A

A

A

Бүлэг: 1979
Засгийн Газрын 2001 оны 39 дүгээр тогтоолын хавсралт 

"ҮР" ДЭД ХӨТӨЛБӨР
1. Өнөөгийн байдал
Манай улс хойноосоо Сибирийн их ой, Хэнтий, Хангай, Соёны их уулсаар, өмнөөсөө Зүүнгарын цөл, их говийн хуурай халуун элсэн манхнаар тусгаарлагдсан учир эх газрын эрс тэс уур амьсгалтай, таримал ургамлын ургах хугацаа богино (85-103 хоног), чийг дутагдалтай (5-9 дүгээр сард дөнгөж 240-156 мм тундас унадаг, 5-6 дугаар сарын ган 3 жилд нэг удаа, 5-7 дугаар сарын ган      8 жилд нэг удаа, 8-9 дүгээр сарын ган 10 жилд нэг удаа тохиолддог) учир усалгаагүй үр тарианы үйлдвэрлэл эрхлэхэд нэн тааламжгүй нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм нөхцөлд тогтвортой ургац авахын тулд ихээхэн хөрөнгө, өндөр мэдлэг, дадлага, ур чадвар, техник хангамж, технологийн хатуу сахилга шаарддаг.
"Газар тариаланг сэргээх хөтөлбөр"-ийг 1998 онд боловсруулан хэрэгжүүлж байгаа боловч нэг талаас заагдсан арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй, нөгөө талаас газар тариаланг сэргээх наад захын гол нөхцөл болсон сайн чанарын үрийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд олигтой үр дүнгээ өгч энэ салбарын бууралтыг сааруулж чадахгүй байна.
Мэргэжлийн байгууллага, эрдэмтэд, тариаланчдаас үр тарианы үйлдвэрлэлийг сэргээх үндсэн нөхцөл нь сайн чанарын үрээр хангах, уриншийн боловсруулалтыг сайжруулах, тариаланчдыг зээлжих боломж, нөхцөлөөр хангах, техник, технологийн шинэчлэл хийх явдал гэж санал нэгтэй дүгнэж байгааг үндэслэн манай орны хүнсний гол таримал болох буудай, төмсний үр үйлдвэрлэлийг зах зээлийн тогтолцоонд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулахаар энэхүү дэд хөтөлбөрийг боловсруулав.
2. Хөтөлбөрийн зорилго, зорилт
Энэ хөтөлбөрийн зорилго нь үр тариа, төмсний үрийн үйлдвэрлэлийг хувийн хэвшилд тулгуурлан, түүнийг ашиг орлого бүхий бизнесийн объект болгох замаар Засгийн газрын хамгийн бага оролцоо, дэмжлэгт үндэслэн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох явдал юм.
Үрийн үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээний байгууллага төдийгүй нөхцөл боломж бүхий хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн сонирхолтой хослуулах нь хөтөлбөрийн гол зорилт мөн.
Дэд хөтөлбөрийн гол санаа нь эрдэм шинжилгээний байгууллагад дэмжлэг үзүүлэх замаар элит үрийн анхдагч материалыг гаргуулж, цаашид түүнийг супер элит, элит болон 1-2 дугаар репордукцийн үр болтол үржүүлэх ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор боломжтой бүх газар усалгаатай талбайг түшиглэн хийхэд чиглэгдэнэ.
3. Хөтөлбөр хэрэгжих боломж
Дэд хөтөлбөрийн хэрэгжих боломж нь манай улс зах зээлд шилжихийн өмнө 1.2 сая га эргэлтийн талбай ашиглаж, 800 гаруй мянган га талбайд тариалалт явуулж, 400 мянган га талбайг уриншилж, үр тариа 840 мянган тонн, төмс 145 мянган тонн, хүнсний ногоо 55 мянган тонн, ногоон тэжээл 226 мянган тонн, дарш 288 мянган тонныг хураан авч, 199.8 мянган тонн гурил үйлдвэрлэж, улсын нөөцөд 18 мянган тонн үр хадгалж, цаг уур тааламжтай жилүүдэд илүүдэл буудай, төмс, хүнсний ногоог экспортлож, жил бүр буудайн 1200-3000 тн элит, 18000-22000 тн сортын үр үйлдвэрлэж байсан бодит туршлага, үр үйлдвэрлэлийг  ашиг орлоготой бизнес хэмээн тариаланчид ойлгож, түүнийг эрхлэх сонирхол  бий болж байгаа явдал юм.
Мөн үед тариалангийн төв бүсэд үр тарианы элит үрийн эх материалыг Дарханы Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн (цаашид "Дарханы УГТСЭШХ" гэх)-д үйлдвэрлэж, түүнийг нь Дарханы сангийн аж ахуйд элит үр болтол үржүүлэн улмаар үрийн сангийн аж ахуйнуудад 1-2 жил үржүүлж, таваарын тарианы сангийн аж ахуйнуудад олгож, бүх нэгдэл, аж ахуйнууд  5 жил тутамд  үрээ шинэчилж байв.
Баруун болон зүүн бүсийн хэрэгцээт элит үрийн эх материал, элит, сортын үрийг Улаангом дахь Хөдөө аж ахуйн нэгдсэн туршлага станц, Дорнод талын бүсийн ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэн үйлдвэрлэж байв. Энэ хоёр бүсэд шаардагдах элит, сортын үрийн хэрэгцээ бага (100-200 тн элит, 400-700 тн сортын  үр) учир тусгайлсан үрийн сангийн аж ахуй гэж үгүй, дээрх станц, хүрээлэнгүүд элит, сортын үрээр хэрэгцээг нь хангадаг байв.
Энэ бүгдийн дүнд улсын үр тарианы дундаж ургац 12.4-14.3 ц/га, зарим аж ахуйн дундаж нь 26.3 ц/га, зарим талбайгаас 73-92 ц/га ургац хураах боломжийг бүрдүүлж байсан нь манай улс газар тариаланг амжилттай эрхлэх, дотоодын хэрэгцээт үрээ үйлдвэрлэх хөрс, уур амьсгалын болон мэргэжлийн боловсон хүчний боломжтой гэдгийг нотлож байгаа юм.
4. Үр үйлдвэрлэл зогсонги байдалд орсон гол шалтгаан      
Үр үйлдвэрлэл зогсонги байдалд орсон нь дараахь шалтгаантай байна:
а/элит, сортын үр үйлдвэрлэх үүрэг бүхий сангийн аж ахуйнууд хувьчлагдан тарсан;
б/элит үрийн анхдагч материал гаргах үүрэг бүхий бүсийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд шилжүүлж, техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх  хөрөнгө оруулалт хийхээ больсон;
в/элит, сортын  үр гартал 6-7 жил борлуулалт хийдэггүй зөвхөн үржүүлэг, шигшин сайжруулах ажиллагаа хийгддэг учир төрийн дэмжлэггүйгээр хувийн аж ахуйнууд эрхлэх боломжгүй байдаг. Сүүлийн 10-аад жилд нэг ч тн элит үр үйлдвэрлэгдээгүйгээр барахгүй 4 жил дараалан тарих үр дутагдаж гадаадаас импортлож байна. 2000 онд импортлосон үр нь хэдийгээр хөрш Буриадаас авсан боловч манайд нутагшаагүй буудайн сортын үрийг элит, супер элит үрийн үнээр буюу дотоодын үрнээсээ 50-100 хувь илүү үнээр авсан байна.
5. Дэд хөтөлбөрийн бүтэц
Энэ дэд хөтөлбөрийн бүтэц нь 1/стратегийн гол хүнсний бүтээгдэхүүн буудайн үрийн аж ахуй, 2/хүнсний хоёр дахь гол таримал төмсний үрийн аж ахуй гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа болно.
6. Буудайн үрийн аж ахуй
6.1. Буудайн үрийн аж ахуйг зах зээлийн тогтолцоонд нийцүүлэн өөрчлөн зохион байгуулж тариалах талбай, хураан авах ургац, шаардагдах үрийн хэмжээг төлөвлөлөө. Ийнхүү төлөвлөхдөө 2000 онд бэлдсэн уриншийн хэмжээ, техник хэрэгслийн боломж зэргийг бодолцсон бөгөөд 1989 онд тариалангийн төв бүсэд 416 мянган га-д үр тариа тариалж, 537 мянган тонн ургац, зүүн бүсэд 72 мянган га тариалж 111 мянган тонн ургац, баруун бүсэд 42 мянган га-д тариалж 38 мянган тонн ургац авч байсан нөхцөлийг бас харгалзсан болно. 2001-2005 онд тариалах талбай, хураан авах ургацыг хүснэгтээр харуулбал:
 
