- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ
Засгийн газрын 1998 оны 41 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ
ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ
Д/д
|
Хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Хугацаа
|
Хариуцах болон хамтран ажиллах байгууллага
|
1. Удирдлага зохион байгуулалт, эрх зүйн орчин бүрдүүэх талаар:
|
|||
1
|
ТБМС-ын бодлого зохицуулалтын үндэсний зөвлөл, аймаг, бүсийн зохицуулах зөвлөл, сургуулийн мэргэжлийн төрөлжсөн зөвлөлүүдийг байгуулан ажиллуулах
|
1998
|
Гэгээрлийн яам
|
2
|
Боловсролын тухай Монгол Улсын хууль, түүний салбар хуулиудад өөрчлөлт оруулахад ТБМС-ын харилцааны үндсэн зарчмуудыг тусгаж баталгаажуулах
|
1998
|
Үндэсний зөвлөл, Гэгээрлийн яам
|
3
|
Техникийн болон мэргэжлийн сургуулийн дүрмийг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх
|
1998
|
Гэгээрлийн яам, БХС
|
4
|
Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын хуулийг санаачилж боловсруулах
|
1999-2000
|
Үндэсний зөвлөл,
Гэгээрлийн яам
|
П.Сургалтын орчинг сайжруулах, санхүүжилтийн
механизмыг боловсронгуй бологох талаар:
|
|||
5
|
Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтыг дэмжигч, сонирхогч талуудын оролцоотойгоор ТБМС-ыг дэмжих санг байгуулж, ажиллах журмыг боловсруулж мөрдүүлэх
|
1999
|
Гэгээрлийн яам,
Эрүүл мэнд, нийгмийн
Хамгааллын яам,
Үндэсний зөвлөл
|
6
|
Хөдөлмөрийн захын сургалтын байгууллагыг хөдөлмөр эрхлэлтийн сан, орон нутгийн төсвөөс;
үйлдвэр дээрх сургалтыг ажил олгогчийн болон хувийн зардлаар санхүүжүүлэх журмыг боловсруулж мөрдүүлэх
|
1999-
2000
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гэгээрлийн яам
|
7
|
ТБМС-ын агуулга, стандартыг боловсруулах, сургууль, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын материалаар хангах, мэдээлэлжүүлэх, судалгаа туршилын ажил хийх үүрэг бүхий нэгжийг Гэгээрлийн сайдын эрхлэх ажлын хүрээнд бий болгох
|
1999
|
Гэгээрлийн яам,
Сангийн яам, УБИС
|
8
|
Техникийн болон мэргэжлийн сургуулиудыг мэдээллээр хангах тогтолцоог бүрдүүлэх, тэднийг хөдөлмөр зохицулалтын албадтай нэгдсэн сүлжээнд холбох
|
1999-2002
|
Гэгээрлийн яам,
ЭМНХЯ
|
9
|
МСҮТ-ийн барилга, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичгийн байдалд үнэлгээ өгөх
|
1998
|
Гэгээрлийн яам
|
10
|
МСҮТ-үүдээс удирдлагын болон багшлах боловсон хүчний чадавхи, барилга, эрчим хүчний хангамж, орон нутгийн дэмжлэгийг хүлээсэн байдал, бүс нутгийн ач холбогдлыг харгалзан эхний ээлжинд Увс, Өвөрхангай, Дундговь, Дорнод аймгийн МСҮТ-д төсөл хэрэгжүүлэх
|
1999-
2003
|
Гэгээрлийн яам
|
11
|
Нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийг сургалтад хамруулахад шаардагдах нэмэгдэл зардлыг Ядуурлыг бууруулах сан, Нийгмийн халамжийн сан, Ажилгүйдлийн даатгалын сангаас нөхвөр байдлаар гаргаж байх
|
1999
|
ЯБХГ, Улсын нийгмийн
халамжийн газар
|
Ш.Сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох,
багш нарыг бэлтгэх, чадваржуулах талаар
|
|||
12
|
Ажил мэргэжлийн үндэсний стандарт /агуулга, үнэлгээ, орчин, мэргэжлийн баталгаажилт, мэргэжлийн байгууллагын стандарт/, тестүүдийг боловсруулж мөрдүүлэх
|
1999-
2003
|
Гэгээрлийн яам
|
13
|
