A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

ТӨРИЙН ӨМЧИЙГ 2003 ОНД ХУВЬЧЛАХ ХӨТӨЛБӨР
                                           
Нэг. Өмч хувьчлалын зорилго
Улсын Их хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-д заасан зорилт, зарчмыг удирдлага болгон, үнэ цэнэтэй аж ахуйн нэгж болон бусад аж ахуйн нэгж, үл хөдлөх эд хөрөнгийг хувьчилж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд өмч хувьчлалын зорилго оршино.
 
Хоёр. Өмч хувьчлалын зарчим
Улсын Их хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-д тусгагдсан зарчмыг баримтална.
 
Гурав. Хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалт
Дор дурдсан жагсаалтын дагуу аж ахуйн нэгжүүдэд өөрчлөн байгуулалт хийж, хувьчлалын бэлтгэлийг ханган хувьчлах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ:
1. 2003 онд хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалт  /1 дүгээр хавсралт/
2. 2003 онд өөрчлөн байгуулалт хийх болон хувьчлалын бэлтгэлийг хангах аж ахуйн нэгжийн жагсаалт /2 дугаар хавсралт/
 
Дөрөв. Хөтөлбөр, жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах
Хөтөлбөр, хувьчлах аж ахуйн нэгж, өөрчлөн байгуулалт хийж, хувьчлалын бэлтгэлийг хангах аж ахуйн нэгжийн болон худалдах төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад дор дурдсан нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно:
4.1. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн болон дотоод, гадаадын аж ахуйн нэгжээс тодорхой аж ахуйн нэгжийг хувьчлан авах санал хүсэлт гаргасан тохиолдолд;
4.2. Хувьчлах шийдвэр гарсан боловч холбогдох хууль тогтоомжийн дагуу татан буулгах, өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болсон аж ахуйн нэгжийг жагсаалтаас хасна;
4.3. Тодорхой салбар, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хүрээнд олон улсын банк, санхүүгийн байгууллага болон хандивлагчдын зүгээс томоохон хэмжээний төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхтэй холбогдсон тусгай шаардлага гарсан;
4.4. Тухайн аж ахуйн нэгжийг энэхүү хөтөлбөр, жагсаалтад зааснаас өөр аргаар хувьчлах талаар үндэслэлтэй санал, дүгнэлт гарч, холбогдох яам дэмжсэн бол;
4.5. Жагсаалтад орсон аж ахуйн нэгж хуваагдах буюу тусгаарласны үндсэн дээр шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн компанийнхаа анхны нэрийг өвлөн аваагүй тохиолдолд жагсаалтад орсон аж ахуйн нэгжийн нэрийг жагсаалтаас хасч шинээр бий болсон аж ахуйн нэгжүүдийн нэрийг холбогдох жагсаалтад оруулах, тухайн аж ахуйн нэгжийг салган хувьчлуулах санал гарч, түүнийг холбогдох яам болон Төрийн өмчийн хороо албан ёсоор зөвшөөрсөн, тухайн аж ахуйн нэгж өр зээлтэй бол томоохон зээлдүүлэгчийн зүгээс тодорхой санал гарсан тохиолдолд;
4.6. Компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр төрийн эзэмшлийн хувьцаанд өөрчлөлт орсон /үүнийг Үнэт цаасны хорооноос зөвшөөрсөн/ тохиолдолд энэхүү шинэчлэн тогтоосон хувийг хувьчилна.
 
Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг тайлагнах
Энэхүү хөтөлбөрийн биелэлтийг 2004 оны 1 дүгээр сарын 25-ны дотор Төрийн өмчийн хороо холбогдох яам, газартай хамтран гаргаж Засгийн газарт тайлагнана.
 