Буудайн үйлдвэрлэл 2001-2005 онд
 
Бүс
2001 он
2002 он
2003 он
2004 он
2005 он
Тарих талбай мян. га
Хураах ургац мян.тн
Тарих
талбай
мян.га
Хураах ургац мян тн.
Тарих талбай мян. га
Хураах ургац мян. тн
Тарих талбай мян. га
Хураах ургац мян. тн
Тарих талбай мян. га
Хураах ургац мян. тн
Зүүн
13,2
10,7
21,0
17,0
26,2
21,2
37,5
30,6
47,0
42,5
Төв
180,0
128,0
250,0
212,5
300,0
270,0
330,0
313,5
350,0
350,0
Баруун
2,0
1,6
10,0
8,0
12,0
9,6
18,0
16,2
25,0
22,5
Бүгд
195,2
140,3
281,0
237,5
338,2
300,8
385,5
360,3
422,0
415,0
 
Тайлбар: Тариалангийн төв бүсэд: Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Архангай, Өвөрхангай, зүүн бүсэд: Хэнтий, Сүхбаатар, Дорнод, баруун бүсэд: Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, говийн бүсэд: Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Баянхонгор аймгуудыг оруулсан.
6.2. 2001-2005 онд шаардагдах үрийн хэмжээг тооцож бүс нутаг, оноор харуулбал:
2001-2005 онд шаардагдах үрийн хэрэгцээ, түүнийг хангах боломж
Үзүүлэлт
2001 он
2002  он
2003  он
2004  он
2005 он
 
 
Зүүн бүс
Тарих талбай /мян.га/
13,2
21,0
26,2
37,5
47,0
 Хэрэгцээт үр  /тн/
2 244,0
3 570,0
4 454,0
6 375,0
7 990,0
Үүнээс
Элит үр /тн/
-
-
66,9
160,0
160,0
1 дүгээр репрод.
-
504,0
504,0
248,0
593,0
2 дугаар репрод.
-
-
1867
1867
2197*
Бусад
2 244,0
3 066,0
2 016,1
4 100,0
5 040,0
 
 
 
Төв бүс
 Тарих талбай /мян.га/
180.0
250.0
300.0
330.0
350.0
 Хэрэгцээт үр  /тн/
30 600,0
42 500,0
51 000,0
56 100,0
59 500,0
Үүнээс
Элит үр /тн/
-
-
197,0
218,0
632,0
1 дүгээр репрод.
576,0
864,0
1 441,0
813,0
898,0
2 дугаар репрод.
-
2 371,0
3 559,0
5 934,0
3 347,0
бусад
30 024,0
39 265,0
45 803,0
49 135,0
54 623,0
 
 
Баруун бүс
 Тарих талбай /мян.га/
2,0
10,0
12,0
18,1
25,0
Хэрэгцээт нийт үр  /тн/
200,0
1 000,0
1 200,0
1 810,0
2 500,0
Үүнээс
 Элит
-
-
-
119,0
119,0
1 дүгээр.репрод.
-
353,0
353,0
353,0
666,0
2 дугаар репрод
-
-
847,0
1 300,0
1 715,0
бусад
200,0
647,0
0,0
38,0
0,0
Тарих талбай /мян.га/
195,2
281,0
338,2
385,6
422,0
Хэрэгцээт үрийн дүн /тн/
33 044,0
47 070,0
56 654,0
64 285,0
69 990,0
Тайлбар: - Тарих үрийн нормыг төв ба зүүн бүсэд 170 кг/га, баруун бүсэд 100 кг/га-гаар тооцов.
           - Зүүн ба говийн бүсийн тариалалтыг хамтад нь оруулав.
                                  - * зүүн бүсэд 2005 он гэхэд эрдэм шинжилгээний байгууллагаас гаргасан эх
материалаар 919 тн 2 дугаар репродукцийн үр гарч 2006 онд 2197 тн болж хэрэгцээг хангах учир тоог 2006 оныхоор   авав.
6.3. Тариалангийн дээрх 3 үндсэн бүсийн элит болон дээд үеийн үржүүлгийн (1 дүгээр репордукци) үрийн хэрэгцээг хангахын тулд 2003-2004 он хүртэл доорхи  2 аргыг хэрэглэнэ:
а/эрдэм шинжилгээний байгууллагуудыг бэхжүүлэн элит үрийн анхдагч материал үйлдвэрлэн түүнийг нь сонгож авсан үр үржүүлэх хувийн хэвшлийн аж ахуйнууд элит, сортын үр болтол үржүүлж таваарын аж ахуйнуудын хэрэгцээнд нийлүүлэх;
б/эрдэм шинжилгээний байгууллагуудыг анхдагч материал бий болготол сонгож авсан аж ахуйнуудад бөөний сөрөг сонголтын аргаар, зөвхөн сортын үрийг хурдавчилсан аргаар үйлдвэрлэх гэсэн 2 үндсэн аргыг хослуулан хэрэглэж, цаашид эрдэм шинжилгээний байгууллагууд хүрэлцэх хэмжээний анхдагч материал гаргаж эхэлмэгц сөрөг сонголтын аргыг орхиж, эрдэм шинжилгээний байгууллагаас гаргасан эх материалыг элит, 1 дүгээр  репродукцийн  үр болтол үржүүлэх болно. Харин 2 ба түүнээс цаашхи репродукцийн үр үржүүлэх ажлыг тариалангийн  аж   ахуйн нэгж, иргэд өөрсдөө хийнэ.
6.4. Хүнс, хөдөө аж ахуйн яамны захиалгаар үйлдвэрлэж борлоогүй үлдсэн буудайн элит, 1 дүгээр репродукцийн үрийг улсын үрийн нөөцөд худалдан авах бөгөөд нөөцөд үрийн хүрэлцээгүй бол аж ахуйн нэгж, иргэдээс 2 дугаар репродукцийн үр худалдан авах болно. Улсын нөөцөд 2 дугаар репродукциас доош үр худалдан авахгүй.
6.5. Тариалангийн төв, баруун болон зүүн бүсэд элит, сортын үр үйлдвэрлэж байсан хуучин схем, тогтолцоог бүрэн өөрчилж бүсүүдийн үр үржүүлгийг дараахь схем, төлөвийг тооцов.
Бүсүүдийн үр үржүүлгийн схем
Тариалангийн төв бүсэд буудайн элит, сортын үр үйлдвэрлэх төлөв
 
