- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ЖУРАМ
ТЭМДЭГЛЭЛТ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭХ ЖУРАМ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, олон улсын зарим байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон өдрүүд (цаашид "тэмдэглэлт өдрүүд" гэх)-ийг тэмдэглэн өнгөрүүлэхэд энэ журмыг баримтална.
1. Тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэх нь тухайн салбарын ажилтан, ажилчдын ажил үйлсийг сурталчлах, хөдөлмөр, бүтээлийг тодруулан үнэлэх, олон нийтэд мэдээлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго агуулна.
2. Тэмдэглэлт өдрийг тэмдэглэх асуудлыг тухайн байгууллага үйл ажиллагааны төлөвлөгөө, тухайн жилийн төсөвтөө тусган хэрэгжүүлж, зардлын гүйцэтгэлд хяналт тавина.
3. Тэмдэглэлт өдрийг тэмдэглэх үеэр баярын хурал, цуглаан хийх, тэргүүний хүмүүсийн хөдөлмөрийн алдрыг тэмдэглэх, шагнаж урамшуулах, туршлага солилцох, уулзалт, үдэшлэг, өдөрлөг, оюун ухаан сорих болон биеийн тамирын уралдаан тэмцээн, ажил, мэргэжлийн уралдаан зарлаж дүгнэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах зэрэг ажил зохион байгуулна.
4. Тэмдэглэлт өдрийг тухайн жилд бүтээлч ажлын хөдөлгөөн өрнүүлэн тодорхой сэдэв, уриан дор зохион байгуулж болно.
5. Тэмдэглэлт өдрийг тогтоосон журмын дагуу түүхэн үйл явдал тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажилтай хамтатган зохион байгуулж болно.
6. Тэмдэглэлт өдрийг тогтоосон хугацаанд тэмдэглэж, үр дүнгийн талаар хамт олонд мэдээлнэ.
-----оОо-----
Текст томруулах
A
A
A