A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЖАГСААЛТААС ЛАВЛАГАА ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ЗГ-ын 2010-237-р хүчингүй/
Бүлэг: 1979
Засгийн газрын 2004 оны 20 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЖАГСААЛТААС ЛАВЛАГАА ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
 
 
1. Бүртгэх байгууллага нь хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр улсын бүртгэлийн жагсаалтаас энэ журмын 1.3-т заасан үйлчилгээний хураамж авч лавлагаа өгнө.
 
2. Бүртгэх байгууллага яаралтай лавлагааг ажлын 8 цагт багтаан өгөх бөгөөд энэ журмын 1.3-т заасан үйлчилгээний хураамжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж авна.
 
3. Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийн талаар лавлагаа өгөхдөө дор дурдсан хэмжээний хураамж  авна:
3.1. Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг шалгаж, баталгаажуулалт хийх–500 төгрөг; 
Энэ заалт нь хуулийн этгээдийг анх бүртгүүлэхэд хамаарахгүй.
3.2. Улсын бүртгэлийн жагсаалтаас лавлагаа өгөх (Улсын бүртгэлийн жагсаалтын үзүүлэлт тус бүрээс)-200 төгрөг;
3.3. Холбогдох баримт бичгийн хуулбар өгөх(хуудас тутамд)-400 төгрөг.
 
 
 
 
 
 
 
----оОо----