 
Сүпер элит
Элит
1-р репродукци
2-р репродукци
3-р репродукци
4-р репродукци
Тухайн жилийн үрийн
Он
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
2001
 
 
 
 
823
576
 
 
 
 
 
 
823
576
2002
47
40
 
 
1235
804
3388
2371
 
 
 
 
4670
3275
2003
53
44
235
197
2059
1441
5085
3559
13947
9763
 
 
20929
15004
2004
153
128
259
218
1162
813
8478
5934
20935
14654
57429
40200
88416
61947
2005
153
128
753
632
1282
898
4782
3347
34907
24435
42943
30060
84820
59500
2006
153
128
753
632
3717
2602
5280
3696
19692
13784
55940
39158
85535
60000
 
Баруун бүсэд үйлдвэрлэх элит, сортын үр
 
 
10 цн/га  100%
9 цн/га   70%
8 цн/га   70%
Тухайн жилийн үрийн
 
Үржүүл-гийн 1-р жил
Үржүүл-гийн 2-р жил
Сүпер элит
Элит
1-р репродукци
2-р репродукци
Он
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
2001
0.3
0.3
 
 
 
 
 
 
 
 
 
 
0.3
0.3
2002
0.3
0.3
3.0
3.0
 
 
 
 
630
353
 
 
633.3
356.3
2003
0.3
0.3
3.0
3.0
30
19
 
 
630
353
1520
847
2183.3
1222.3
2004
0.3
0.3
3.0
3.0
30
19
190
119
630
353
2330
1300
3183.3
1794.3
2005
0.3
0.3
3.0
3.0
30
19
190
119
1190
666
3050
1720
4463.3
2527.0
 
Зүүн бүсэд үйлдвэрлэх элит, сортын үр
 
 
 
Сүпер элит
Элит
1-р репродукци
2-р репродукци
3-р репродукци
Тухайн жилийн үрийн
 
Он
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
Талбай /га/
Ургац   /тн/
2001
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2002
23
16.1
 
 
800
504
 
 
 
 
800
504
2003
55
39
95
66.9
800
504
2964
1867
 
 
3913.7
24769
2004
55
39
229
160
393
248
2964
1867
9347
5889
14627
7600
2005
55
39
229
160
941
593
1458
919
9347
5889
13669
7600
Тайлбар: Зураасны доод талынх нь эрдэм шинжилгээний байгууллагаас гаргасан элит, сортын   үрээр тариалах. Зураасны дээд талынх нь эрдэм шинжилгээний байгууллагын эх материалаар элит үр хүрэлцэх хэмжээгээр үйлдвэрлэх хүртэл 2001-2002 онуудад сонгогдсон 10 аж ахуйн нэгжид тус бүр нь 50 га талбайд бөөний сөрөг сонголтоор гаргах үр. Уг үрийг 2005, 2006 оноос  үржүүлэхийг нь багасгаж элит үрээр солих болно.
Баруун бүсийн хувьд Улаангом дахь газар тариалангийн эрдэм шинжилгээний салбарт бага зэрэг дэмжлэг үзүүлбэл хуучин схемээрээ өөрийн бүсийн хэрэгцээт (119 тн) элит үрийг бие даан үйлдвэрлэх боломжтой бөгөөд харин түүнийг нь 1-2 дугаар репродукцийн үр болтол үржүүлэх аж ахуйн нэгжүүд (усалгаатай, усалгаагүй сортын үр үржүүлэх)-ийг сонгон шалгаруулж ажиллуулах болно.  
6.6. Шинээр боловсруулсан энэ тогтолцоо нь өмнөхөөс доорхи ялгаатай:
а/Дарханы УГТСЭШХ-д эх материал гаргах хугацааг ургацыг нэмэгдүүлэх замаар 1 жилээр цөөрүүлсэн;
б/хуучин үрийн аж ахуй нь хүрээлэнгээс авсан 3 дахь жилийн үржүүлгийн үрийг 2 жил тариалж супер элит, элит үр гаргах үүргийг дангаараа хариуцаж байсан бол одоо энэ үүргийн нэг хэсгийг  хувийн хэвшилд шилжүүлсэн;
в/үр үржүүлгийн аж ахуйнуудад гаргаж байсан  сортын үрийг хувийн хэвшлийн 27 компани, фермер (төрийн өмчийн хүрээлэн, станцууд, түүний харьяа салбарууд оролцож болно)-үүдийг  3 бүсэд  сонгон шалгаруулж  сортын үр үйлдвэрлүүлэн дотоодын хэрэгцээг хангах болж байгаа;
г/захиалгаар үйлдвэрлэсэн элит, сортын үрийг хэрэв аж ахуйнууд худалдан авахгүй бол улсаас тогтоосон доод үнээр улсын нөөцөд худалдан авч байх нь үр үйлдвэрлэгчдийн борлуулалтыг баталгаажуулах замаар эдийн засгийн сонирхол бий болгоно гэж үзэв.
6.7. Энэ шинэчилсэн схемээр  үр үйлдвэрлэх нь дор дурдсан давуу талтай байх болно:
а/элит  үр үйлдвэрлэх үүргийг дангаараа хүлээж байсан Дарханы УГТСЭШХ-гийн "Найрамдал" салбар энэ үүргийг дангаараа биш  хэд хэдэн аж ахуйтай зэрэгцэн хийх болсноор  элит үрийн хувь заяа ганц аж ахуйгаас хамааралтай байхаа болих;
б/улсын захиалгаар үйлдвэрлэсэн элит, сортын үрийн борлолт баталгаатай болж үр үйлдвэрлэх аж ахуйнуудад эдийн засгийн сонирхол бий болох;
в/тариалан эрхлэгчид өөрийн санхүүгийн болон боловсон хүчний боломждоо нийцүүлэн элит, супер элит болон анхан шатны үржүүлгийн материал худалдан авч өөрөө элит, сортын үр үйлдвэрлэх боломж нээгдэх болно.
6.8. Супер элит, элит болон сортын үр үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа доорхи үндсэн зарчмыг баримтална:
а/аль болох усалгаатай талбайтай байх; Энэ нь үр үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулах, бага талбайгаас ахиу ургац авах замаар олон техник, хүн хүч шаардахгүй, богино хугацаанд их үр үйлдвэрлэх  боломжтой болно;
б/аль болох бүрэн хувьчлагдаж хувьцаа нь төвлөрсөн аж ахуй байх; Энэ нь үр үйлдвэрлэлд хөрөнгө, хүч, анхаарлаа төвлөрүүлэх боломж олгоно;
в/тариалангийн тухайн бүсийнхээ хөрс, уур амьсгалыг төлөөлж чадах,  байршлын хувьд тохиромжтой байх; Үржүүлсэн үр нь тухайн бүсдээ тохирох, аж ахуйнуудад ойр учир тээврийн зардал бага гарна;
г/уг аж ахуйн нэгж нь элит, сортын үр үйлдвэрлэх мэргэжлийн боловсон  хүчинтэй, материаллаг бааз /техник, үтрэм, үтрэмийн техник г.м./- ын хувьд боломжтой байх;
д/уг аж ахуй нь гэрээнд заасан хэмжээний элит, сортын үр үйлдвэрлэхэд шаардагдах эх материал (2 дахь жилийн үржүүлгийн буюу элит үр)-ыг жил бүр худалдан авч үржүүлэхээр Дарханы УГТСЭШХ, Хүнс, хөдөө аж ахуйн яамтай гурван талын гэрээ хийж хариуцлага хүлээхээ нотолсон  байх.
6.9.  Элит, сортын үр үйлдвэрлэл нь дараахь  байдлаар явагдана:
а/тариалангийн төв ба зүүн бүс
Дарханы УГТСЭШХ нь тариалангийн төв болон зүүн бүсийн элит үр үйлдвэрлэлд хүрэлцэх хэмжээний анхдагч материалыг доорхи хүснэгтэд заасан хэмжээгээр үйлдвэрлэнэ:
Дарханы УГТСЭШХ-д үйлдвэрлэх буудайн элит үрийн анхдагч материал
         /Цэвэр ургац 12 ц/га, үрийн гарц 100%/
 
Он
Үржүүлгийн 1 дүгээр жил
Үржүүлгийн 2 дугаар жил
Тухайн жил
Тарих талбай /га/
Хураах ургац
/тн/
Тарих талбай
/га/
Хураах ургац
/тн/
Тарих талбай
/га/
Хураах ургац
/тн/
2001
2.1
2.6
-
-
2.1
2.6
2002
4.2
5.0
15
18
19.2
23.0
2003
4.2
5.0
29.4
35.3
33.6
40.3
2004
4.2
5.0
29.4
35.3
33.6
40.3
2005
4.2
5.0
29.4
35.3
33.6
40.3
 
Дарханы УГТСЭШХ, түүний харьяа "Найрамдал" салбар нь  өөрийн талбай, техник, боловсон хүчний боломждоо түшиглэн тариалангийн төв бүсийн хэрэгцээнд зориулан доорхи хэмжээний элит, сортын үрийг үйлдвэрлэх үүргийг хүлээнэ.
 
Хүрээлэн болон түүний "Найрамдал" салбарт үйлдвэрлэх элит, сортын үрийн хэмжээ
 
он
Супер элит
Элит
1дүгээр репродукци
Тарих талбай
/га/
Хураах ургац
/тн/
Тарих талбай
/га/
Хураах ургац
/тн/
Тарих талбай
/га/
Хураах ургац
/тн/
2001
-
-
-
-
-
-
2002
47
40
-
-
-
-
2003
53
44
235
197
-
-
2004
53
44
259
218
300
210
2005
53
44
259
218
400
280
 
Үүнээс үлдэх үрийг сонгон шалгаруулсан үрийн аж ахуйнууд бөөний сөрөг сонголтын аргаар тариалангийн төв, зүүн бүсэд буудайн элит, сортын үр үйлдвэрлэх төлөвт заасан хэмжээгээр үйлдвэрлэнэ.
б/тариалангийн баруун бүс
Тариалангийн баруун бүсэд үйлдвэрлэх элит  үрийн хэмжээ нь 119 тн учир түүнийг талбай, боловсон хүчний хувьд боломжтой Улаангом дахь газар тариалангийн эрдэм шинжилгээний салбар хариуцан үйлдвэрлэх бөгөөд харин   1-2 дугаар репордукцийн 660-1976 тонн сортын үрийг үржүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж ажиллана.
Баруун бүсэд усалгаагүй нөхцөлд богино болцтой сорт, усалгаатай нөхцөлд намхан иштэй эрчимжсэн хэлбэрийн сорт гэсэн 2 сортоор үрийн аж ахуй эрхлэх болно. Энэ бүсэд эрдэм шинжилгээний байгууллага нь хөтөлбөрт хамрагдсан ч гэсэн 2004 оноос наана элит үр гаргах боломжгүй учир 2001 оноос эхлэн 2 аж ахуйд бөөний, сөрөг сонголтоор 1 дүгээр репордукцийн сортын үр үйлдвэрлэх замаар бүсийн хэрэгцээт үрийг шинэчлэх боломжийг бүрдүүлж, 2004 оноос элит үр гаргасан нөхцөлд тэдгээр аж ахуйнууд элит үрийг  үржүүлнэ. Үүнийг хүснэгтээр харуулбал:
 
Баруун бүсэд үйлдвэрлэх буудайн элит үр
 
 
Он
Үржүүлгийн    1 дүгээр жил
Үржүүлгийн     2 дугаар жил
Супер элит  үр
Элит үр
Тухайн жилийн үрийн тариалан
Тарих талбай /га/
Хураах ургац /тн/
Тарих талбай /га/
Хураах ургац /тн/
Тарих талбай /га/
Хураах ургац /тн/
Тарих талбай /га/
Хураах ургац /тн/
Тарих талбай /га/
Хураах ургац /тн/
2001
0.3
0.3
-
-
-
-
-
-
-
3.3
2002
0.3
0.3
3.0
3.0
-
-
-
-
3.3
3.3
2003
0.3
0.3
3.0
3.0
30
19
-
-
33.3
33.3
2004
0.3
0.3
3.0
3.0
30
19
190
119
223.3
141.3
2005
0.3
0.3
3.0
3.0
30
19
190
119
223.3
141.3
2006
0.3
0.3
3.0
3.0
30
19
190
119
223.3
141.3
 
      6.10. Бүс бүрт үйлдвэрлэх элит, сортын үрийн хэмжээг аж ахуйн хэвшлээр нь хуваавал доорхи  байдалтай болно:
 
Үр үйлдвэрлэх захиалгын ерөнхий хуваарь
 
 
Үр үйлдвэрлэгчид
Төв  бүс
Зүүн бүс
Баруун бүс
Элит үр
I репро-
дукци
Элит үр
I репро-
дукци
Элит үр
I репро-
дукци
Эрдэм шинжилгээний хүрээлэн
100
100
100
150
119
100
Түүний харьяа салбар *
118
180
-
-
-
-
Элит үр үйлдвэрлэх гэрээтэй аж ахуй
414
650
60
150
-
-
Сортын үр үйлдвэрлэх гэрээтэй аж ахуй
-
1672
-
293
-
560
Бүгд
632
2602
160
593
119
660
                           *Дарханы хүрээлэнгийн харьяа "Найрамдал" салбар.
 