 
 
 
-----оОо----
 
2003 ОНД ХУВЬЧЛАХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ
 
 
дд
Аж ахуйн нэгжийн нэр
Байршил /аймаг, хот, сум, дүүрэг/
Үндсэн үйл ажиллагаа
Төрийн эзэмш- лийн хувьцаа
Хувьчла- лыг зарлах хугацаа /улирлаар/
Хувьчлах арга, хэлбэр, нөхцөл
нийт хувь
үүнээс: хувьч- лах хувь
а
1
2
3
4
5
6
7
1
"Дулааны П цахилгаан станц" ТӨХК
Улаанбаатар, Сонгинохайр- хан
Цахилгаан, дулаан үйлдвэрлэл
100
100
 Ш
Эрчим хүчний техник, технологийн шинэчлэл хийх санхүүгийн чадавхитай хөрөнгө оруулагчдын дунд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар
2
"Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК
Дархан-Уул
Цахилгаан түгээх
100
100
Ш-IY
Нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар
3
"Автоимпекс" ХК
Улаанбаатар, Сонгинохайр- хан
Автын сэлбэг хэрэгслийн худалдаа
51
51
 Ш
Өр, зээл, гүйлгээгүй барааны үлдэгдлийн асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр төрийн эзэмшлийн хувьцааг нэг багц болгон нээлттэй дуудлагын худалдааны аргаар
4
"Шарын гол" ХК
Дархан-Уул, Шарын гол
Нүүрс олборлох, борлуулах
80
80
 П
Нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар
5
"Ган" ТӨХК
Сэлэнгэ, Сайхан
Ган үйлдвэрлэл
100
100
 Ш-IY
Хаалттай дуудлагын худалдааны аргаар
6
"Архангай автозам" ХК
Архангай, Эрдэнэбулган
Зам, гүүр барих
23.4
23.4
 I
Төрийн эзэмшлийн хувьцааг нэг багц болгон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжих/Засгийн газрын 2004 оны 137 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
7
"Завхан Улбаа" ХК
Завхан, Улиастай
Зам, гүүр барих
59.57
59.57
 П
Төрийн эзэмшлийн хувьцааг нэг багц болгон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжих
8
"Говь" ХК
Улаанбаатар, Хан-Уул
Ноос, ноо- лууран бү- тээгдэхүүн үйлдвэрлэх
74.9
70.0
 2003 оны IY-2004 оны П
Монгол ямааны ноолуураар үр ашигтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх урт хугацааны стратегийг хэрэгжүүлэх чадвартай, санхүүгийн чадавхитай гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын дунд хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар
9
Монгол-Болгарын "Монголболгаргео" хамтарсан үйлдвэр
Улаанбаатар, Сонгинохайр- хан
Алт олборлолт
50
50
Ш-IY
1.Монгол, Болгарын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах; 2.Болгарын талтай тохиролцсоны үндсэн дээр бүтцийн өөрчлөлт хийж, ХХК байгуулах, Монголын талын оруулсан хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоох; 3.Компанийн тухай хуулийн дагуу Монголын талын эзэмшиж байгаа хувьцааг нэг багц болгон үнэлж, Болгарын талд худалдаж авахыг санал болгох; 4.Болгарын тал аваагүй тохиолдолд нээлттэй дуудлагын худалдааны аргаар
10
"Хүнс трейд" ТӨХК
Улаанбаатар, Сонгинохайр- хан
Хүнсний бөөний худалдаа
100
100
 Ш
Төрийн эзэмшлийн хувьцааг нэг багц болгон нээлттэй дуудлагын худалдааны аргаар
11
"Бэрх Уул" ТӨХК
Хэнтий, Батноров
Жонш, алт, нүүрс олборлох
33
33
 I-П
Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд арилжих
12
"Ганхэрлэн" ХК
Дорнод, Хэрлэн
Зочид буудал
7
7
 I
Төрийн эзэмшлийн хувьцааг нэг багц болгон Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжих
13
"Гантээрэм" ХК
Өвөрхангай, Хархорин
Гурил үйлдвэрлэл
60
60
 П
Нээлттэй дуудлагын худалдааны аргаар
/Засгийн газрын 2003 оны 162, 2004 оны 137 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан/