- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ, ДАВТАН СУРГАХ, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРААС БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Засгийн газрын 1994 оны 46 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ, ДАВТАН СУРГАХ, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРААС БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ, ДАВТАН СУРГАХ, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРААС БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол оронд эрх зүйт төр байгуулах, эрх зүйн тогтолцоог бүрэлдүүлэн төлөвшүүлэх зорилт, хууль зүйн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан:
-тус улсад шинжлэх ухаан, боловсролын салбарыг хөгжүүлэх талаар "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр"-т дэвшүүлсэн үзэл баримтлал, "Монгол Улсад нийгмийн дэг журам хангах талаар төрөөс явуулах үйл ажиллагааны үндсэн чиглэл"-ийг хэрэгжүүлэх зорилтод нийцүүлэн;
-тус улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшин, хуульч мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх талаар хуримтлуулсан туршлага, материаллаг бааз, сургууль, багш, эрдэмтдийн оюуны чадавхи, төрийн байгууллагуудын идэвхтэй дэмжлэгт тулгуурлан;
-ойрын жилүүдэд хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын тогтолцоог өөрчлөн шинэчилж, дэлхийн жишгийн хуульч мэргэжилтэн бэлтгэх түвшинд хүрэх чиглэл баримталж байна.
Монгол Улсад хууль зүйн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоонд хийх өөрчлөлтийн хүрээнд хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагыг өндөр хөгжилтэй орнуудын хуульчид бэлтгэх жишигт хүргэн тэргүүлэх эрдэмтэн, багш нартай сургалт, эрдэм шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмж, лабораторитой сургалт, шинжлэх ухааны төв болгох, түүнчлэн хууль зүйн гүнзгий суурь боловсролтой, мэргэшлийн ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай тэргүүлэх ажилтан, судлаачдыг бий болгож эхлэх зорилт тавьж дараахь арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлнэ:
1.Хууль зүйн сургалтын чанар, агуулгыг өнөөгийн шаардлага, зорилтод нийцүүлэн өөрчлөх, үүнтэй холбогдуулан сургалтын төлөвлөгөөг уян хатан, чөлөөт хувилбартай хийх замаар оюутныг хууль зүйн суурь боловсрол дээр нь тулгуурлан тодорхой чиглэлүүдээр давтан мэргэших бололцоог бүрдүүлнэ
2.Хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр одоо ажиллаж байгаа сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэж, хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр өөрчлөлт хийнэ.
3.Монгол Улсын үндэсний их сургууль, Шинжлэх ухааны академийн Хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, Хууль зүйн яамны Хууль судлалын төвийг нэгтгэн Монгол Улсын үндэсний их сургуулийн бүрэлдэхүүнд ажиллах Хууль зүйн дээд сургууль болгон өөрчилж санхүү, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх арга хэмжээ авна. Хууль зүйн дээд сургууль нь:
-сургалтын шинэ тогтолцоогоор төрийн дээд, төв, орон нутгийн төрийн хийгээд төрийн захиргааны байгууллагад ажиллах дээд боловсролтой, мэргэшсэн хуульчид, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, хуульчдын мэргэжил дээшлүүлэх;
-Монгол Улсын үндэсний их сургуулийн эдийн засгийн хүрээлэн, Олон улсын харилцааны дээд сургуультай хамтарч "хуульч, эдийн засагч", "олон улсын хуульч" хос мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх арга хэмжээ авах;
-өөр мэргэжлийн чиглэлээр дээд болон тусгай дунд боловсрол эзэмшсэн хүмүүсийг сургаж хууль зүйн дээд боловсрол олгох;
-хууль зүйн шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах эрх зүйн онолын тодорхой асуудлаар үзэл баримтлал, төсөл боловсруулах, судалгаа явуулах, туршилт хийх, экспертиз, арга зүйн шинжилгээ хийх зэрэг чиг үүрэгтэй хууль зүйн сургалт-судалгааны үндсэн төв болох чиглэл баримтална.
-хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хорих байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны онцлог, мэргэжлийн боловсон хүчнээр хангаж өнөөгийн бодит шаардлагыг харгалзан Цагдаагийн дээд сургуулийг санхүү, зохион байгуулалтын талаар бэхжүүлэх арга хэмжээ авна.
4.Хуульчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг дараахь хэлбэрээр зохион байгуулна:
а/өндөр зэрэглэлтэй багш, эрдэм шинжилгээний ажилтан, тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэх зорилгоор багш, эрдэм шинжилгээний ажилтан, хуулийн байгууллагын ажилтныг дотооддоо болон бусад оронд мэргэжил дээшлүүлэх талаар дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
б/дээд боловсролтой хуульчдыг магистрантурт сургах бололцоог өргөжүүлнэ.
5.Их, дээд сургуулийн мэргэжлийн багш, эрдэм шинжилгээний ажилтны нөөцтэй болохын тулд дотоодод хуулийн чиглэлээр сурч байгаа гадаад хэлний зохих мэдлэгтэй, эрдэм шинжилгээний ажил хийх чадвартай оюутнуудаас шилж сонгох замаар тодорхой чиглэлээр гадаад, дотоодод бэлтгэх арга хэмжээ авна.
6.Хууль зүйн мэргэжлийн багш, эрдэм шинжилгээний ажилтныг шилж сонгох, тэдний мэргэжлийн түвшинг тогтоох зэрэглэл, шатлалын тусгай шалгуур бий болгож, түүний дагуу багш нарыг шалгаруулан ажиллуулах чиглэл баримтална.
Дээрх чиглэлийн дагуу өндөр зэрэглэлтэй багш, эрдэм шинжилгээний ажилтнуудыг бэлтгэхийн тулд тэдгээрийн мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, бусад оронд тодорхой хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, цаашилбал магистр, дэд доктор, докторын зэрэг хамгаалуулах арга хэмжээг олон улсын төслийн хүрээнд авч хэрэгжүүлнэ.
7.Хууль зүйн боловсролын тогтолцооны өөрчлөлттэй холбогдуулан дээд боловсрол олгодог сургуулийн багш, мэргэжлийн байгууллагуудын тодорхой албан тушаалд ажиллах хүмүүс нь магистраас дээд зэрэгтэй байх бодлого баримталж хэрэгжүүлнэ.
8.Хууль зүйн шинжлэх ухааны байгууллагуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үндсэн чиглэл, хамтарсан буюу дагнасан үйл ажиллагааны хэлбэрийг тодорхойлно.
9.Хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудад материаллаг бааз, багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутны гарын авлага, шаардлагатай ном, сурах бичиг, хууль тогтоомжийн мэдээлэл, техник хэрэгсэл дутагдалтай байгааг харгалзан, сургалт-эрдэм шинжилгээний материаллаг баазыг шинээр бий болгож, бие даасан мэдээллийн төвийг байгуулж ажиллуулахад дотоодын болон гадаадын эх үүсвэр, бусад боломжийг ашиглана.
10.Хувийн хэвшлийн үндсэн дээр хууль зүйн сургууль байгуулж ажиллуулах санаачилгыг дэмжинэ.
------оОо-----
Текст томруулах
A
A
A