6.11. Нэг аж ахуйн нэгж, байгууллагад 100 тн-оос ихгүй элит үр, 150 тн-оос ихгүй 1 дүгээр репордукцийн үр, 300 тн-оос ихгүй сортын үр үйлдвэрлэж байхаар зохицуулах нь үйлдвэрлэж байгаа үрийн чанарт тохиромжтой гэж үзнэ.
Энэ хэмжээгээр тооцоход:
Төв бүсэд:
а/ элит үрийг  Дарханы УГТСЭШХ, түүний салбараас гадна сонгон шалгаруулсан 4 аж ахуйд;
б/1 дүгээр репродукцийн үрийг дээрх 6 аж ахуйн нэгж, байгууллагаас гадна сонгон шалгаруулсан 5 аж ахуй,  бүгд 11 аж ахуйн нэгж, байгууллагад.
Зүүн бүсэд:
а/элит үрийг Дарханы УГТСЭШХ-гээс гадна сонгон шалгаруулсан      1 аж ахуйн нэгжид;
б/1 дүгээр репордукцийг  дээрх  2-оос гадна сонгон шалгаруулсан     1 аж ахуйн нэгжид, бүгд 3  аж ахуйд.
Баруун  бүсэд:
а/элит үрийг Улаангомын газар тариалангийн эрдэм шинжилгээний салбарт;
б/1 дүгээр репродукцийг  дээрх салбараас гадна сонгон шалгаруулсан 2 аж ахуй, бүгд 3 аж ахуйн нэгжид эрхлэх шаардлагатай байна.
6.12. Дэд хөтөлбөр хэрэгжүүлэх явцад тариалангийн төв бүсэд үрийн аж ахуй эрхлэх 11 аж ахуйн нэгж, байгууллага, зүүн бүсэд 3 аж ахуйн нэгж, байгууллага, баруун бүсэд 3 аж ахуйн нэгж, байгууллага, бүгд 17 аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж үрийн үйлдвэрлэл эрхлүүлэн төрөлжүүлэх болно.
6.13. Хүнс, хөдөө аж ахуйн яам нь бүсийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран тусгай шалгуур үзүүлэлтээр (дээр дурдсан болзол нөхцөл хангасан) элит, 1 дүгээр репродукцийн үр үйлдвэрлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж гэрээ хийнэ.
6.14. Эрдэм шинжилгээний байгууллагууд нь Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас захиалсан сортын анхдагч үрийн материалыг гарган гэрээт элит үрийн аж ахуйнуудад худалдана. Үйлдвэрлэсэн анхдагч материалыг хуваарь, гэрээний дагуу аваагүй, эсвэл хүрээлэн нь  чанарын шаардлага хангасан, гэрээт хэмжээний үрийг  үйлдвэрлээгүй бол буруутай тал гэрээнд заасан   хариуцлага хүлээхээс гадна зохих журмын дагуу сортын болон үрийн чанарын хяналтад хамруулж баталгаажуулна.
6.15. Үрийг худалдан борлуулах үйл ажиллагааг аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцах бөгөөд үнийг өөрсдөө тогтооно. Харин үйлдвэрлэсэн элит, 1 дүгээр репродукцийн  үр чанарын шаардлага хангасан боловч борлоогүй тохиолдолд түүнийг улсын нөөцөд уг үйлдвэрлэгчийн ашгийн доод түвшин  (5-20 %) -г хангах үнээр худалдан авна.
6.16. Манай улсад үржүүлэх буудайн үр нь төрөл (категори)-тэй байна. Үүнийг хүснэгтээр харуулбал:
Үйлдвэрлэх буудайн үрийн төрөл (категори)
 
Үрийн төрөл /категори/
Үр
үйлдвэрлэгч
Үр үйлдвэр-лэгчид тавих  шаардлага
Санхүүжүүлэх  байгууллага, эх үүсвэр
 
Тайлбар
Элит үрийн эх материал үржүүлгийн үр
 
Эрдэм шин-жилгээний байгууллага
Шинэ сорт гаргаж, нутаг-шуулах ажил эрхэлдэг байх
ШУТ-ийн  сан,
хүнс, хөдөө аж ахуйн  сан, га-даадын тусламж, төсөл
Дарханы УГТСЭШХ-д тариалан-гийн төв болон зүүн бүсийн хэрэгцээт эх материалыг гаргана.
Дорнодын хүрээлэн нь Дарханы хүрээлэнд гаргасан 2 дахь жилийн үржүүлгийн үрийг авах учир эх материал үйлдвэрлэхгүй.
Супер элит, элит үр
 
Үрийн эх материал үйлдвэрлэсэн
эрдэм шин-жилгээний байгууллага,  дээд сур-гууль, хувийн компани, хор-шоо, иргэд
 
Тендерт шал-гарч элит үр үйлдвэрлэх гэр-чилгээ авч эх материал авах эрдэм шинжил-гээний байгуул-лага болон Хүнс, хөдөө аж ахуйн яамтай гэрээ байгуул-сан байх
Төрийн өмчийн эрдэм шинжил- гээний бай-гууллагад  ШУТ-ийн сан, хүнс, хөдөө аж ахуйн сан, гадаадын төсөл, хөтөлбөр,
хувийн хэвшилд  урт хугацаатай хөнгөлөлттэй зээл, гадаадын төсөл, хөтөлбөр, зээл, тусламж
Эрдэм шинжилгээний байгуулла-гад техник шинэчлэхэд хөрөнгө оруулалт хийж, урсгал зардлын нэг удаагийн   санхүүжилтэд зээл олгох, гадаадын төсөлд хамруулах
хувийн хэвшилд техник шинэчлэх, урсгал зардлыг санхүүжүүлэхэд эргэн төлөгдөх нөхцөлөөр зээл олгох, гадаадын төсөлд хамруулах
1 дүгээр репордук-цийн   /сортын/ үр
 
Эрдэм шин-жилгээний байгууллага,  хувийн хэвш-
лийн аж ахуйн нэгж, иргэд
Тендерт шал-гарч сортын үр үйлдвэрлэх гэр-чилгээ авсан, элит үрийн аж ахуйтай жил бүр элит үр авах гэрээ хийсэн байх
Өөрийн хөрөнгө,
гадаад, дотоо-дын зээл, тус-ламж, төсөл, хөтөлбөрт хамрах
Гербицид цацагч, үр цэвэрлэх, дугаарлах техник авах, жилийн урсгал зардалд зориулан зээл олгох
       
6.17. Буудайн үрийн аж ахуйг сэргээх, үр үржүүлэх хөрөнгийн эх үүсвэр, тооцоо
Буудайн үрийн аж ахуйг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн  ойролцоо тооцоо /сая төг/
 
