- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Засгийн газрын 2000 оны 157 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
2000-2004 он
¹
|
Үйл ажиллагааны чиглэл
|
Хугацаа
|
Хариуцах байгууллага
|
Нэг. Хүүхдийн сурч хөгжих таатай орчинг тэгш бүрдүүлэх талаар:
|
|||
1.1
|
2001-2010 онд Хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн сангийн 2002-2007 онд хамтран ажиллах хөтөлбөрийг боловсруулж, батлуулан хэрэгжүүлэх
|
2001 оноос
|
ГХЯ,НХХЯ,аймаг, нийслэлийн Засаг дарга
|
1.2
|
Ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны барилгыг ээлж дараатай засварлах арга хэмжээг авч хэрэгжүүлэх
|
2001-2004
онд
|
СЭЗЯ, БСШУЯ,
аймаг, нийслэлийн Засаг дарга
|
1.3
|
Орон нутгийн төсвийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамжийг сайжруулах
|
2000-2001 онд
|
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
1.4
|
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дүрэмт хувцсаар хангах ажлыг тодорхой үе шаттай зохион байгуулж, нэн ядуу өрхийн нэг хүүхдийг батлагдсан дүрэмт хувцсаар хан-гахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусган хэрэгжүүлэх
|
2000-2001
онд
|
СЭЗЯ, БСШУЯ,
НХХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
1.5
|
Ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг бүрэн хамруулах зорилгоор бүх шатны Засаг дарга, сургуулийн захиргаа хамтран жил бүр төлөвлөгөө гаргаж, биелэлтийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах
|
2000 оноос
|
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
1.6
|
Аймаг, нийслэлийн "Гэгээрэл" төвийг бэхжүүлэх, сургуулиас завсардсан хүүхдэд суурь боловсрол эзэмшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн дадлага олгоход чиглэсэн үйл ажиллагааг тогтмолжуулах
|
2000 оноос
|
БСШУЯ, НХХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
1.7
|
Хүүхдийн зориулалттай барилга, байгууламжийн ашиглалтыг сайжруулах, хүүхдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхэд үйл ажиллагааг нь чиглүүлэх, бизнесийн болон төрийн бус байгууллагуудын зүгээс энэ чиглэлээр ажил, үйлчилгээг явуулахыг дэмжих, хамтран ажиллах арга хэмжээг хэрэгжүүлэх
|
2000 оноос
|
ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
1.8
|
Нийслэлд хүүхдийн номын ордонг сэргээн байгуулах, орон нутгийн хүүхдийн номын сан, уншлагын танхимыг арга зүйн удирдлагаар хангах
|
2003
онд
|
БСШУЯ,
Нийслэлийн Засаг дарга
|
1.9
|
Хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх, гоц авьяастныг дэмжих Үндэсний хөтөлбөр боловсруулж, урлаг, соёл, спортын төв байгууллагуудыг түшиглэн хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах
|
2001 оноос
|
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
1.10
|
Ерөнхий боловсролын сургуулиудад нийгмийн ажилтныг сонгон шалгаруулж, чиг үүргийнх нь дагуу ажиллуулах, тэдний дунд зохиох мэдээлэл, сургалт, сурталчилгааг идэвхжүүлэх, үйл ажиллагааны үр дүнгээр нь урамшуулах, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр цогцолбор арга хэмжээ авч хэрэгжүүлэх
|
2000-2004
онд
|
БСШУЯ, НХХЯ,
аймаг,нийслэлийн Засаг дарга
|
1.11
|
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд ажил, мэргэжлийн баримжаа олгох сургалт, дадлагын чанарыг сайжруулах, өргөтгөх
|
2000-2004
онд
|
БСШУЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
1.12
|
Сурагчдын дунд хичээлээс гадуур зохиох үндэсний соёл, ардын урлаг болон спортын дугуйланг ажиллуулах, тэдгээртэй ажиллах авьяастан, багш, дасгалжуулагч нарт зохих урамшил олгох журам тогтоон мөрдүүлэх
|
2000-2004
онд
|
СЭЗЯ, БСШУЯ,
аймаг, нийслэлийн Засаг дарга
|
1.13
|
Хүүхдэд сэтгэл санаа, эд материалын дарамт, шахалт үзүүлэх, бэлэг, хандив, тусламжийн хэлбэрээр хээл хахууль авах, ёс суртахууны доголдол гаргах зэрэг дутагдал, доголдлыг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх
|
2000 оноос
|
ХЗДХЯ, БСШУЯ
|
Хоёр. Нийгмийн халамж анхаарал шаардсан хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах
ажлыг эрчимжүүлэх талаар:
|
|||
2.1
|
Хүүхдийг хүнд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр гэр бүл, эцэг эхчүүдэд нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх "Гэр бүл төвтэй нийгмийн хөгжил" хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
|
2001 оноос
|
НХХЯ, ХТҮТ
|
2.2
|
Хараа хяналтгүй хүүхдийн иргэний болон засаг захиргааны харьяалал, тэдгээрийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоон, нийгмийн халамж үзүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах
|
2000 оноос
|
ХЗДХЯ, ХТҮТ,
аймаг, нийслэлийн Засаг дарга
|
2.3
|
Хорихоос өөр төрлийн ялтай, эрх нь зөрчигдсөн болон хүчирхийлэлд өртсөн хүүхдийг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын бүртгэл хяналтад авч, тэдэнд боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байраар хангахад чиглэсэн арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулах
|
2000 оноос
|
ХЗДХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
2.4
|
Эцэг эхийн хараа хяналтаас гарч, олон жил тэнэмэл амьдралд дассан, гэмт хэрэг зөрчилд удаа дараа холбогдсон буюу бусад хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүүхдийг тусгайлан хүмүүжүүлэх арга хэмжээ авах эрх зүйн орчинг бүрдүүлэх
|
2000 оноос
|
ХЗДХЯ, БСШУЯ,
НХХЯ
|
2.5
|
Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг халамж, үйлчилгээний төвийн хяналтад авч хамгаалах, халамжлахад зориулан зарцуулсан зардал, хөрөнгийг тухайн аймаг, нийслэлийн төсвөөс гаргуулж байх эрх зүйн зохицуулалт бий болгох
|
2001 оноос
|
СЭЗЯ, НХХЯ,
аймаг, нийслэлийн Засаг дарга
|
2.6
|
Гэр бүлдээ хэвийн амьдрах боломж нь хязгаарлагдсан хүүхдийг байрлуулах Халамжийн төвийн ажиллах журмыг боловсруулан мөрдүүлэх
|
2000 оноос
|
НХХЯ, аймаг, нийслэлийн Засаг дарга
|
2.7
|
Хүүхдийн талаархи төрийн бодлого болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах тодорхой ажлыг хөтөлбөр, төслийн хэлбэрээр зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хөхиүлэн дэмжиж урамшил, хөнгөлөлт үзүүлж байх
|
2000-2004
онд
|
Аймаг, нийслэлийн Засаг дарга
|
2.8
|
"Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох болон нэн даруй устгах тухай" Олон улсын хүүхдийн 182 дугаар конвенци, 190 дүгээр зөвлөмжид нэгдэх, Хүүхэд үрчлэлийн асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн Конвенцийг батламжлах асуудлуудыг судалж шийдвэрлүүлэх
|
2001
оноос
|
ХЗДХЯ,
ГХЯ, НХХЯ |
Текст томруулах
A
A
A