- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХАР ТАМХИ, МАНСУУРАЛТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2000-2002 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2000 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
ХАР ТАМХИ, МАНСУУРАЛТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2000-2002 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ХАР ТАМХИ, МАНСУУРАЛТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2000-2002 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Хийх ажил
|
Гүйцэтгэх хугацаа
|
Хариуцах байгууллага
|
1
|
2
|
3
|
Нэг. Төр, захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хүрээнд
1."Хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн биелэлтийг зохион байгуулж, хяналт тавих үүрэг бүхий зөвлөлийг ажиллуулах
|
2000 оны
I улиралд
|
Хууль зүйн яам
Цагдаагийн ерөнхий газар
|
2. "Хар тамхи, мансууралтай холбоотой гэмт хэргийн гаралт, тархалт, түүний шалтгаан нөхцөл, тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх эрх зүйн болон практик ажиллагааны үндэслэлийг боловсруулах
|
2000 оны
II улиралд
|
Үндэсний зөвлөл
Хууль зүйн яам
Цагдаагийн ерөнхий газар
Тагнуулын ерөнхий газар
Улсын гаалийн ерөнхий газар
|
3. Хар тамхи, мансууралтай тэмцэх ажил үүргийг эрүүгийн төлөөлөгчдөд хариуцуулж, цагдаагийн болон Тагнуулын ерөнхий газрын алба хаагчдад дэс дараатай сургалтуудыг зохион байгуулах
|
2000 оноос
|
Цагдаагийн ерөнхий газар
Тагнуулын ерөнхий газар
|
4.Хөгжингүй орнуудад хар тамхи, мансууруулах бодистой тэмцэж байгаа арга туршлагыг судлах, энэхүү чиглэлээр тодорхой тооны ажилтнуудыг сургах ажлыг зохион байгуулах
|
2000 оноос
|
Хууль зүйн яам
Цагдаагийн ерөнхий газар
Улсын гаалийн ерөнхий газар
Тагнуулын ерөнхий газар
|
5.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хар тамхи, мансууралтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж боловсруулан хүргүүлж , үр дүнг тооцох
|
2000 оноос
|
Үндэсний зөвлөл, Хууль зүйн яам
Цагдаагийн ерөнхий газар
Тагнуулын ерөнхий газар
|
1
|
2
|
3
|
6.Улсын хэмжээнд хар тамхи, мансууралтай холбогдох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд, залуучууд, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад зориулсан зөвлөмж, мэдээлэл сэрэмжлүүлэг боловсруулан хэвлүүлж хүргүүлэх, сурталчилгаа зохион байгуулах
|
2000 оноос
|
Үндэсний зөвлөл
Цагдаагийн ерөнхий газар
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
Гэгээрлийн яам
Тагнуулын ерөнхий газар
Улсын гаалийн ерөнхий газар
хэвлэл мэдээллийн байгууллага
|
7.Хар тамхи, мансууруулах бодисын холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн уран бүтээлийн уралдаан зарлан дүгнэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах
|
2000 оноос
|
Цагдаагийн ерөнхий газар
Радио, телевизийн байгууллага
Гэгээрлийн яам
|
8.Криминалистик шинжилгээний болон сэтгэцийн эмгэг наркологийн төвийн техник, багаж төхөөрөмжийг шинэчлэх, холбогдох материалаар хангах асуудлыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх
|
2000 оны
П улирлаас
|
Үндэсний зөвлөл
Хууль зүйн яам
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам Цагдаагийн ерөнхий газар
|
9.Хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг шинжлэх, таних, судлах, илрүүлэх, аюулгүй болгох талаар мэргэжсэн боловсон хүчинтэй болох
|
2000 оны
П улирлаас
|
Үндэсний зөвлөл
Хууль зүйн яам
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
Цагдаагийн ерөнхий газар
Улсын гаалийн ерөнхий газар
Тагнуулын ерөнхий газар
|
10.Хар тамхи, мансууруулах төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий албадыг машин унаа, тусгай техник хэрэгслээр хангах, цагдаагийн төв, орон нутгийн газар, хэлтэс болон хил, гааль, хууль хяналтын бусад байгууллагуудыг мэдээллийн нэгдсэн сүлжээтэй болгох