 
ҮЗҮҮЛЭЛТ
 
 
Нийт хэм-
жээ
 
Үүнээс: Үр үйлдвэрлэгч тус  бүрээр
Хамрагдах аж ахуйн тоо
Дарханы УГТСЭШ-ний хүрээлэн
Дархан Най--
рамдал салбар
Дорно- дын хүрээ-
лэн
Улаан-гом дахь ГТЭШС
Элит үр үржүү-
лэх  аж ахуй
1-р репрод. үр  үйлд- вэрлэх аж ахуй
Үйлдвэрлэх үр
Эх материал /тн/
40.3
2
35.3
-
-
3.0
-
-
Элит үр  /тн/
911
9
100
118
80
138
475
-
1дүгээр репорд. /тн/
3861
8
100
180
93
200
1788
1500
Хэрэгцээтэй техник
Герби-цид цацагч
Тоо
17
17
-
1
1
1
6
8
Бүгд үнэ /сая төг/
42.5
-
-
2.5
2.5
2.5
15.0
20.0
Үр цэвэр-
лэгч
Тоо
12
12
1
1
-
-
5
5
Бүгд үнэ /сая төг/
96.0
-
8.0
8.0
-
-
40.0
40.0
Үр дугаар-
лагч
Тоо
18
18
1
2
-
-
5
10
Бүгд үнэ /сая төг/
115.9
-
6.1
12.2
-
-
30.5
61.0
 
Комбайн
Тоо
9
9
1
-
1
1
2
4
Бүгд үнэ
/сая төг/
216
-
24
-
24.0
24.0
48.0
96.0
 
Трактор
Тоо
9
9
1
1
1
1
-
5
Бүгд үнэ /сая төг/
198.0
-
22.0
22.0
22.0
22.0
-
110.0
Үндсэн хөрөнгө бүгд /сая төг/
662,3
 
60,1
44,7
48,5
48,5
133,5
327.0
Урсгал зардал
/сая төг/
 
386.5
 
-
 
22.0
 
118.0
 
15.0
 
11.5
Зээл, 1 аж ахуйд 10.0 сая төг.
6х10=60
Зээл, 1 аж ахуйд 20.0 сая төг.
8х20=160
Нийт   зардал /сая. төг/
1048.8
-
82.1
162.7
63.5
60.0
193.5
487.0
Үүнээс
Улсын төсөв
90.0
-
30.0
-
30.0
30.0
-
-
КР-2 хуримт.сан
623.7
-
40.0
162.7
33.5
15.0
172.5
200.0
Гадаадын төсөл
78.1
-
12.1
-
-
15.0
21.0
30.0
Аж ахуйн өөрийн хөрөнгөөр
257.0
-
-
-
-
-
-
257.0
 
6.18. Энэ хөтөлбөрийг 2005 он гэхэд бүрэн хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1048.8 сая төгрөг шаардагдана. Үүнээс зээл 623.7сая төгрөг буюу  59.5 хувь нь КР-2 сангийн хөрөнгө, 257.0 сая төгрөг буюу 24.5 хувь нь аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгө, эрдэм шинжилгээний байгууллагуудад "Шинжлэх ухаан, технологийн сан"-гаас олгох хөрөнгө оруулалт  90.0 сая төгрөг байна. Нийт зардлыг хөтөлбөр хэрэгжих 5 жилээр тооцоход 1 жилд 209 орчим сая төгрөг шаардагдана. Зээлийг Японы Засгийн газрын КР-1, КР-2 төслөөр нийлүүлсэн барааны борлуулалтын орлого болох "КР-1, КР-2 төслийн хуримтлалын сан"-гаас Японы талтай зөвшилцөн олгоно.
Азийн хөгжлийн банкны "ХАА-н хөтөлбөрт зээл"-ийн 1.0 орчим сая долларын зээлийн зохих хэсгийг үрийн аж ахуйнуудад олгуулах бодлого баримтална.
Гадаадын зээлийн хувьд зөвхөн хувийн хэвшлийн аж ахуйд ашиглах бодлого баримтална.
7. Төмсний үрийн аж ахуй
7.1. Төмсний хангамжийн байдал, шаардлага
1989 онд манай улс 148 мянган тонн буюу 1 га-аас 128 цн төмс хураан авсан нь дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад 40 гаруй мянган тонн төмсийг экспортод гаргаж байв. Төмс нь манай хүнсний хамгийн өргөн хэрэглээтэй бүтээгдэхүүн бөгөөд нийт хэрэглээнд мах, гурил, сүүний дараа ордог. Манай улсад тариалж байгаа таримлуудаас хөрс, цаг уурын нөхцөлд хамгийн тохиромжтой нь төмс.
Төмс нь хавар тарих үед өөрийн чийгээрээ ургадгаас 5-6 дугаар сарын ганд нэрвэгдэх нь бага, 8-9 дүгээр сар буюу төмсний булцуу ид томрох үед манай борооны улирал эхлэх учир ургац нэмэгдэх гол нөхцөл болдог.
Гэвч сүүлийн жилүүдэд төмсний үйлдвэрлэл буурч 2000 оны байдлаар    8.7 мян.га-д тариалж 50.9 мян.тн ургац, 1 га-аас дөнгөж 58.5 центнер ургац авсан байна. Төмсний тариалалт буурсан шалтгаан нь төмсний төвлөрсөн томоохон аж ахуй болон түүний бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр бөөнөөр нь худалдан авч байсан зоорийн аж ахуй үгүй болсон, хүн амын худалдан авах чадвар буурсан зэрэгтэй холбоотой байна. Харин нэгж талбайгаас авах ургац буурсан нь зах зээлд шилжсэнээс хойш үрийн аж ахуйн тогтолцоо алдагдаж түүнийг эрхлэж байсан үрийн сангийн аж ахуйнууд хувьчлагдаж тарсан, эрдэм шинжилгээний байгууллагуудын техник хэрэгсэл хуучирч шаардагдах хэмжээний үр үйлдвэрлэх чадваргүй болсон явдал юм.
7.2. Төмсний хэрэгцээ, тариалах хэтийн төлөв
Монгол хүний физиологийн хэрэгцээгээр нэг хүн жилд 46 кг төмс хэрэглэх шаардлагатай бөгөөд үүнийг бүх жишмэл хүнээрээ тооцвол манай улс жилд       98 мянган тонн төмсийг хүнсэндээ хэрэглэх бөгөөд энэ хэмжээний ургац хураахын тулд 1га-аас 120 цн ургац авна гэхэд 8.2 мянган га-д тариалах ёстой болно. Хүнсний хэрэглээн дээр тарих үр 24.6 мянган тонн-ыг нэмж бодвол 122 мянган тонн төмс хэрэгтэй болох бөгөөд үүнийг 10.0 орчим мянган га-аас авах боломжтой.
Төмсний хэрэгцээ, тариалалтын төлөв
 
