- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2001 оны 260 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
"АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
"АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зорилт
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хариуцах, хамтран ажиллах байгууллага
|
Англи хэлний сургалтын төрөлжсөн тогтолцоог бүрдүүлэх
|
Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон Англи хэлний багш нарын холбоотой хамтран төрийн албан хаагчдын болон иргэдийн дунд англи хэлний сургалтыг зохион байгуулах.
Радио, телевизээр англи хэлний сургалтыг тогтмол зохион байгуулах
Олон улсын харилцаа, эдийн засаг, сэтгүүл зүй, аялал жуулчлал, анагаах ухаан, техникийн чиглэлийн мэргэжлийн болон суурь, сонгон мэргэшүүлэх зарим хичээлийг англи хэлээр заах бэлтгэл хангах, зааж эхлэх.
АНУ-ын TOFEL-ийн болон бусад мэргэжлийн байгууллагатай хамтран англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох, сертификат олгох.
"Англи тосгон" байгуулах.
|
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
Боловсрол, соёл,
шинжлэх ухааны
яам
Англи хэлний багш нарын холбоо
Радио,телевизийн хэрэг эрхлэх газар
Их, дээд сургуулиудын консерциум
Хотын боловсролын газар
Аймаг, хотын боловсрол төв,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
|
Англи хэлний сургалтын агуулга, орчны, үнэлгээний стандартыг боловсруулан мөрдүүлэх
|
Англи хэлний сургалтын, агуулгын, орчны, үнэлгээний иж бүрэн стандартыг боловсруулан мөрдүүлэх.
Суралцагчдын дунд нас, сэтгэхүй, орчны онцлогт тохирсон сургалтын бусад хэлбэрүүдийг бодитойгоор хэрэгжүүлэх
|
Боловсрол, соёл,
шинжлэх ухааны яам
Аймаг, хотын боловсрол төв
|
Англи хэлний багш нарын мэдлэг,чадварыг дээшлүүлэх багш бэлтгэх, давтан сургах, өндөр зэрэглэлтэй багш бэлтгэх
|
Бүх шатны сургуулийн багш нарын заах арга, мэргэжлийн ур чадварыг сайжруулах чиглэлээр төвийн болон бүсчилсэн сургалт семинарыг зохион байгуулах.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэргэд Англи хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх төв байгуулан үйл ажиллагааг нь тогтмолжуулах. Энэхүү төвд англи хэлний бакалавр, магистр багш бэлтгэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах.
Багшлах эрх аваагүй боловч багшилж байгаа хүмүүст зориулан англи хэл заах арга зүйн чиглэлээр сертификатын сургалтыг зохион байгуулах.
|
Боловсрол, соёл,
шинжлэх ухааны яам
МННХ /СОРОС/-ийн сан
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
Аймаг, хотын Боловсрол төв
Англи хэлний багш нарын холбоо
|
Англи хэлний сургалтын таатай орчин бүрдүүлэх.
|
Аймаг, хотын боловсрол төвийн дэргэд англи хэлний сургалтын төв байгуулан техник хэрэгслээр хангах
Англи хэлний анги кабинетийг шинэчлэн сургалтын хэрэглэгдэхүүн, техник хэрэгсэл, номын сан зэргийг сургалтад өргөн хэрэглэх
|
Боловсрол, соёл,
шинжлэх ухааны яам
Аймаг, хотын Боловсроол төв
|
Англи хэлний багш нарыг хөдөө сумдад ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх дэмжих
|
Англи хэлний багш нарыг тухайн сургууль, аймаг, сумтай гэрээ байгуулан хөнгөлөлттэй зээлээр сурган төгсгөж ажиллах боломжийг хангах.
Хөдөө сумдад ажиллах багш нарт урамшуулал олгох замаар дутагдаж байгаа багш нарын тоог бууруулах
Орон нутагт ажиллаж байгаа багш нарыг гадаад орны англи хэлний сургалт эрхэлдэг байгууллагын багш нартай хамтран ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх.
Орон нутагт ажиллаж байгаа англи хэлний багш нарыг гадаад орны багш нарын туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах
|
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Их дээд сургуулиудын консерциум
Аймаг, хотын бүх шатны Засаг даргын Тамгын газар
ЭТК
Английн сайн дурын байгууллага
|
Англи хэлний сургалтын хэрэглэгдэхүүн сурах бичиг, сургалтын технологийн шинэлэг арга хэлбэрийг сонгон хэрэгжүүлэх
|
Англи хэлний агуулгын стандартад нийцсэн WEB сурах бичиг, гарын авлага, аудио хуурцаг зэргийг боловсруулж сургалтад хэрэглэх.
Англи хэлээр суралцагчдын дунд уралдаан, мэтгэлцээн зохион байгуулж уламжлал болгох.
"Англи хэлийг сайн мэдэх вэ" уралдааныг орон нутагт жил бүр зохион байгуулж амжилттай оролцсон сурагчдыг урамшуулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх.
|
МННХ/СОРОС/-гийн сан
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
Англи хэлний багш нарын холбоо
|
Текст томруулах
A
A
A