Мэргэжлийн сургалтын агуулгыг үйл ажиллагаанд чиглэгдсэн байхаар шинэчлэн модулын үндэсний сан бий болгох
|
1999-
2001
|
Гэгээрлийн яам, БХС
|
14
|
Төгсөгчид, ажиллагчдын мэргэжлийн ур чадварын түвшинг улсын хэмжээнд тогтоох эрх, үүрэг бүхий мэргэжлийн шалгаруулалтын төрөлжсөн зөвлөлүүдийг байгуулж ажиллуулах
|
1999-2000
|
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гэгээрлийн яам
|
15
|
МСҮТ-ийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, багш нарыг бэлтгэх, мэргэшүүлэх үүрэг бүхий мэргэжил арга зүйн төв хэлбэрээр ажиллах түшиц сургуулийг тогтоож ажиллуулах
|
1998
|
Гэгээрлийн яам, ТИС, СУИС,ХААИС
|
16
|
Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтад кредит үнэлгээ /багц цагийн /, модулын сургалтыг туршиж нэвтрүүлэх
|
1998-2003
|
Боловсролын хөгжлийн сургууль
|
17
|
Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын агуулга, стандарт, арга зүйн хангамж, сурах бичгийг гэрээ, захиалга, тендер зарлах зэрэг биенесийн үйл ажиллагааны хэлбэрийг ашиглаж гүйцэтгүүлэх
|
1998-2003
|
Гэгээрлийн яам
|
18
|
Мэргэжлийн өндөр ур чадвартай багш нарыг тогтвортой ажиллуулж, ахуй хангамжийг нь сайжруулахад хөшүүрэг болохуйц асуудал боловсруулж, шийдвэрлүүлэх
|
1999
|
Гэгээрлийн яам, Сангийн яам
|
19
|
Багш нарын нийгмийн асуудал, ялангуяа орон сууц барихад мэргэжлийн сургууль, бааз үйлдвэрийн газрууд хоршиж хамтран ажиллах механизм бүрдүүлэх
|
1999-2001
|
Гэгээрлийн яам
|
IV. Үр ашигтай, оновчтой бүтэц, хэв шинж, байршлыг тогтоох талаар:
|
|||
20
|
Аймгийн төв дэх МСҮТ-ийг иргэдийн хэрэгцээ сонирхол, үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан албан ба албан бус мэргэжлийн сургалтыг чөлөөтэй эрхлэн явуулж байхаар өөрчлөх
|
1998-1999
|
Гэгээрлийн яам
|
21
|
Дунд боловсролын тогтолцоонд техникийн болон мэргэжлийн сургуулийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, хамрах хүрээг өргөтгөх, боловсролын түвшинг мэргэжлийн түвшинтэй уялдуулах бодлого баримтлах
|
1998-2000
|
Гэгээрлийн яам
|
22
|
Улаанбаатар, Дархан зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ төвлөрсөн хотод салбар мэргэжлийн чиглэлээр төрөлжсөн сургуулийг шаталсан бүтэцтэйгээр ажиллуулах
|
1998 оноос
|
Гэгээрлийн яам
|
23
|
Зарим МСҮТ-ийн үйл ажиллагааны чиглэл болон өмчийн хэлбэрийг өөрчлөх
|
1999 оноос
|
Гэгээрлийн яам
|
24
|
Бүс нутгийн хүрээнд үйлчлэх мэргэжлийн төрөлжсөн сургалт явуулах зарим МСҮТ-ийг бэхжүүлэх
|
1999 оноос
|
Гэгээрлийн яам
|
25
|
Бүс нутаг, мэргэжлийн чиглэлээр нь түшиц сургууль байгуулж ажиллуулах
|
1998 оноос
|
Гэгээрлийн яам
|
Ү. Гадаад орон, олон улсын байгууллагатай
хамтран ажиллах талаар
|
|||
26
|
ХБНГУ-ын техникийн хамтын ажиллагааны тусламжтайгаар "Монголын техник мэргэжлийн боловсролыг дэмжих" төслийг хэрэгжүүлэх
|
1998-2003
|
Гэгээрлийн яам, Гадаад харилцааны яам
|
27
|
Европын холбоо, европын сургалтын сан, Тасис хөтөлбөр, Азийн хөгжлийн банк, Австралийн олон улсын хөгжлийн агентлагтай тохиролцсоны дагуу дэд төслүүдийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэл хангах, хэрэгжүүлэх
|
1999 оноос
|
Гэгээрлийн яам, Тасис хөтөлбөрийн зохицуулах товчоо, үндэсний ажиглах төв
|
---------оОо----------
Текст томруулах
A
A
A