 
2001
2002
2003
2004
2005
Бүс
Тарих га
Ургац тн
Тарих га
Ургац тн
Тарих га
Ургац тн
Тарих га
Ургац тн
Тарих га
Ургац тн
Төв
6824
43577
7800
48360
7910
59325
8050
59570
8590
68720
Зүүн
600
1970
750
3000
785
3297
820
3526
952
4855
Баруун
1200
3932
1350
5400
1410
6063
1540
6930
1864
1025
Говь
352
2565
400
3000
420
3276
490
3871
526
4418
Бүгд
8994
52000
10300
59760
10525
71961
10900
73897
11932
79018
 
Төмсний үйлдвэрлэлийн өсөлтийг тооцохдоо 2000 онд тариалсан байдал, цаашид зах зээлд төмсний эрэлт хэрэгцээ ямар байх зэргийг харгалзан 2ОО5 онд тарих талбайг 2000 оны гүйцэтгэлээс 36.8 хувиар, хураан авах ургацыг 55.1 хувиар нэмэгдүүлнэ гэж үзэв.
7.3. Төмсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардагдах үр, түүнээс элит үрийн хэрэгцээг тооцож үзэхэд доорхи байдалтай байна:
Төмсний үрийн хэрэгцээ, тн
 
 
2001
2002
2003
2004
2005
Бүс
Нийт үр
Элит үр
Нийт үр
Элит үр
Нийт үр
Элит үр
Нийт үр
Элит үр
Нийт үр
Элит үр
Төв
20535
287
23400
327
23730
332
24150
338
25770
360
Зүүн
1800
25.2
2250
31.5
2355
33
2460
34
2856
40
Баруун
3600
50
4050
56.7
4230
59
4620
64
5592
78
Говь
1056
14.8
1200
17
1260
18
1470
20
1578
22
Бүгд
56991
377
30900
432.2
31575
442
32700
456
30796
500
Тайлбар: Үрийн нормыг 3.0 тн/га-аар бодов. Элит үрийн хэрэгцээг нийт хэрэгцээт үрийн 1/70-ээр буюу 5 жилд үрээ шинэчлэх ёстой гэсэн үндэслэлээр хийв.
Хэрэгцээг хангахад нийт 500 тн элит үр шаардлагатай байгаагаас 72 хувь буюу 360 тн нь тариалангийн төв бүсэд хэрэгцээтэй байна. Бусад бүсүүдийн элит үрийн хэмжээ бага учир бүс бүрт нэг аж ахуй сонгон шалгаруулж, тэдгээр аж ахуйн нэгж Дарханы УГТСЭШХ-гээс бичил булцуу авч үржүүлэн элит үр гаргах, мөн түүнийг нь 1-2 дугаар репродукци болтол үржүүлэх аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээтэй ажиллана.
7.4. Төмсний ургамлын өвчний байдал
Манай улс өвөлдөө тэсгэм хүйтэн, зундаа хуурай халуун болж байгалийн байнгын ариутгалын нөхцөлд байдаг учир европын чийглэг уур амьсгалтай орнуудын төмсний аж ахуйн гол гамшиг болсон вирусын өвчин харьцангуй бага бөгөөд харин мөөгөнцөр, бактерийн гаралтай өвчин давамгайлдаг. Шаардлагатай химийн бодисоор нь тогтмол ариутган  төмсний үрийн аж ахуйг эрхлэж чадвал харьцангуй хямд аргаар богино хугацаанд үрээ эрүүлжүүлэх бүрэн боломжтой. Гэвч манай улс химийн бодис дотооддоо үйлдвэрлэдэггүй, түүнийг аж ахуйн нэгжүүд импортоор авах санхүүгийн боломж муугаас сүүлийн жилүүдэд төмсний өвчин ихсэж ургац бууруулж байгаа нэг шалтгаан болж байна. 1999 онд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс хийсэн түүвэр судалгаагаар төмс тариалдаг 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төмсний үрийн 92 хувь нь өвчинтэй, нийт өвчний 78 хувь нь мөөгөнцөр, бактерийн өвчин эзэлж байв.
7.5. Төмсний ургамлын өвчинтэй тэмцэх үндсэн арга:
а/төмсийг нэг талбайд давтан тариалахгүй үр тариа, тэжээлийн ургамал оролцсон 3-5 ээлжтэй сэлгээ хэрэглэх замаар зөвхөн төмсөнд гардаг өвчнийг байгалийн аргаар нь хязгаарлах;
б/ эрүүл үрээр тариалах замаар төмсний өвчнөөс бүрэн ангижрах;
в/ төмсний үрийг тариалах үедээ болон төмсийг ургаж байх үед нь өвчний тархалтыг хязгаарлах, халдварыг багасгах зорилгоор химийн бодис хэрэглэх явдал мөн.
Хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах төмсний өвчин, хортонтой тэмцэх бодисын хэрэгцээ, зардлын тооцоог дараахь хүснэгтээр харуулав:
Шаардлагатай химийн бодисуудын хэмжээ, үнэ
 
¹
Бараа материалын нэр
Авах тоо, хэмжээ
Нэгжийн үнэ
/мян.төг/
Бүгд үнэ
/мян.төг/
1
Анхдагч үрийн аж ахуй (УГТСЭШХ)
А) Бордоо
-Аммиакийн шүү
-Супер фосфат
-Калийн шүү
Б) Гербицид
-Зенкор
-Раундап
В) Фунгицид
-Брестан-60
-Цинеб
-Фенорам
-Децис
Дүн
 
 
 
6.0 тн
6.0 тн
6.0 тн
 
200 кг
180 литр
 
100 кг
300 кг
50 кг
30 литр
 
 
 
126.6
207.5
91.6
 
18.2
9.2
 
70.7
3.22
3.22
10.56
 
 
 
759.72
1244.9
549.7
 
3640.0
1656.7
 
707.7
967.0
317.0
317.0
16373.64
2
Үр үржүүлэгчдийн хэрэгцээнд
А) Фунгицид
-Брестан-60
-Цинеб
-Фенорам
-Децис
Дүн
 
 
 
86 кг
150 кг
40 кг
30 литр
 
 
 
70.8
3.2
3.2
10.6
 
 
 
