг өвчнөөс мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, эхний шатны үр дүн гарна.
|
2005 он
|
Бруцеллёз, сүрьеэ, ям, адууны халдварт цус багадах, лейкоз зэрэг өвчний халдварлалтын байдлыг хот айл нэг бүрийн түвшинд албан ёсоор тогтоож, мал эмнэлгийн байгууллагын хяналтад бүртгэн авч, өвчний халдварлалттай хот айлыг эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.
|
6.
|
Монгол Улс шүлхий, мялзан, цээж, бог малын цэцэг өвчнөөр тайван статустай орны Олон улсын жагсаалтад орсон байна.
|
2005 он
|
Олон улсын амьтны халдварт өвчний байгууллагаас гаргасан албан ёсны жагсаалтад орж дэлхий дахинд зарлагдсан байна.
|
7.
|
Бруцеллёз, ям, сүрьеэ, лейкоз, адууны халдварт цус багадах өвчний голомтуудыг устгах, мал сүргийг эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
|
2010 он
|
Өвчний голомт устсан, хот айл эрүүлжсэн тухай улсын комиссын дүгнэлт, баталгаа гарсан байна.
|
8.
|
Монгол оронд тохиолдож байгаа бактери, мөөгөнцөр, риккетси, микоплазм, вирусын гаралтай өвчнүүд, цусны паразитын болон цус сорогч үе хөлтнөөр дамжин халдварладаг өвчнүүдийг бүрэн оношлож, мал эмнэлгийн бүртгэл, хяналтад бүрэн авч тэмцэх, сэргийлэх арга хэмжээний стратегийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн байна.
|
2010 он
|
Өвчнүүдийг оношлож, бүртгэсэн тайлан, жагсаалт, тэмцэх, сэргийлэх арга хэмжээний стратеги, түүнийг хэрэгжүүлэх арга зам, заавар гарсан байна.
|
9.
|
Мал эмнэлгийн хүрээлэн, Биоүйлдвэр, Малын эм бэлдмэл шалгах Улсын нэгдсэн лаборатори, Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн факультет зэрэгт их засвар өргөтгөл хийсэн байна.
|
2010 он
|
Хүрээлэн, сургууль, үйлдвэр, лабораторийн судалгаа, сургалт, техник, технологийн шинэчлэлт, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар дээшилсэн байна.
|
10.
|
Шинжлэх ухаан, технологийн сангийн шугамаар хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг гаргана.
|
2000
2005
2010
|
Үр дүнгийн эдийн засгийн үнэлгээ тогтоогдоно.
|
Текст томруулах
A
A
A