|
2001 оноос
|
Үндэсний зөвлөл
Хууль зүйн яам
Цагдаагийн ерөнхий газар
Улсын гаалийн ерөнхий газар
Тагнуулын ерөнхий газар
|
11.Хар тамхи, мансууруулах бодисын холбоотой гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн тэнсэн болон хянан харгалзах ялтай этгээдүүдийг захиргааны хяналтад авах журмыг боловсронгуй болгох
|
2000 оны
IҮ улиралд
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
Цагдаагийн ерөнхий газар
|
1
|
2
|
3
|
12.Хар тамхи, мансуурахтай холбогдсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын арга зүйг боловсруулах
|
2000 оноос
|
Хууль зүйн яам
Цагдаагийн ерөнхий газар
Тагнуулын ерөнхий газар
|
13.Мансууруулах бодисын хууль бус эргэлтийн тухай 1988 оны Венийн конвенцид нэгдэх асуудлыг судалж холбогдох дээд байгууллагад тавих
|
2000 оны
II улиралд
|
Үндэсний зөвлөл
Хууль зүйн яам
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
Хоёр. Нийгэм, эдийн засгийн хүрээнд
1.Ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургууль, коллеж, их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар тусган хэрэгжүүлж эхлэх
|
2000-2001 оны хичээлийн жилээс
|
Гэгээрлийн яам
Хууль зүйн яам
|
2.Хар тамхи, мансууруулах төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд төрийн бус байгууллагыг татан оролцуулах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих
|
2000 оноос
|
Хууль зүйн яам
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
3.Хар тамхи, мансууралтай хийх тэмцлийг сайжруулах, түүний санхүүжилтийн эх үүсвэрийн асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж байх
|
2000 оноос
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга, салбар зөвлөлүүд
|
4.Зэрлэг олсны ургамал ургадаг бүс нутагт судалгаа хийсний үндсэн дээр устгал хийх
|
2000 оноос
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга, салбар зөвлөлүүд
|
Гурав.Хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд
1.Хар тамхи, мансууруулах бодисын холбоотой гэмт хэргийн тухай нэгдсэн ойлголттой болох, эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар төр, захиргаа, хууль хяналтын байгууллагуудын удирдах ажилтны семинар зохион байгуулах
|
2000-2001 оны
I улиралд
|
Үндэсний зөвлөл, Сангийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шинжлэх ухааны академи, Орхон, Сэлэнгэ, Дархан-уул, Дорнод, Ховд аймгийн Засаг дарга
|
1
|
2
|
3
|
2.Эмийн тухай хууль, Эрүүгийн хуульд хар тамхи, мансууруулах бодисын холбогдолтой хэргийн тухай тодорхой хэсгүүдэд зохих нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах
|
2000 оны
П улиралд
|
Үндэсний зөвлөл
Хууль зүйн яам
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
|
3.Хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаархи иргэдийн үүсгэл санаачилгыг дэмжих
|
2000 оны
Ш улирлаас
|
Хууль зүйн яам
Цагдаагийн ерөнхий газар
Мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг
|
4.Цагдаагийн байгууллагын төлөөлөгч, байцаагч, шинжээч, гаалийн байцаагч, хяналтын прокурор нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шаталсан сургалтад хамруулах, гадаад орны туршлага судлуулах
|
2000 оноос
|
Хууль зүйн яам
Цагдаагийн ерөнхий газар
Улсын ерөнхий прокурорын газар
Улсын гаалийн ерөнхий газар
|
5.Хар тамхи, мансууралтай холбоотой гэмт хэргийн тухай ойлголт болон түүнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга тактикийг Цагдаагийн академийн сургалтын программд оруулах
|
2000 оны
П улирлаас
|
Цагдаагийн ерөнхий газар
|
6.Хар тамхи, мансууруулах бодисын холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр гадаад орны цагдаагийн байгууллагууд, Интерполтой хамтран ажиллах
|
2000 оноос
|
Хууль зүйн яам
Цагдаагийн ерөнхий газар
|
---оОо---
Текст томруулах
A
A
A