6086.4
483.6
129.0
317.0
7016.0
 Бүгд
 
 
23389.6
 
7.6. Төмсний ургамлын үрийн аж ахуйн систем
Үрийн аж ахуйн системийн үндсэн зарчим нь Дарханы УГТСЭШХ, Ургамал хамгааллын хүрээлэнгийн биотехнологийн лабораторид ургуулсан эрүүл ургамаланцрыг зуны хүлэмжид ургуулан бичил булцуу гаргаж түүнийг тариалангийн төв, зүүн болон баруун бүсэд сонгон авсан усалгаатай талбай бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд (өмчийн хэвшил үл харгалзан) супер элит, элит болтол үржүүлж борлуулах замаар улсын хэрэгцээг хангах явдал мөн.
1997 оноос ХБНГУ-ын Засгийн газраас хэрэгжүүлсэн "Өрхийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх" төслийн хүрээнд Дарханы УГТСЭШХ-гийн эрүүл үрийн төмс ургуулах биотехнологийн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон нь манайд хэрэгцээт төмсний эрүүл үр ургуулах үндсэн нөхцөлийг бүрдүүлсэн юм. Одоогийн байдлаар тус лаборатори нь 15-20 мянган ширхэг ургамаланцрыг хуруу шилэнд өсгөвөрлөж, 70-80 мянган бичил булцууг зуны хүлэмжид ургуулах хүчин чадалтай болсон нь манай улсын тариалангийн бүх бүс нутгийн хэрэгцээг хангах боломжтой байгаа юм.
Үүний зэрэгцээ Нийслэл дэх Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн нь өөрийн хүчээр жилд 4-6 мянган бичил ургамаланцар үржүүлэх хүчин чадалтай лабораторийг ажиллуулж байна.    
Төмсний үрийг улсын нөөцөд хадгалдаггүй учир төмсний үр үйлдвэрлэл нь тухайн жилдээ борлуулж ашиг олохыг зорьсон аж ахуйн нэгж, иргэдийн сонирхолд үндэслэдэг.
7.7. Дарханы УГТСЭШХ-гийн төмсний анхдагч үрийн аж ахуйг доорхи хүснэгтэд заасан хэмжээнд хүргэнэ:
Дарханы  УГТСЭШХ-гийн үйлдвэрлэх эрүүл үрийн хэмжээ
 
 
 
Урга-малан-цар
 
Бичил
бул-цуу
1 дэх жил
Талбайн ургац
 
Он
 
 
Супер-супер-элит
Супер-элит
Элит
Тал-бай /га/
Ургац /тн/
Тал-бай /га/
Ургац /тн/
Тал-бай /га/
Ургац /тн/
Тал-бай /га/
Ургац /тн/
2000
10000
40000
1.0
10.0
2.0
26.0
8.0
82.0
21.0
221.0
2001
15000
55000
1.5
18.0
3.0
39.0
8.0
88.0
22.0
287.0
2002
15000
55000
1.5
18.0
5.0
65.0
9.0
117.0
24.0
327.0
2003
15000
55000
1.5
18.0
5.0
65.0
16.0
192.0
29.0
332.0
2004
20000
60000
2.0
2.4
7.0
91.0
20.0
240.0
36.0
338.0
2005
20000
60000
2.0
2.4
7.0
91.0
20.0
240.0
36.0
360.0
 
      Ийнхүү тус хүрээлэнгийн биотехнологийн лаборатори нь 2ОО5 онд 360 тн эрүүл элит үрийн эх материал гаргахаар төлөвлөж байна.
 
7.8. Төмсний үрийг дараахь схемээр үйлдвэрлэнэ:
Төмсний үрийн аж ахуйн схем
      Хуучин схем                                                                                 
      Шинэ схем      

      
7.9. Хэрэгжүүлэх арга зам
а/Дарханы УГТСЭШХ-гийн биотехнологийн лабораторийн хүлэмжийн талбайг 1000м2-аар нэмэгдүүлж, жилд 100 мянгаас доошгүй бичил булцуу гаргах боломжийг бий болгоно;
б/тариалангийн төв бүсийн хэрэгцээнд зориулан 360 тн эрүүл төмсний элит үртэй болохын тулд хүлэмжид ургуулсан бичил булцууг ердийн талбайд уринш-төмс-буудайн 3 ээлжтэй сэлгээнд үржүүлэн элит үр гаргана;
в/тариалангийн төв бүсэд энэ 360 тн элит үрийн төмсийг 1-2 дугаар репродукцийн үр болтол үржүүлэх 7 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж үрийн төрөлжсөн аж ахуй болгоно;
г/бусад бүс нутагт үйлдвэрлэх элит үрийн төмсний бичил булцууг Дарханы УГТСЭШХ-гээс авч бүс нутгийн аж ахуйнууд үржүүлнэ. Төмсний  элит үрийг тухайн жилд гэрээт аж ахуйнуудад өгч үржүүлэх бөгөөд 2 дугаар репродукциас цааш үржүүлэх үүргийг төмс тариалагчид өөрсдөө хариуцна.
7.10. Хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт
Аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж төмсний үрийн аж ахуйг шинэчлэн зохион байгуулах, 2004 он гэхэд улсын хэрэгцээт бүх элит, 1 дүгээр репродукцийн үрээр хангах боломжийг бүрдүүлэхэд нийтдээ 448.2 сая төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдах бөгөөд үүнээс 397.5 сая төгрөг буюу 88.7 хувь нь зээл, 50.68 сая төгрөг буюу 11.3 хувь нь төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагуудад олгох хөрөнгө оруулалт байна.  Төмсний үрийн аж ахуйг шинэчлэн сэргээх зардлыг хүснэгтээр харуулбал:
Төмсний үрийн аж ахуйг шинэчлэн сэргээх
хөтөлбөрийн зардлын товчоо
/сая төг/
 
 
Зардлын төрөл
УГТСЭШХ
Үрийн аж ахуй,  фермерүүд
Тоо
Нэгж үнэ /сая.төг/
Бүгд
/сая.төг/
Тоо
Нэгж үнэ /сая.төг/
Бүгд
/сая.төг/
А. Хөрөнгө оруулалтаар
-
-
50.68
-
-
-
Үүнд
Үрийн агуулах засвар
1
26.0
26.0
-
-
-
Хүлэмжийн усал-гааны төхөөрөмж
1
7.0
7.0
-
-
-
Оношилгооны бодис Eliza test
1
17.68
17.68
-
-
-
Б. Зээл
-
-
101.7
-
-
295.8
Үүнд
Дугуйт трактор
2
17.0
34.0
7
17.0
119.0
Төмс үрлэгч
2
4.0
8.0
7
4.0
28.0
Төмсний комбайн
2
15.0
30.0
7
15.0
105.0
Төмс дугаарлагч
2
4.2
8.4
4
4.2
16.8
Хор шүршигч
1
5.0
5.0
4
5.0
20.0
Үр ариутгах бодис*
 
16.3
16.3
-
-
7.0
Бүгд
448.18
 
Тайлбар: * Ариутгалын болон бусад химийн бодис 2 дугаар хавсралтад буй              
 
7.11. "Үр" дэд хөтөлбөрийн төмсний үрийн аж ахуйн зорилтыг  хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтыг доорхи эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
 
Зардлын эх үүсвэр
                                                                                                                     /сая төг/
 
Зардлын төрөл
 
Бүгд зардал
үүнээс эх үүсвэр хариуцагчид
ХХААЯ /КР-2 зар-цуулалтын сан/
ШУТ-ийн сан
Японы тус-ламжийн сан
Хөрөнгө оруулалт
50.68
15.0
15.0
20.68
Хөнгөлөлттэй зээл
397.5
-
-
397.5
Бүгд
448.18
15.0
15.0
418.18
      Төмсний үрийн аж ахуй эрхлэхээр сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудад хүчин чадлаа бүрэн ашиглах боломж олгохын тулд уг санхүүжилтийг эхний 2 жилд багтаан олгоно.
-----оОо-----