A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2003 оны 217 дугаар тогтоолын хавсралт

НАМНАН УУЛ, ХАН ЖАРГАЛАНТ УУЛ, ИХ ГАЗРЫН ЧУЛУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГ
 
 
1.Намнан уулын байгалийн нөөц газрын хилийн зааг
Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт орших 1525,0 тоот өндөрлөг, түүнээс зүүн тийш уртрагийн 102о30’00’’, өргөргийн 49029’50’’-ийн солбицолд орших 1 тоот шон, түүнээс урагш уртрагийн 102030’00’’, өргөргийн 49026’00’’-ийн солбицолд орших 2 тоот шон, түүнээс баруун урагш Багабаярт гол, Ихбаярт гол, Хоёр-Ихтийн голыг хөндлөн гарч уртрагийн 102020’00’’, өргөргийн 49023’00’’-ийн солбицолд орших 3 тоот шон, Хөндлөн даваа /2352,0/, түүнээс баруун хойш орших 1361,8 тоот өндөрлөг, түүнээс хойш  Хөндлөнбулагийн зүүн эрэгт орших 4 тоот шон, түүнээс Хөндлөнбулагийг өгссөөр 1525,0 тоот өндөрлөг.
 
2.Хан Жаргалант уулын байгалийн нөөц газар
Алтаатын голын баруун эрэгт орших 1 тоот шон, түүнээс зүүн тийш орших 956,3 тоот өндөрлөг, түүнээс зүүн урагш Сэлэнгэ мөрөн-Задын голын уулзвар, түүнээс зүүн урагш 1282,1 тоотоос зүүн тийш Бартын голын зүүн эрэгт орших 2 тоот шон, түүнээс зүүн урагш Бартын голыг өгссөөр 1150,0 тоот өндөрлөг, Бартын даваа /1505,0/, Бартын даваанаас баруун урагш орших Нарийндаваа /1570,0/, 1599,0 тоот өндөрлөг, 1599,0 тоотоос баруун хойш орших 1374,9 тоот өндөрлөг, Алтаат-Дунд голын уулзвар, тэндээс Алтаатын голыг уруудсаар 1 тоот шон.
 
3.Их газрын чулууны байгалийн нөөц газар
Цагаан-Усны худаг /1392,6/, түүнээс зүүн хойш орших   Баянзүрх уул /1648,1/, түүнээс зүүн урагш орших Эхэнхашаат худаг /1392,0/, 1372,6, 1334,3 тоот өндөрлөгүүд, 1334,3 тоотоос баруун урагш орших 1343,0 тоот өндөрлөг, түүнээс баруун хойш орших Тогоотахил худаг /1296,3/, Адагдаравгайн худаг /1392,7/, Цагаан-Усны худаг /1392,6/.
 
 
 
 
 
 
----оОо----